МАН-ын Бага хурал товлосон хугацаанаасаа цаг гаруйгаар хоцорч эхэллээ. Хурлыг нээж УИХ-ын дарга М.Энхболд үг хэлж байна. Өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг эцсийн байдлаар тодруулах юм. МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр өглөө хуралдаж Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг нэр дэвшүүлэх шийдвэрийг гаргасан. Харин Бага хурлаар түүний нэрийг батламжилна.
Энэ удаагийн хуралдааныг УИХ-ын гишүүн, МАН-ын нарийн бичгийн дарга Д.Сумъяабазар даргалж, дэд даргаар нь УИХ-ын гишүүн Н.Амарзаяаг томиллоо.
Т.Энхэлээ