Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Танилц: Бие дааж ялалт байгуулсан С.Жавхлангийн мөрийн хөтөлбөр

2016-7-03
0
ЖИРГЭХ

УИХ-ын сонгуулийн дүн эцсийн байдлаар өнөөдөр өглөө гарсан билээ. Энэ удаагийн сонгуульд нийт 69 Бие даан нэр дэвшигчид өрсөлдсөнөөс С.Жавхлан ганцаараа ялалт байгуулж, УИХ-д суухаар болсон.  Тэгвэл тэрбээр энэ удаагийн сонгуултд ямар мөрийн хөтөлбөртэй оролцсоныг танилцуулж байна.

 


Мөрийн хөтөлбөр

 

1. Таны мөрөөдлийг хөтөлбөржүүлье.

 

Яагаад би таны мөрөөдлийг хөтөлбөржүүлье гэж нэрлэх болов гэхээр нийтлэлээр дандаа л нэр дэвшигчид мөрийн хөтөлбөр гэж ярьж яригдаж байдаг. Гэтэл яагаад “мөрийн хөтөлбөр” гэж ярьж нэрийдэх болсон бэ? Гэдэг зүйл дээр асар олон жилээр олон сараар бодлоо чилээж нэг өдөр бодож суухад мөрийн хөтөлбөр гэдэг бол хэн нэгэн хүний болж өнгөрсөн амьдралыг тоочиж шалгааж онгичих гэсэн утгатай юм шиг надад мэдрэгдсэн. Харин таны мөрөөдлийг хөтөлбөржүүлье гэдэг энэ үгс ирээдүй цаг дээр оноож, бодож тунгааж үйлдэх л хэрэгтэй гэсэн утга бүхий санагдсан. Би хэн нэгэн хүний жишиг үгсийг дагахыг хүссэнгүй. Надад өөрийн гэсэн санаа бодол байдаг. Өөрийн гэсэн хүсэл мөрөөдөл ч байдаг. Би бусдын нэгэн адил хэлбэр дүрстэй биетэй хэрнээ бусдаас өөрийгөө онцгой содон оюунтай гэж бодож явдаг.

Өнөөдөр нэр дэвшиж байгаа олон олон залуучууд энэ зүйлийг олж хараад мэдрээд бусдынхаа төлөө зүтгэж чаддаг, үгийг бас дуугарч чаддаг байгаасай гэж хүссэн билээ. Бодлоо чилээж олсон үгийг минь та хүлээн зөвшөөрөх үү?

 

1.1    Хэмнэж чадсан нь хийдэг:

 

Өнөөдрийн нийгэмд мэдлэгтэйгээсээ илүү мэдрэмжтэй, чалчидгаасаа илүү хийдэг, үрэхээсээ илүү хурааж чаддаг хүн бидний дунд ус агаар мэт хэрэгтэй байна. Би ч мөн адил ийм хүнийг л хүсэж явдаг. Өөрийн юмыг хайрлаж гамнаж чадаагүй хүн өрөөлийн юмыг хайрлаж гамнаж чаддаггүй ээ.

Их хурлын гишүүн гэдэг энэ эрхэм нандин суудал миний хувьд сандал суудал эрх ямба гэхээсээ илүү хамгийн өндөр хариуцлагатай алтан манаанд гарч байгаа харуулын ажил шиг санагддаг.

Таны таван өдрийн хоолыг алдчихгүй юмсан гэж, өөрийн хоногийн хоолыг алдчихгүй юмсан гэж мэрийж хичээх энэ зүйлийг би мэдрэмж гэж бодож байна. Өнөөдөр бидний нийгэмд асар олон төрлийн мэргэжил, олон олон төрлийн мэдлэгтэй маш олон өнгийн олон зиндааны хүмүүс байгаа. Гэхдээ энэ хүмүүс дунд өөрөөсөө бусдыг хайрлаж чадсан хүн байдаг болов уу? Байвал хэд байдаг бол гэж заримдаа харамсаж суух үе надад гардаг.

 

1.2    Халамж үйлчилгээний салбарт хяналт тавих:

 

Халамж үйлчилгээний салбарт хөгшдийн тэтгэвэр, хүүхдийн халамжийн мөнгө, хүний асрамжид байдаг хүмүүсийн мөнгө зэрэгт хатуу хяналт тавьж, эзэнд нь ачаалал чирэгдэлгүй цаг хугацаанд нь хүргэх үйлчилгээг бий болгохыг зорино. Очих ёстой эзэндээ хугацаанд нь алдагдалгүйгээр, ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр хүрдэг тийм үйлчилгээг сонгож хэрэгжүүлэх. Энэ бол төр түмний хоорондын хамгийн нандин шүтэлцээ байх учиртай. Энэ бол эргээд төр нь түмнээ ивээж, түмэн нь төрөө хайрладаг ийм л тогтолцоог би хүсдэг.

 

Ийм учраас халамж үйлчилгээний салбар руу хүчтэй анхаарал тавьж мөн түүнчлэн хяналтын тогтолцоог сайжруулна. Яагаад үүн дээр миний түлхүү анхаарах зүйл гарч ирсэн юм бэ? гэхээр цаг тутамд өвгөд одож цаг бүр л нялхас ирж байна. Бид ийм л ертөнцөд оршиж байгаа. Гэтэл эдгээрт зориулсан улсын мөнгийг дундуур нь завшиж өөрийн болгож одсоныг одоогүйд тооцож, мөнгийг нь халаасалж байгаа энэ төрлийн луйварчидтай хатуу тэмцэнэ. Халамж үйлчилгээний салбарт хүчтэй анхаарлыг тавьж. Төр иргэн хоёрын хариуцлагын тогтолцоог өндөржүүлж ажиллах.

 

2. Нийгмийн мөрөөдлийг хөтөлбөржүүлье.

 

Хүслийг хэрэгжүүлье: Өнөөгийн боловсролын тогтолцоонд гадаад ертөнцийг л заах болохоос өнөөгийн өвөг дээдсийн өв соёлоос заахаа больжээ. Үүнийг бий болгохын тулд үндэсний бахархлыг сэргээж өв их соёлыг хамгаалж, Монгол хүний омогшлыг түгээж иргэн бүр хүн бүрийн үнэ цэнэтэй тогтвортой амьдралын төлөө хамтдаа зүтгэцгээе.

 

3. Төрийн мөрөөдлийг хөтөлбөржүүлье.

 

3.1    Монгол улсын иргэний даатгалын тогтолцоог бий болгох эрх зүйн орчинг бүрдүүлэхийн төлөө зүтгэнэ.

 

Монгол улсын иргэн бол эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгал гэсэн хоёр даатгалд ерөнхийдөө хамрагдаж байдаг. Даатгалын салбарт хүч түрэн орж, Монгол иргэн бүрийг үнэлүүлж, иргэн бүрийн үнэ цэнийг нэмэгдүүлж иргэний даатгал гэдэг зүйлийг гаргахыг зорьж хичээх болно. Иргэний даатгал гэдэг зүйл бидэнд зайлшгүй дутагдаж байна. Өнөөдөр хашаа байшингаа даатгуул, машинаа даатгуул гэж ярьдаг болохоос хүн та өөрөө өөрийгөө даатгуул гэсэн хүлээн зөвшөөрөл бидний дунд байдаггүй.

 

Тэгвэл би та бүхний өмнө үл хөдлөх хөрөнгийн даатгалын тухай биш хүн таны хүмүүн бидний үнэ цэнийн тухайд ярилцах гэж байна. Өөрөөр хэлбэл төр нь иргэнээ үнэлдэг, төр нь иргэнээ хүндэлдэг, төр нь хүнээ дээдэлдэг тэр нийгмийг л бид бий болгож бүтээхийн тулд хийж бүтээх санал санаачилагын хувьд иргэний даатгалын тогтолцооны эрх зүйн орчинг бүрдүүлэхийн төлөө хууль санаачлан өргөн барина. Шинэ нялхас төрөхөд монгол хүн төрлөө гэж бэлгэшээдэг, Монголд нэг иргэн нэмэгдлээ гэж бид бас л ерөөж байдаг.

 

Бид тэр хүн Монголд ирсэн тэр иргэнийг хамгаалахын тухайд, хүлээн зөвшөөрөхийн тухайд, үнэлэхийн тухайд мартсан. Тэгвэл болъё. Одоо хүлээн зөвшөөрье. Хүнээс илүү үнэ цэнэтэй онгоц машин гэж байж болохгүй. Тэр бүгд хүнээс үнэ цэнийн хувьд дэндүү доогуур. Тэгэхээр хүнээ эхлээд үнэлж суръя.

 

3.2    Урлагийн салбарт:

 

Урлаг гэдэг өөрөө маш том салбар. Урлагийг ганц дуу бүжгээр үнэлж харж болохгүй ээ. Бид хятад хувцас өмсөөд, орос үсгээр бичсэн Монголын газар шороон дээр хөлбөрч яваа хэн нэгэн болж хувирчээ. Бидэнд монгол зүйл маань хэд байна. Өөрсдөөсөө эргээд нэг хайцгаая! Та монгол уртын дуугаа санаж байна уу? Монгол сайхан уран налархай бүжгээ санаж байна уу? Монголын уран гоё ерөөл магтаалаа санаж байна уу? Монгол сайхан хөгжимт зэмсгээ хүсэж байна уу? Бид ертөнцөд, дэлхийд юугаараа танигдах вэ? Тэгвэл бид язгуур урлагаараа дэлхийд ноёлж чадна.

 

Яагаад бид үүнийгээ хөгжүүлэхгүй байгаа юм бэ?

 

Тэгэхээр төрийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн монгол язгуур урлагийг хөгжүүлэх, таниулах тал дээр санал санаачилгатай ажиллана. Монголын язгуур урлагийг Монголын эртний үнэ цэнэтэй зүйл хэмээн үндсэн хуулиар хамгаалах тухайд хуулийн заалт оруулах. Омогшсон, хийсэн, бахархсан, дамжиж өвлөгдөн ирсэн энэ их өв соёлоо үндсэн хуулиараа иргэнийхээ тоонд оруулж хамгаална. Өнөөдөр мөнгөний төлөө бусдыг хуурч нүүрээ гуадсан дуучин бидэнд хэрэггүй ээ. Биднийг харин жинхэнэ өвөг дээдсийн минь тэр сайхан мандан бадарч байсан үе дор аваачиж чаддаг, сэтгэхүй сэрлийг минь өдөөж чаддаг тэр урлагийн тавцанг бэлдэнэ. Урлаг гэдэг өөрөө бүхий л зүйл. Тэгвэл хувцаслалт хүртэл үүнд яригдана.

 

Бид өнөөдөр гадаадынхныг л дуурайгаад байдаг. Бид сармагчнаас ялгагдах юм байхгүй болжээ. Бид бусдыг дуурайсан болохоос өөртөө байгаа агуу нандин чанараа олж харж чадаагүй. Монголчууд бидний хамгийн түрүүнд омогшиж бахархах шинж чанар юу вэ гэвэл бидний өвөг дээдсийн өвлүүлэн үлдээсэн өв их соёл хувцас юм. Өршөөгөөрэй та яг одоо энэ бүгдийг уншиж байгаа бол өөрийнхөө хувцсыг нэг харцгаая. Та биедээ эвтэйхэн нэг бэлтгэлийн өмд өмсөв үү? Та цээжинд тань сайхан байна гэж нимгэн даавуу цамц өмсөв үү? Та толгой чинь халлаа гээд сийрсэн сэгсгэр том малгай тавив уу? Та хөл чинь даарлаа гэж хөлдөө хэний гутлыг углав? Энэ бүхнийг хэн хийсэн, хэний соёлыг бид өмсөж зүүгээд сууж байгаагаа нэг бодож тунгаах цаг бидэнд иржээ.

 

Урлаг бол урлах, сэтгэх, хийх, бүтээх, гэсэн дөрвөн амин шинж чанараас бүтдэг. Урлагийн салшгүй нэг хэсэг бол бидний өв их соёл хувцас юм. Бидэнд Монгол Монгол гэж хашгирдаг хий хоосон омгорхол байдаг мөртлөө Монгол соёлынхоо талаар нэгээхэн ч зүйлийг сэтгэж мэрийж бахархаж хийж бүтээхийг боддоггүйн харамсалтай. Бид бас хөдөө гадаа хотынх гэж ялгадаг.

 

Намайг чиг л хөдөөний дуучин гэдэг. Гэхдээ би хөдөөний дуучин гэхээсээ илүү Монголын дуучин юм шүү. Би хөдөөний хувцас өмсөөгүй, Монгол хувцсаа өмссөн юм шүү. Энэ дэлхий дээр байгаа бүхий л юмс амьдрал бүгд урлаг юм. Бидний өвөг дээдсийн урлаж ирсэн нь даанч хосгүй агуу. Бид ч гэсэн тэдний үр сад гэдгээрээ урлаг юм. Монгол маань цааш ямар байх вэ? Гэдэг зөвхөн бид бүхнээс л хамаарна.

 

3.3 Уламжлалт үндэсний үйлдвэрлэлийг дэмжинэ.

 

Гадны соёлыг Монгол улсад үйлдвэрлэж байгаа хэн нэгнийг дэмжихгүй.

Үндэсний үйлдвэрлэл гэдэг маань өв их соёлоос маань эхэлдэг ба өвөг дээдсийн маань хэрэглэж заншиж ирсэн тэдгээр дэг жаягтай салшгүй холбогдолтой.

Гэтэл өнөөдөр үндэсний үйлдвэрлэл нэрийн дор ус савлаж зардаг, үүнийгээ дэмжүүлэх гэж хүсдэг. Энэ бол буруу тогтолцоо юм. Үндэсний үйлдвэрлэл гэж Монгол гэрээ жинхэнэ ёсоор нь хийдэг, эсгий гутлаа тахир дутуу ч гэсэн мухар гараараа хийгээд сууж байгаа. Нүд нь сохор ч гэсэн тэмтрээд л Монгол дээл хувцсаа оёж, шидэж суугаа тэдгээр хүмүүсийн үйл ажлыг хэлнэ. Дор бүрнээ бүтээж хийж суугаа тэд бол жинхэнэ үндэсний үйлдвэрлэгчид юм. Тийм учраас Монгол их өв соёлоо түгээн дэлгэрүүлэх их хүсэл санаачилгатай хэн хүн бүртэй нэгдэн ажиллана. Тэгэхээр үндэсний үйлдвэрлэл гэдэг бол зүгээр л жорлонгийн цаас үйлдвэрлэчихээд намайг дэмж гэдэг дуу хоолой биш ээ!

 

Монголчуудын үндсэн буюу Монгол улсаас хараат байсан зан заншлыг түгээн дэлгэрүүлэх маань л үндэсний үйлдвэрлэл юм. Заавал үйлдвэрлэлийн чиглэлд биш. Хүн ч гэсэн зөв үг гаргаж байна гэдэг бол өөрөө үндэсний үйлдвэрлэл юм. Монгол хэл бичиг, соёл, монгол ухааныг түгээж зан заншлаа сэргээж, монгол дуу хоолойг сонсож, үндэсний урлагаа таниулж байгаа бүхэн хүртэл. Монгол үндэсний хөрөнгө оруулалт юм. Энэ бүгдтэй нэгэн зүгт нягт хамтран ажиллана.

 

24tsag.mn

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (19)

  • зочин (103.229.123.180)
    Энэ тэнэг дээлээ өмсөөд хөлсөө урсгаад сууна биз дээ.Харж байя.Наад битүү урт үстэй толгойгоо цэнэглэх гэж УИХ-д ороо биз.Чиний толгой цэнэглэгдэж чадахгүй дээ
    2016 оны 07 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.206.195.229)
    ЯЗГУУР УРЛАГААРАА ДЭЛХИЙД НОЁЛОНО Ийм л мал даа
    2016 оны 07 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.206.195.229)
    Энэ Увс дуракийн нутаг Цэдэнбал монгол зан заншил уламжлал бичиг соёлыг хориглож байсныг Ардчилэл нээж өгсөн гэдгийг энэ мал мэддэг болов уу
    2016 оны 07 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.206.195.229)
    Энэ солиот дөрвөн жил чалчина л биз. Солиорно тэнэгтэнэ өөр юу хийж чадахын. Парламентийн утга учрыг ч мэдэхгүй. Ганцаараа юу ч хийж барахгүй гэдгээ огт ойлгоогүй. Гэхдээ уйдахгүй зугаатай л юм даа. Ийм алиа салбадай хаа газар хэрэгтэй, наргиантай байдаг юм. Уйдахгүйшдээ
    2016 оны 07 сарын 04 | Хариулах
  • Зочин (203.91.118.106)
    Хөлс үнэртсэн, навсайсан хэдэн дээлнээс салах хэрэгтэй. Сайхан пиджак өмсөөд гараад ирл дээ. Дээр нь тэр язгуур урлаг гэж архирсан бархирсан юмнуудыг багасгаж дэлхий нийтийн сонгодог урлаг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруул. Угаасаа ганц бие даагчид шийдэж чадах асуудал гэж байхгүй. Ер нь наанаа сууж цагаа их алдаад хэрэггүй. Дуугаа дуулахдаал илүү анхаар
    2016 оны 07 сарын 04 | Хариулах
  • Зочин (171.212.214.222)
    ийм мөрийн хөтөлбөртэй хүн хамгийн их санал авсанд гайхаж байна. өөрөөр хэлбэл сонгосон тойргын ард иргэд арай л байна да. Энэ 2 нам бодох, залруулах хэрэгтэй
    2016 оны 07 сарын 04 | Хариулах
  • irgen (203.91.117.8)
    zailaa teneg malaa. chamaar yu zaalgadag yum.
    2016 оны 07 сарын 04 | Хариулах
  • Mongol (104.8.1.196)
    Одоо бас юу емсехее Жавхлангаар заалгах уу аан. Арай дэндэж баа юм биш vv
    2016 оны 07 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.9.40.209)
    Gantsaaraa yu xiij shalix ve dee...
    2016 оны 07 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.179.18.194)
    УИХ-д дуугаараа уралдах гэж байгаа бололтой.
    2016 оны 07 сарын 03 | Хариулах
  • зочин (103.229.123.197)
    Жавхлан гавьяатад сонгогдсонд баяр хүргье. Ахмадуудын тэтгэвэр, тэтгэмжийг жил бүр нэмгэдүүлнэ гэж МАН мөрийн хөтөлбөрт тусгасан байгаа үүнийг 10-р сарын 1-нд ахмадын баяраар нэмэгдүүлж хэлсэн амлалтаа биелүүлж, ажил хэрэг болгуулж өгөөрэй Жавхлан гишүүнээ. МАН-д амлалтыг нь байнга сануулж өгөөрэй. Амжилт хүсье
    2016 оны 07 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.179.29.69)
    ПИЗДУКАА чиний боов шигээ босоо гэж онгирдог монгол бичиг чинь эртнии согдуудодоогийн тажикстан хэрэглэж байгаад дараа нь уйгарууд хэрэглэж байгаад манайд ирсэн юм пизда минь боовоо сааж сурчаад их хуралд орохгүй
    2016 оны 07 сарын 03 | Хариулах
    • Зочин
      Уйгар бичиг болохоор л уйгаржин гэж нэрлэсэн.
      2016 оны 07 сарын 03
  • Зочин (202.9.40.113)
    Юу вэ энэ чинь одоо. Дотор муухайрчихлаа.
    2016 оны 07 сарын 03 | Хариулах
  • HEHE (103.57.95.223)
    ПИЗ
    2016 оны 07 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.126.91.150)
    ГАЛЗУУ ХҮНИЙ ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ. БИЧСЭН ЖАВХЛАН. ДЭМЖСЭН ХӨДӨӨНИЙ ОРКУУД
    2016 оны 07 сарын 03 | Хариулах
    • Зочин
      Бараг л тийм.
      2016 оны 07 сарын 03
  • zochin (59.153.87.160)
    Shizoprin
    2016 оны 07 сарын 03 | Хариулах
    • Зочин
      Бараг л.
      2016 оны 07 сарын 03
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ аюултай шимэгчээс болж Мексикийн Сонора мужаас үхэр импортлохдоо өндөр шалгалт хийнэ
    7 мин
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
    2 цаг 31 мин
  • Чонын сүрэгт 12 жил амьдарсан Испанийн “чонон хүү” Маркос Родригес Пантожа 80 насандаа таалал төгслөө
    3 цаг 50 мин
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
    4 цаг 0 мин
  • Холбооны шүүх Д.Трампын 75 оронд тавьсан визны хоригийг хүчингүй болголоо
    4 цаг 8 мин
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
    4 цаг 31 мин
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана
    21 цаг 56 мин
  • COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
    21 цаг 58 мин
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
    22 цаг 1 мин
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
    23 цаг 22 мин
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
    Өчигдөр 15 цаг 41 мин
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
    Өчигдөр 15 цаг 15 мин
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    Өчигдөр 14 цаг 01 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    Өчигдөр 13 цаг 57 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    Өчигдөр 13 цаг 52 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    Өчигдөр 13 цаг 41 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    Өчигдөр 13 цаг 39 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    Өчигдөр 13 цаг 37 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    Өчигдөр 13 цаг 31 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    Өчигдөр 12 цаг 30 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК