2016-2020 он хүртэл ажиллах УИХ-ын чуулганыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нээлээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Эрхэм хүндэт иргэд, сонгогчид оо, УИХ-ын гишүүнд шинээр сонгогдсон гишүүд ээ. Монголын ард түмэн сонголтоо хийлээ. Энэ бол дээд шийдвэр. СЕХ УИХ-д сонгогдсон гэсэн гишүүдийн нэрсийг надад өргөн барьсан. Иймээс УИХ-ын анхдугаар чуулган хуралдуулахад бэлэн боллоо. Сонгуулийн ирц анх удаа өссөн дүнтэй гарсан. Сонгуулийн дүн гарах үйл явцыг тойрог, нэр дэвшигч тус бүрээр шууд дамжуулж харуулсан нь иргэд сонгогчдын талархлыг хүлээсэн. УИХ-ын шинэ гишүүдэд хандаж хэлэхэд Хариуцлагын тухай хуулийг хэлэлцэх, мэргэжлийн Засгийн газар байгуулах, иргэдийн талархал хүлээж байгаа ажлуудын тасалдалгүй хөгжүүлэх, Монгол Улсын нээлттэй, тууштай төрийн бодлогын залгамж чанарыг хадгалж ажиллах хэрэгтэй” гэлээ.
Одоо сонгуулийн үйл явцын талаар УИХ-ын гишүүн СЕХ-ны дарга Ц.Содномцэрэнгээс асуулт асууж байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (2)