УИХ-ын чуулганы хуралдаан 69.7 хувийн ирцтэй эхэлж, байнгын хороодын бүрэлдэхүүн батлах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.
Төрийн байгуулалтын, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн, Нийгмийн бодлого, боловсрол,соёл шинжлэх ухааны, Өргөдлийн, Төрийн байгуулалтын, Төсвийн байнгын хорооны бүрэлдэхүүнийг тус тус танилцуулж, УИХ-ын байнгын хорооны бүрэлдэхүүнийг батлах санал хураалт явуулсан юм. Ингээд гишүүдийн олонхийн саналаар байнгын хорооны бүрэлдэхүүнийг батлах тогтоолын төслийг батлав. ийнхүү байнгын хороодын бүрэлдэхүүнийг баталснаар өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөлөө. Одоо байнгын хороод даргаа томилох юм.
Сэтгэгдэл (6)