Өнөөдөр УИХ-ын анхдугаар чуулганы хуралдаан болж гишүүд тангарагаа өргөсөн. Одоо УИХ дахь намын бүлгүүд байгуулагдаж даргаа сонгох ёстой. Энэ дагуу АН-ын бүлэг хуралдаж бүлгийн даргаараа С.Эрдэнийг томилсон байна. Мөн МАН-ын бүлэг яг одоо хуралдаж байгаа аж. Хуралдаанаар бүлгийн даргыг томилох юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярвааг бүлгийн даргаар томилж магадгүй байгаа аж. Тэрбээр бүлгийн дэд даргаар ажиллаж байсан бөгөөд УИХ-д гурав дахиа сонгогдон ажиллаж байгаа юм.
Т.Энхэлээ