УИХ-ын чуулганы анхдугаар хуралдаан үргэлжилж байна. АН-ын дарга З.Энхболд сонгуулийн хууль зөрчсөн асуудлаар хууль хяналтын байгууллагад хандсан гэдгээ мэдэгдсэн. Тэрбээр хууль хяналтын байгууллагын шалгалтын дүн гараагүй байхад анхдугаар чуулганыг хуралдуулахыг эсэргүүцэж байгаа юм. Тэгвэл СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн дөнгөж сая чуулган дээр АН-ын дарга З.Энхболдын гомдолд хариулт өглөө. Тэрээр "Саналын хуудасны тоо зөрсөн, саналын хуудсанд илүү хуудас орсон зүйл байхгүй. Өчигдрийн АН-ынхны мэдээллийг шалгасан. Машинд уншигдсан 623 саналын хуудас оруулж, гаргасан нь 700 гаруй байна гэсэн байна лээ. Шалгахад хоёр машины дүнг хольж ярьсан байна лээ. Нэг ч саналаар зөрөөгүй" гэлээ.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Т.Энхэлээ