УИХ-ын чуулганыг өнөөдөр 15.00 цагт хуралдуулахаар тов гаргасан. Тэгвэл хуралдаан 30 минутаар хоцорч дөнгөж сая эхэллээ.
Энэ удаагийн чуулганы хуралдаанаар байнгын хороодыг байгуулах юм.
Байнгын хороод:
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо
Байгаль орчин хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо
Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хороо
Өргөдлийн байнгын хороо
Төсвийн байнгын хороо
Хууль зүйн байнгын хороо
Эдийн засгийн байнгын хороо
Төрийн байгуулалтын байнгын хороо
Тангараг өргөсөн 76 гишүүн дээр дурдсан найман байнгын хороонд харьяалагдаж ажиллах аж.