Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Элбэгдорж: Ерөнхий сайдын асуудлыг маргааш УИХ-аар хэлэлцүүлнэ

2016-7-07
0
ЖИРГЭХ

        Өчигдөр МАН-ын Бага хурал хуралдаж Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг нэр дэвшүүлсэн. Тэгвэл МАН-ын дарга М.Энхболд Ж.Эрдэнэбатыг томилох саналаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид танилцуулсан байна. Энэ дагуу Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайдад нэр дэвшсэн Ж.Эрдэнэбатыг хүлээн авч уулзлаа.

 

Энэ үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээр давхар ажиллахгүй байх хуулийг намууд зөвшилцөөд ойлголцсон байгаа. Би Ерөнхий сайдаас бусад сайд УИХ-ын гишүүн байх шаардлагагүй гэсэн байр, суурьтай байгаа. Энэ байр, сууриа хатуу баримтална. Үндсэн чиг үүргийн яамдын сайд нараас бусад нь давхар албан тушаалгүй ажиллана гэж ойлгож байгаа шүү. Нэгэнт ард түмний шийдвэр гараад сонголт хийгдсэн учраас  УИХ, Засгийн газрын үйл ажиллагааг даруйхан эхлүүлэх ёстой гэсэн бодолтой байгаа. Мэргэжлийн Засгийн газарт тухайн салбарт тавигдаж байгаа шаардлагыг хангаж ажиллахуйц хүн ажиллах ёстой. Өндөр шаардлагатай байх хэрэгтэй. Ёс зүйтэй байх ёстой. Хариуцсан ажлаа сайн хийж чаддаг байх ёстой. Хуулийг хэрэгжүүлдэг, тавигдсан үүрэг даалгавар, бодлогыг хэрэгжүүлэх чадвартай байх ёстой. Дараа нь хуулиар хүлээсэн тодорхой шаардлагуудыг хангах ёстой. Өнөөдрийн УИХ-ын бүрэлдэхүүн их онцлогтой. 76 гишүүнээс 65 гишүүнтэй байна гэдэг бол өнөөгийн эрх барьж, бодлого тодорхойлж байгаа улс төрийн хүчинд илүү хяналт хэрэгтэйг харуулж байгаа юм. Ялангуяа Засгийн газарт. Тийм учраас Засгийн газрын гишүүн нь УИХ-аас ангид байж чадвал тэр хяналтыг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. Хийх ажил маш их байна. Тийм учраас нэг хүн олон ажил биш хариуцсан ажлаа л сайн хийх хэрэгтэй. Энэ үүднээс давхар албан тушаал хашмааргүй байна. Хэрвээ өөрөө  дэмжигдвэл их азтай Ерөнхий сайд болох нь. Учир нь АСЕМ эхэлж байна. Уг уулзалтанд оролцохоор 20 орчим орны Ерөнхий сайд ирж байгаа. Тэр хүмүүстэй гар бариад, танилцаад ажлаа эхлэнэ гэдэг бол их азтай. Наадам дуусаад бид хоёрын ажил эхэлнэ. Бид хоёр үүрээр ажиллаж эхлээд шөнө дунд амрахаар хувиартай байгаа. Би л гэхэд нэг өдөр 20 гаруй Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хүлээж авч уулзахаар байна. Иймэрхүү байдлаар бидэнд маш их ажил байна. Засгийн газраас ажил өгөөд ажлаа хийлгэчихсэн тэгсэн мөртлөө мөнгөө өгөөгүй олон гомдол байна. Тэр ажлынх нь мөнгийг өгөх хэрэгтэй. Хүмүүс халамж нэхэхээсээ илүү ажлын байр нэхдэг болсон. Хөгжлийн бэрхшээлтэй Б.Болороо гэх эмэгтэйн бичлэгийг би үзлээ. Бид хүнлэг байх ёстой. Аж, ахуй нэгжид 25 хүн дотор нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулах ёстой. Ийм ч хуультай. Би мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг авч ажиллуулахыг уриална.  Энэ бол нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага. Бид хүн рүү гээ хандсан ажил хийх ёстой. Мөн орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтийг багасгадаггүй баймаар байна. Эрдэнэт үйлдвэртэй холбоотой маргаан сүүлийн гарсан. Уг асуудлыг Засгийн газраас УИХ- руу оруулж хэлэлцүүлэх ёстой. Тэнд ажиллаж буй нэг ч хүний эрх ашиг зөрчигдөх ёсгүй. Үйлдвэрийн цаашид хэвийн ажиллах ёстой. Ард түмэн мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр дамжуулаад эрх баригчдын алхам бүрийг харж байгаа. Та бүхэн шилэн дээгүүр алхаж байгаа юм шиг л ил харагдаж байгаа. Буруу гишгэсэн алхам бүр чинь ард түмний ой санамжид үлдэнэ. Эхний хоёр жилдээ буруу үйл ажиллагаа явуулаад  намынхаа хүмүүс, хамтарч ажилладаг эргэн тойрны хүрээлэгчид, ах, дүүгээ ажилд оруулдаг. Төрийн алба дахь ийм ёс зүйгүй үйлдийг зогсоомоор байна. Төрийн албанд орсон хүн баяждаг, иддэг, уудаг гэсэн ойлголтыг авч хаямаар байна. Ийм л байдал ажиглагдах юм бол ард түмний өгсөн итгэл борооны дараа татсан солонго шиг арилна.  Эрх баригчид өөрчлөгдөж байна гэхдээ асуудал үлдсэн. Тэр асуудлыг шийдэх хүн бол Ерөнхий сайд. Ерөнхий сайдын асуудлыг маргаашдаа УИХ-руу оруулж батлуулна гэсэн бодолтой байна. Энэ сарын 18, 19, 20-ны өдөр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүндээ байгуулахад онцгой анхаарах ёстой” гэлээ.

 

Харин Ж.Эрдэнэбат хамгийн эхэнд АСЕМ-тай холбоотой ажилд онцгой анхаарч ажиллана гэдгээ энэ үеэр хэллээ.

Т.Хулан

0
ЖИРГЭХ
Санал болгох
COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (202.179.23.58)
    Нэг их гоц үйл явдал болсонгүй. Реклам л явж.
    2016 оны 07 сарын 08 | Хариулах
  • Зочин (59.153.87.10)
    м.энхболдыг ерөнхиилөгч болгоно гэж гошгоруулж баигаад л хамаг ажлаа амжуулгаж аваад л шороонд хутгаад алга болох бол энүүхэнд.
    2016 оны 07 сарын 08 | Хариулах
  • Зочин (59.153.87.10)
    өөриигөө өнгөлөн далдлаж давхар дээл ярьдаг юм.нэгд түүгээр өөриигөө өнгөлөн далдална,шаардлгатаи үед түүгээ ашиглаж төр бужигнуулж дундаас нь өөртөө ашиг олдог нөхөр шүү дээ.
    2016 оны 07 сарын 08 | Хариулах
  • Зочин (59.153.87.10)
    түүнии давхар дээлиин тухаи яриа бол хоосон ард түмэн рүү шидэж буи хуурга юм шүү дээ.харж л баицгаа.
    2016 оны 07 сарын 08 | Хариулах
  • Зочин (59.153.87.10)
    хөөрхии муу эрдэнэбатаар юу л хиилгэх гэж элбэгболд нар ерөнхии саид болгож баигаа бол? хүнии гараар могои бариулах гэж баигаа нь тэр. МАН д шударга хүмүүс баивал АН ын 13 таи ниилж элбэгболд нарын луивараас сэргиилэх нь чухал. сануулж баина.
    2016 оны 07 сарын 08 | Хариулах
  • иргэн (122.201.24.162)
    ЕРОНХИЙЛЕГЧИЙН ХЭЛСЭНЭЭР ДАВХАР ДЭЭЛЭЭ ТАЙЛААРАЙ ТАМИНЬ ЭЭ, ШУНАЛ ИХЭДВЭЛ АН.н АРААС ОРНОШУУДЭЭЭ.АРД ТУМЭН ТА НАРЫГ ХАРЖ БГ ШУУУУУУ
    2016 оны 07 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.131.233.190)
    amjikhuu
    2016 оны 07 сарын 07 | Хариулах
  • Зочин (150.129.143.155)
    ШИНЭЭР БАЙГУУЛАГДАХ ЗТЯ, АТҮТ НЬ ОХУ-ЫН ЗТЯ-НААС ИРҮҮЛСЭН ЗӨВШӨӨРЛИЙН ЦЭНХЭР БИЧГИЙГ АПУ Г.БАТХҮҮ ГЭДЭГ ЛУЙВАРЧИНГЫН МАТНХ БУЮУ NARTAM ГЭДЭГ ТББ-ААС САЛГАЖ АВАХ ХЭРЭГТЭЙ. ТЭД ОЛОН ЖИЛ АЛБААР ХОМСДОЛ ҮҮСГЭЖ АРД ИРГЭД, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БАЙГУУЛЛАГУУДАД ДАМЛАЖ ШАГЛАСААР ИРЛЭЭ. САЯ ХЭД ХОНОГЫН ӨМНӨ УЛАН-ҮДЭД БОЛООД ӨНГӨРСӨН АЛТАРГАНА БУРИАД ЗОНЫ НААДАМД ОЛОН МЯНГАН МОНГОЛЫН БУРИАДУУД ЭНЭ ЦЭНХЭР БИЧИГНИЙ ЗОХИОМОЛ ХОМСДОЛООС БОЛООД ЯВЖ ЧАДСАНГҮЙ. ЭНЭ ОРОС УЛСЫН БИЧГЭЭР МӨНГӨ ОЛЖ БАЙГАА МОНГОЛЫН НЭГ ТББ-ЫГ ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГУУД ШАЛГАХ ЦАГ НЬ БОЛЖЭЭ.
    2016 оны 07 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
    1 цаг 35 мин
  • Чонын сүрэгт 12 жил амьдарсан Испанийн “чонон хүү” Маркос Родригес Пантожа 80 насандаа таалал төгслөө
    2 цаг 54 мин
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
    3 цаг 4 мин
  • Холбооны шүүх Д.Трампын 75 оронд тавьсан визны хоригийг хүчингүй болголоо
    3 цаг 12 мин
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
    3 цаг 35 мин
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана
    21 цаг 0 мин
  • COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
    21 цаг 2 мин
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
    21 цаг 6 мин
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
    22 цаг 26 мин
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
    23 цаг 19 мин
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
    23 цаг 45 мин
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    Өчигдөр 14 цаг 01 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    Өчигдөр 13 цаг 57 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    Өчигдөр 13 цаг 52 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    Өчигдөр 13 цаг 41 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    Өчигдөр 13 цаг 39 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    Өчигдөр 13 цаг 37 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    Өчигдөр 13 цаг 31 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    Өчигдөр 12 цаг 30 мин
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК