УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар хэд, хэдэн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв. Тухайлбал, УИХ дахь АН, МАН-ын бүлгийг байгуулагдсаныг УИХ-ын дарга М.Энхболд танилцуулснаар эрх үүрэг нь хэрэгжиж эхэллээ. УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлснийг гишүүдийн 97.1 хувиар, УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын гишүүн Я.Санжмятавыг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлснийг гишүүдийн 95.8 хувиар тус бүр дэмжин баталлаа.
Дээрх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэснээр УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан өндөрлөлөө.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (3)