УИХ-ын шинэ гишүүд тангаргаа өргөж дууссаны дараа УИХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганаар УИХ-ын даргад МАН-ын дарга М.Энхболдыг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн юм. Ингээд УИХ-ын даргаар М.Энхболдыг томилох эсэхэд санал хураахад хуралд оролцсон гишүүдийн 86.8 хувь нь дэмжлээ. Ингэснээр ирэх 4 жилд шинэ парламентыг М.Энхболд ахалж ажиллахаар болов.
Сэтгэгдэл (2)