2016 оны УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт дуусахад 10 минут үлдлээ. Тэгвэл Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр 23.00 цагт улс даяарх нийт сонгогчдын ирц болон сонгуулийн урьдчилсан дүнгийн талаарх мэдээллийг өгнө.
Сонгуулийн ирц өмнөх жилийн сонгуулиудаас сайн байгаа гэдгийг албаныхан онцолж байгаа. Тухайлбал 20.00 цагийн байдлаар нийслэлчүүдийн 61.3 хувь, 17.00 цагийн байдлаар улсын хэмжээнд нийт иргэдийн 55 хувь нь саналаа өгсөн байгаа юм.