АСЕМ-ийн дагалдах хурлуудын нэг Ази, Европын түмний XI чуулган өнөөдрөөс эхэлж байна. Уг чуулган энэ сарын 4-нөөс 6-ны өдрүүдэд Төрийн ордонд болно.
Тус чуулган нь “Шударга, тэгш, хүртээмжтэй хөгжлийн арга замыг Ази, Европт хэрэгжүүлэн, эв санааны шинэ нэгдлийг байгуулах нь” сэдвийн хүрээнд явагдах аж.
Мөн Хүнсний аюулгүй байдлыг сэргээн бэхжүүлэх арга зам, Байгалийн баялгийн шударга хуваарилалт, газрын эрх, оролцоог ханган олборлолтоос гарах стратеги зэрэг найман гол асуудлын хүрээнд чуулганд оролцох гишүүд ярилцах юм байна. АСЕМ-ийн гишүүн орнуудын болон манай улсын 500 гаруй төлөөлөгч тус чуулганд оролцож байна.