Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Засаглалыг засаж болно. Харин АН-ыг засаж чадах уу!!!

2016-6-27
0
ЖИРГЭХ

        Юу гээч! Энэ удаагийн сонгуульд АН ялбал жинхэнэ утгаараа албан тушаалын төлөөх фракц хоорондын дажин гэгч юу болохыг харах шинжтэй байна. Одооноос хэн нэгнээ дараагийн Ерөнхий сайд, ХЭГ-ын даргаар төсөөлөөд, бэлгэшээж дуудаад эхэлсэн байна, цаана чинь. Харамсалтай нь АН сонгуульд ялагдсан ч мөн адил. Ялагдуулсан намын удирдлагуудтай улс төрийн хариуцлага тооцож байгаа нь энэ гээд нам доторхи дотоод хямрал гүнзгийрч АН-ын даргын төлөөх тулаан эхэлнэ. Зөгнөхөө азнаад өнгөрсөн дөрвөн жилийг маш товчоор, том зургаар нь эргэн харцгаая.

 

Монгол Улсын ҮАБЗ-өөс Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгыг дэмжиж, судалгаанд суурилсан, үйлчилгээнд чиглэсэн, хууль дээдэлсэн ухаалаг төрийн зарчмыг хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн үзэж 2013 оны арванхоёрдугаар сарын 30-нд зөвлөмж гаргажээ. Уг зөвлөмжөөр Монгол Улсын Ерөнхийлөгчид Ухаалаг төрийн зарчмыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, манлайллаар хангаж ажиллах, Ухаалаг төрийн зарчмыг хэрэгжүүлэх үндэсний болон улс төрийн зөвшилцөлийг бүрдүүлэхийг зөвлөмж болгосон байна.

 

Энэ зөвлөмжөөр Засгийн газарт Бүрэн эрхээ хэрэгжүүлэх болон хууль санаачлах, шийдвэр гаргахдаа ухаалаг төрийн зарчмыг гүйцэтгэх засаглалын бүх шатанд чанд баримтлах, Бизнес, эдийн засгийг идэвхжүүлэх, эдийн засгийн гадаад хамаарлыг багасгах, үйлдвэрлэл, хувийн хэвшлийг дэмжих, төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах, Иргэд, хувийн хэвшил, мэргэжлийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, тэдэнд төрийн шаардлагатай ажил, үйлчилгээг гэрээний үндсэн дээр шилжүүлэх замаар төрийн үйлчилгээг хэмнэлттэй, үр ашигтай болгох, Төрийн өмчийн барилгыг тодорхой нөхцөлөөр худалдах, хувийн өмчийн барилгыг түрээсэээр ашиглах замаар тодорхой яам, агентлаг, төрийн байгууллагын үйл ажиллагааг нэгдсэн байршил, үйлчилгээ, сүлжээнд хамруулах, Төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэрийн нэгдсэн санг бүрдүүлж, нээлттэй бөгөөд бүртгэл, хяналттай болгох, Төрийн байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, цаашид ийм шийдвэр гаргуулахгүй байхыг зөвлөмж болгожээ.

 

Энэ зөвлөмжийг олон хүн үзсэн эсэхийг бүү мэд, ямартай ч нэг иймэрхүү зургаар цаашаа явбал болох юм байна гэсэн итгэл тэр үед сэргэж билээ. Гэвч “төрийн албаны тогтворгүй байдал үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрсэн” гэсэн дүгнэлтийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гаргаж байсан бол "Төрийн албаны зөвлөл Төрийн албаны халаа сэлгээ, тогтворгүй чадамжгүй байдал Үндэсний аюулгүй байдалд аюул учруулах хэмжээнд хүрсэн" гэсэн дүгнэлт хийж байв.

 

Өнөөдрийн байдлаар 2016 оныг 2012 онтой харьцуулахад төрийн албан хаагчдын тоог 30 орчим мянгаар нэмэгдүүллээ. Мөн 26.900 байсан төрийн өмчит аж ахуйн нэгж, улсын үйлдвэрийн газруудын ажиллагсдын тоог 49.600 болгов. Тусгай хангамж эдлэх эрхгүй 220 гаруй дарга албаны унаа хэрэглэж байгааг Үндэсний аудитын газрын шалгалтаар тогтоов. Мэргэшсэн төрийн албан хаагчдыг халж, оронд нь ах дүү хамаатан саднаа "түр орлон гүйцэтгэгч" гэсэн тушаалаар томилж засаглалын хямралын суурийг тавив. Энэ байдалд дүгнэлт хийсэн Төрийн албаны зөвлөл 2015 онд төрийн албан хаагчдын тогтворгүйтэл үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд хүрснийг тайлагнаж байсан. Гэвч бүтцэд анхаарахаас илүүтэй цалин хэмнэх талдаа анхаарч иргэдээ тайтгаруулдаг баатрууд болж, хямралыг даван туулахын тулд төрийн албан хаагчдын цалинг 10-30 хувиар хасах санал гаргав. Ингэж андуурна гэж байх уу даа. Гэвч өнөөдөр Засаглалын болон Үндсэн хуулийн хямрал бодитой болов.

 

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал нь үндэсний аюулгүй байдлын талаарх төрийн бодлогын нэгдмэл, залгамж чанарын үндэс болно гэж заасан.


Тэр дундаа, жижиг буурай улсын хувьд бүр ч чухал.


Хариуцлагатай, нээлттэй, чадварлаг төр нь үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны чиглүүлэгч байх үүргээ биелүүлэх боломжтой. Үндэсний аюулгүй байдлыг хангахад иргэдийн оролцоо, хүчин чармайлт чухал хэдий ч төрийн чиг үүргийг сулруулах, шилжүүлэх асуудал биш. Харин төр хариуцлагагүй, хаалттай, чадваргүй болоод ирэхийн цагт улс, үндэсний аюулгүй байдалд төр өөрөө аюул, занал болдог. Төрөөс гарч буй шийдвэр тэр дундаа, улс үндэсний аюулгүй байдал, хөгжил дэвшилтэй холбоотой шийдвэр, үйл ажиллагаа бүр эерэг сөрөг үр дагавар дагуулдаг. Гэтэл, сүүлийн үед төрийн албанд сонирхлын зөрчил газар авч, эрх ашгийн эрэмбэлэл алдагдсанаар хэсэг бүлэг хүнд тухайн цаг үедээ ашигтай ч хэтдээ улс-үндэсний аюулгүй байдалд хохиролтой, аюулт эрсдэл буй болгох хорлон саатуулах гэмт хэргийн шинжтэй үйлдлийн хүрээ өргөсч байгаа нь төр засгийн чадавх ямар түвшинд байгааг илтгэх нэг үзүүлэлт мөн.


Төрийн байгууллагуудын бүтэц үр өгөөж муутайгаар өргөжиж, төсөв зардал нэмэгдэх, улс төрийн томилгоо хүрээгээ хальж хүний нөөцийн бодлого үгүй болсноос төрийн мэрэгшсэн, чадварлаг алба хаагчдын хүрээ хумигдаж, төрийн алба хаагчдын ёс зүй, ажил гүйцэтгэх чадамж доройтсон зэргээс иргэдийн төр, хууль ёсоо дээдлэх үзэл алдагдахад хүрч байна. Төрийн засаглах чадавх суларснаас нийгэмд төрийн албаны нэр хүнд унаж хууль зөрчих нь ердийн үзэгдэл болох, гэмт хэргийн гаралт өсч, хүмүүс зохион байгуулалтад орж өөрсдийн зөв гэж үзсэн үйлдлийг хүч түрэмгийлэн хэрэгжүүлэх, нийгмийн дэг журмыг бүлэглэн зохион байгуулалттайгаар зөрчих хандлагатай боллоо. Сахилга хариуцлагагүй, хууль зөрчдөг, хувийн эрх ашгийг эрхэмлэдэг, үндэсний аюулгүй байдал, язгуур эрх ашгийн талаар төсөөлөлгүй, төрийн албанд бэлтгэгдээгүй хүмүүс олширсон нь төр засаг чадавхигүйдэх үндсэн шалтгаан болж ирсэн.

 

Тэгвэл өнөөдөр энэ шалтгааныг арилгах нэг боломж төдийгүй нэн чухал, хариуцлагатай мөчид бид ирээд байна.

 

Өнгөрсөн дөрвөн жилд яагаад төрийн тогтворгүй байдал Үндэсний аюулгүй байдалд түгшүүр дэлдтэлээ анхаарал татах болов. Төр засаглаж чадахгүй байна уу. Аль нэг нам засаглаж чадахгүй байв уу. Фракц, бүлэглэл гэдэг жижиг эрх ашгийг намаас дээгүүр, намаа улс орноосоо дээгүүрт эрэмбэлээд байсан тэр хүмүүсийн буруу биш гэж үү. “Мэнгэ таарахгүй”, “харш жилтэй” гээд хосуудыг гэрлэхийг зөвшөөрдөггүй байсан тэр бурангуй үе шиг “Фракц таарахгүй” гээд Эрүүл мэндийн сайдаа томилж чаддаггүй байсан. Хөгжлийн гол элемент бүтээн байгуулалтын ажил хийхэд хүртэл “манай компани”, тэр намын тэрний хувь” гээд хааж боосоор зэх зээлийн тохиромжтой мөчлөгийг алдаж байсан. Энэ бүхэн өнгөрсөн дөрвөн жилд АН засаглаж чадаж байсан уу, үгүй юу гэдгийг харуулж буй.

 

Тэднийг засаглаж сурахыг дахиад хүлээх үү. Эсвэл чаддаг нь төрийн эрх мэдлийг хаана, хэзээ, юунд, яаж ашигладгийг харуулаад АН гэдэг учраа олохоо байсан, эрэмбээ андуурсан нам эхлээд дотоод хямралаа гэтэлсэн нь дээр үү. Ийм л зам, сонголт дээр бид ирээд байна.

Эх сурвалж: МАН-ын сонгуулийн штаб

0
ЖИРГЭХ
Санал болгох
COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (182.160.32.75)
    МАН МАХН-ыг дэмжиж шүүх цагдаагаар айлган сүрдүүлэгч АН-ыг төрөөс зайлуулж ард түмний шүүхэд шилжүүлж буруу аргаар хэрхэн хөрөнгөжиж идэж уусныг нь шүүн хариуцлага тооцох ёстой
    2016 оны 06 сарын 28 | Хариулах
  • Зочин (150.129.142.141)
    Ardchlaliin buyand sagaj baij ingej bitgii yri aldaatai ch onoson ni ih ardchildan nam bidnii nudiig neeg ugsun
    2016 оны 06 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ аюултай шимэгчээс болж Мексикийн Сонора мужаас үхэр импортлохдоо өндөр шалгалт хийнэ
    2 цаг 36 мин
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
    4 цаг 59 мин
  • Чонын сүрэгт 12 жил амьдарсан Испанийн “чонон хүү” Маркос Родригес Пантожа 80 насандаа таалал төгслөө
    6 цаг 18 мин
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
    6 цаг 28 мин
  • Холбооны шүүх Д.Трампын 75 оронд тавьсан визны хоригийг хүчингүй болголоо
    6 цаг 36 мин
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
    7 цаг 0 мин
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана
    Өчигдөр 18 цаг 00 мин
  • COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
    Өчигдөр 17 цаг 58 мин
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
    Өчигдөр 17 цаг 54 мин
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
    Өчигдөр 16 цаг 34 мин
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
    Өчигдөр 15 цаг 41 мин
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
    Өчигдөр 15 цаг 15 мин
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    Өчигдөр 14 цаг 01 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    Өчигдөр 13 цаг 57 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    Өчигдөр 13 цаг 52 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    Өчигдөр 13 цаг 41 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    Өчигдөр 13 цаг 39 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    Өчигдөр 13 цаг 37 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    Өчигдөр 13 цаг 31 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    Өчигдөр 12 цаг 30 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК