Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Эрдэнэбат: ”Давхар дээл”-ийг өнөөгийн түвшингээс бууруулна

2016-7-07
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж МАН-ын Бага хурлаас Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

 

Уулалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Сая МАН-аас гарсан шийдвэрийг МАН-ын дарга М.Энхболдоос хүлээж авлаа.

 

МАН-аас Монгол Улсын Ерөнхий сайдад Жаргалтулгын Эрдэнэбатыг дэвшүүлж Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн бариад байна. Ерөнхий сайдад нэр дэвшсэн Ж.Эрдэнэбаттай уулзаж ярилцъя гэж бодсон юм” гээд хэрэв Гүйцэтгэх засаглалын тэргүүн болбол яаж ажиллах талаар нь нэр дэвшигчийн байр суурийг сонслоо.

 

Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшсэн Ж.Эрдэнэбат нөхцөл байдал ямар байгааг судлаад ажлаа юунаас эхлэхээ төлөвлөнө гээд “Иргэдийн орлого буурлаа. Тэдний борлуулдаг бараа бүтээгдэхүүний үнэ ханш муудаж, худалдан авдаг зүйлийнх нь үнэ өсөөд байгаа. Энэ талаар сонгуулийн үеэр иргэд ярьж байсан. Тиймээс иргэдийн мөнгөн орлогыг нэмэгдүүлэх ямар бололцоо, боломж байгаа, энэ тал дээр төр, засгийн зүгээс ямар дэмжлэг үзүүлэх боломжтой байгаа вэ гэдэг дээр анхаарч ажиллана. Ингэж эдийн засгаа сэргээх, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр ажиллана” гэв.

 

Ингээд тэд хийж хэрэгжүүлэх ажил болон анхаарах зүйлсийн талаар харилцан ярилцсан юм.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: - Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдвол эхний ээлжинд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ зөвшилцөж ярилцдаг. Энэ дээр бодож байгаа зүйл юу байна вэ? МАН-ын хөтөлбөрөөс ард түмнээс дэмжлэг авсан зүйл бол мэргэжлийн Засгийн газар байсан гэж ойлгосон. Мэргэжлийн гэдгийг юу гэж ойлгож байгаа вэ?

 

УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигч Ж.Эрдэнэбат: -Мэргэжлийн Засгийн газар гэдэг бол тухайн салбартаа дадлага туршлагатай, тэндээ ажиллаж туршлага хуримтлуулсан, салбараа мэддэг хүнийг ажиллуулахыг хэлнэ. Тухайн салбарт ажиллаж байгаагүй буюу өөр мэргэжлийн хүн бол мэргэжлийн бус гэж үзэж байгаа. Засгийн газрынхаа бүтцийг хийхдээ аль болох цомхон, цөөхөн, чадварлаг бүтцээр ажиллая. Давхар дээлийн зарчмыг та ч гэсэн шүүмжилж байсан. Бид ч шүүмжилж байсан. Тийм учраас үүнийг өнөөгийн байгаа түвшингээс харьцангуй бууруулна.

 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллахыг бууруулах биш, бид яриад, намуудын бүлгээр яриад ерөнхийдөө зөвшилцчихсөн хууль байгаа шүү дээ. Би бол Ерөнхий сайдаас бусад Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүн байх шаардлагагүй гэсэн байр суурьтай байдаг. Энэ хуулийн төсөл өмнө нь УИХ-аар ороод дэмжигдээгүй буцсан. Хуулиа батлуулахын тулд дахиж намуудтай зөвшилцөөд дундыг олъё. Үндсэн чиглэлийн яамдын сайдууд УИХ-ын гишүүн байж болох юм гэж тохирсон. Би бол тэр зарчмыг хатуу баримтална гэж та бүхэн ярьсан гэж ойлгож байгаа.

 

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат: - Үндсэн чиг үүргийн яамдын сайд УИХ-ын гишүүн байх нь ажил явуулахад дөхөмтэй гэж үзсэн.

 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Тийм. Үндсэн чиглэлийн яамд, дээр нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрыг оруулж байгаа. Бусад нь УИХ-ын гишүүнтэй давхардахгүй гэж ойлгож байгаа.

 

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат: -Үндсэн чиг үүргийн 4 яам байгаа. Байгаль орчин, Хууль зүй, Гадаад харилцаа, Сангийн яам байна.

 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Миний барьж байгаа бодлого бол нэгэнт ард түмний шийдвэр гараад сонголт хийгдсэн учраас УИХ, Засгийн газрын ажлыг хурдан эхлүүлэхэд дэмжлэг үзүүлье гэсэн бодолтой байгаа.  

 

Мэргэжлийн Засгийн газар гэдгийн цаана миний бодож байгаа зүйл бол бид олон Засгийн газар байгуулаад явж байхад ард иргэд ч, улс төрийн намууд ч нэгдмэл ойлголттой боллоо. Тэр нь нэгд, тухайн салбарт тавигдаж байгаа шаардлагыг хангаж, нийцэж ажиллах хүн байх ёстой. Түүнд өндөр шаардлага тавьж байгаа. Ёс зүйтэй, хариуцсан ажлаа сайн хийдэг, хууль хэрэгжүүлдэг, тавигдсан үүрэг даалгавар, бодлогыг хэрэгжүүлэх чадвартай байх ёстой.

 

Хуулиар бас тодорхой стандарт байгаа. Тэр стандартуудыг хангах чадварыг сайн харах нь зүгээр байх.

 

Хоёрт, УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байх гэдэг дээр ерөнхий зөвшилцөл, ойлголцолд хүрсэн гэж ойлгож байгаа. Өнөөгийн УИХ-ын бүрэлдэхүүний хувьд онцлог байна. 76 гишүүнээс 65 гишүүнтэй байна гэдэг бол эрх барьж, бодлого тодорхойлж байгаа улс төрийн хүчинд илүү хяналт хэрэгтэй болж байгаа юм. Ялангуяа Засгийн газарт. Тиймээс Засгийн газрын гишүүд нь УИХ-ын гишүүнээс ангид байснаар тэр хяналтыг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байгаа. Ойрхон суудалтай байхад сөрөг хүчин нь илүү нөлөөтэй байж хяналтаа хийгээд явж болдог байсан.

 

Тэгэхээр хариуцлага, хяналт чухал болж байгаа. Хийх ажил маш их байгаа. Яаралтай шийдвэрлэх ажлууд байгаа. Тийм учраас УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн гээд давхардуулаад тэр ажлыг хийх боломжгүй. УИХ-д ч маш их ажил байна. Засгийн газарт ч их ажил байна. Тэгэхээр хариуцсан хариуцсан ажлаа үр дүнтэй сайн хийе.

 

Гуравт, Өөрөө Ерөнхий сайдад нэр дэвшээд УИХ-аар батлагдвал их азтай Ерөнхий сайд байх нь гэж харж байгаа. Яагаад гэхээр Ази, Европын дээд түвшний уулзалт эхэлж байна. Үргэлжлээд явж байгаа. Дээд түвшний уулзалтын зочид ирж байгаа. Тэр дотор маш олон Ерөнхий сайд ирж байгаа. Хоёр хөршийн Ерөнхий сайд ирнэ. Бараг 20-иод орны Засгийн газрын тэргүүн ирж байгаа. Тэдэнтэй гар бариад, танилцаад ажлаа эхэлнэ гэдэг бол, ялангуяа хамтын ажиллагаан дээр их сайн зүйл гэж би бодож байна.

 

Хэрэв Ерөнхий сайдаар томилогдвол наадам өнгөрөөд л бид хоёрын уулзалт үүрээр эхлээд л шөнө дунд дуусахаар байгаа. Би л гэхэд нэг өдөрт хорин хэдэн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хүлээж авахаар төлөвтэй байна. Маш олон өндөр дээд зочид ирж байгаа. Европын холбооны удирдлагыг бас Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гэж үздэг. Тэр хүмүүс ирж байна. Япон хаантай орон учраас Ерөнхий сайдыг Төрийн тэргүүний түвшинд хүлээж авна гээд Ш.Абэ Ерөнхий сайдыг хүлээж авах ажил над дээр байна.  Ш.Абэ Ерөнхий сайд манай шинээр томилогдсон Ерөнхий сайдтай уулзах байх. Ийм байдлаар бидэнд маш их ажил байна. Нөгөө талаас энэ бол асар их боломж.

 

Хоёр, гурван зүйл нэмж хэлье.

 

Нэгд, Засгийн газар олон аж ахуйн нэгжээр ажил хийлгэсэн. Ажлынх нь мөнгийг өгөөгүй гэсэн гомдол гарч байсан. Энэ талаар би өмнөх Ерөнхий сайдад хэлж байсан. Одоо Ерөнхий сайдаар томилогдох хүнд бас хэлж байгаа юм. Ажлын мөнгийг нь тэр аж ахуйн нэгжүүд, хүмүүст олгох нь их чухал байгаа. Хүнийг ажилтай байлгая гэдэг зорилгыг өөрөө хамгийн түрүүнд хэллээ. Хүмүүс халамж нэхэхээсээ илүү ажилтай, ажлын байртай байя. Болж өгвөл бидний орлогыг нэмэгдүүлбэл зүгээр байна гэдэг. Ажлаа хийвэл аж ахуйн нэгж, хүмүүсийн орлого нэмэгдэнэ гэж харж байгаа.

 

Буянжаргалын Болороо гэж хөгжлийн бэрхшээлтэй иргэн нүүр ном дээр бичлэг тавьсан байсан. Хараагүй юу? Би түүнийг харлаа. Аль аль намын хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангахад анхаарна гэж байгаа. Бид хүнлэг байх хэрэгтэй. Манайд хууль байдаг. 25 хүн ажиллуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад заавал нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллах ёстой гэдэг. Ажиллуулах шаардлагаа тавь. Нөгөө талаас ажиллуулж байгаа байгуулагыг дэмжиж бай гэсэн санааг тэр эмэгтэй хэлж байна. Энэ дээр их анхаарах хэрэгтэй. Бид үүн дээр хяналт, шаардлагаа тавимаар байгаа юм.

 

Би нэг зүйлийг уриалмаар байгаа юм. Болороогийн хэлж байгаа санааг үнэхээр дэмжиж байна. Байгууллага бүхэн ажилчдаа тоолоод, 25 хүн тутамд нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн авч ажиллуулах чиглэлд орох ёстой. Хувийн хэвшил, улсын байгууллагын нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага шүү. Бид ингэж хүн рүүгээ сэтгэлтэй хандах ёстой.

 

Хоёрт, бидний хамтын амжилт болох орон нутгийн хөгжлийн сангийн мөнгө гэж байдаг. Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгө ирдэггүй, мөнгө нь жил бүр буураад байгаа. Үүн дээр стандарт тавиад, шалгуур тогтоогоод, өмнөх жилүүдийнхээс орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтийг багасгахгүй байх нь маш чухал.

 

Энэ бол орон нутагт ажлын байр бий болгодог. Орон нутгийн хүмүүс ажилтай болдог. Сум, суурин газрууд өнгө төрхөө засдаг, хүмүүс ажилладаг хамгийн чухал асуудал. Би үүнийг байнга шаардаж ажиллана. Хүн ам гэх зэрэг томъёолол байгаа. Хүн амаа барих чиглэл рүү хуулийн төсөл оруулсан. Үүн дээр Засгийн газар хамтарч ажиллаач гэж байгаа.

 

Сүүлийн үед Эрдэнэт үйлдвэртэй холбоотой маргаан гарч байгаа. Энэ УИХ, Засгийн газар уг асуудлыг нээлттэй авч хэлэлцэж, ярилцах байх гэж би үзэж байгаа. Юу ч гэсэн Монголынхоо тогоонд, Монголдоо хүрээд ирсэн. Одоо үйл явц нь юу болсон юм. Цаашдаа яаж явах ёстой юм. Яаж авч явах вэ гэдгийг улсын эрх ашигт нийцүүлээд, нээлттэй байдлаар, хуульд нийцүүлж ярилцаж шийдэх байх гэж бодож байна.

 

Тэнд ажиллаж байгаа нэг ч хүний эрх ашиг хохирох ёсгүй. Үүгээр дамжуулж янз бүрийн улс төр хийх гээд, түүнийг өөртөө наах гэсэн хүмүүс гүйлдээд байна. Тиймээс тэр үйлдвэрт ажиллаж байгаа, улсын эдийн засгийг олон жил авч явсан хот, Эрдэнэтийн хүмүүст хэлэхэд тэнд байгаа иргэд, ажиллагсдын эрх ашиг хохирох ёсгүй. УИХ, Засгийн газар, дээр нь Ерөнхийлөгч үүнд анхаарч ажиллана. Үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаа цаашаа үргэлжлэх ёстой гэдгийг хэлэх нь зөв.

 

Ерөнхий сайдын эхний, ойрхон анхаарах ажил энэ байх шиг байна.

 

Хамгийн гол зүйл бол саяын сонгуулиас ч харсан, сургамж авах хэрэгтэй. Одоо ард иргэд мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр дамжуулаад эрх баригчдын алхам бүрийг харж байгаа. Эхнээсээ та бүхэн ил, шилэн дээгүүр алхаж байгаа юм шиг харагдаж байгаа. Буруу хийсэн алхам бүр чинь ард түмний ой санамжид үлдэнэ шүү. Саран дээр гишгэсэн мөр арилдаггүй гэдэг шиг ард түмний ой санамжаас арилахгүй.

 

Зарим нэг сургамжийг харж байхад эхний нэг хоёр жилдээ л буруу үйл ажиллагаа явуулаад, нам, фракц, тойрон хүрээлэгчдээ татаад, ах дүү, төрөл саднаа татаад, гэрийнхнээ татаад төрийн албанд ёс зүйгүй байдгийг зогсоомоор байна.

 

Бусад оронд Ерөнхий сайд ажлаа эхлэхдээ төрийн албаны ёс зүйн дүрмийг батлаад, шинээр ажилд орж байгаа хүмүүс гарын үсэг зураад эхлүүлдэг. Ёс зүйн нэг л буруу алхам хийсэн бол шууд ажлаас нь өөрчилдөг. Төрийн албанд орсон хүн баяждаг, иддэг, уудаг гэсэн муухай зүйлийг алга болгомоор байна.

 

Хэрэв ийм алхам эхнээсээ харагдах юм бол нэг хоёр жилийн дотор ард түмний өгсөн итгэл борооны дараах солонго шиг алга болно шүү. Нэг хоёр жилийн дотор ард түмний өгсөн итгэлийг алдаад, сүйрүүлээд дуусгасан явдал ч байдаг.

 

Зарим хүн боддог. Сонгуулиар л хүмүүс сонголтоо хийж байна гэдэг. Тэгдэггүй юм. Ард түмний алдагдсан итгэл хадгалагдаад байж байдаг. Харин ч зузаараад байж байдаг шүү. Тийм учраас үүн дээр онцгой анхаараарай.

 

Би УИХ-ын нээлт дээр нэг зүйл хэлсэн. Эрх баригчид өөрчлөгдөж байна. Гэхдээ асуудал үлдсэн шүү гэж. Тэр асуудлыг шийдэх хамгийн гол албан тушаалтан бол Монгол Улсын Ерөнхий сайд юм. Үүн дээр онцгой анхаарч ажиллах хэрэгтэй.

Сая би Ерөнхий сайдад дэвшүүлсэн саналыг авлаа. Одоо судална. УИХ үүн дээр ажиллаж байна гэж ойлгож байгаа. Маргааш ажлын өдөр дуусаад наадмын урт амралт эхэлнэ. Маргаашдаа Ерөнхий сайдыг УИХ руу оруулж батлуулах санал оруулъя гэсэн бодолтой байна. Үүн дээр УИХ нааштай хандаж шийдэх байх гэж найдаж байна.

 

Наадмын дараагийн даваа гариг 18-нд таарч байгаа. Долдугаар сарын 19, 20 гээд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг зөвшилцөх ажил руугаа Ерөнхий сайд идэвхтэй орох байх. Наадам, АСЕМ гэж ажиллаад, хажуугаар нь бүтэц, бүрэлдэхүүний асуудал дээрээ онцгой анхаараарай. Сайд дарга болох дуртай хүмүүсийг жаахан хазаарлаж ажиллаарай. Тэнд ажилаж байгаа төрийн мэргэжлийн албан тушаалтнуудыг тогтвортой ажиллуулах гэсэн эхний шаардлага тавигдана. Сая миний хэлсэн зүйлүүд дээр эхний өдрөөсөө анхаарч ажиллаарай гэдгийг Ерөнхий сайдад нэр дэвшиж байгаа Жаргалтулгын Эрдэнэбатад хэлье. Маргааш гэхэд УИХ руу оруулах шийдэл гаргая.

 

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат: -Хамгийн тулгамдсан асуудал бол АСЕМ-тай холбоотой асуудал. Энэ бол Монгол Улсын гадаад нэр хүнд давхар яригдах асуудал. Маргааш би Ерөнхий сайдаар томилогдлоо гэхэд үүрэг гүйцэтгэгч сайд нартай ажиллана. Энэ сайд нартаа би үүрэг өгч ажиллая гэж бодож байгаа. Ирж байгаа хүмүүс бол Монгол Улстай найрсаг хамтын ажиллагааны хүрээнд олон асуудлыг хэлэлцэх байх. Үүнд анхаарна.

 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Би хотын шинээр томилогдсон даргатай ч уулзаж хэлсэн. АСЕМ-ийн хувьд бид нэг зүйлд онцгой талархал илэрхийлэх ёстой. Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын Засгийн газар бэлтгэл хангаж маш сайн ажилласан. Долоо хоногт 2-3 удаа хуралдаж байсан. Одоо Ерөнхий сайдаар томилогдвол дараагийн явах маршрут бол АСЕМ-ийн газруудаар явж үзэх хэрэгтэй. Замаар нь явж үзээд, арга хэмжээ болох газруудын бэлтгэлийг үзээд, өөрөө мэдрэх хэрэгтэй. Маш их ажил хийгдсэн. Маш олон байгуулагад асар их хөрөнгө оруулалт хийгдсэн. Улс орнууд тусалж байгаа. Энэ бол маш чухал ажил.

 

Би 2004 онд Ерөнхий сайдаар томилогдоод тухайн үеийн МАХН-ын үүрэг гүйцэтгэгч сайдуудтай хоёр сар ажилласан. Үүрэг гүйцэтгэгч сайдууддаа хийх ажлыг нь хэлээд, хүн солих гэх мэт хийж болохгүй ажлууд дээр нь хяналт тавиад, үүрэг өгөөд ажиллуулахад их сайн ажилладаг.  

 

Бид нэг л эх оронтой, нэг л Засгийн газартай улс учраас энэ нам, тэр намын гэхгүй, одоогийн байгаа сайдуудтайгаа үүргээ сайн гүйцэтгэх хэрэгтэй. Дараагийн сайд ирээд, та тамгаа өгөөд, хаалгаар гарсныхаа дараа л би ажлаа өгч байна гэж бод гэж би сайдуудад хэлж байгаа. Түүнээс өмнө би ажлаа өгөх гэж байна гэж буруу зөрүү алхам битгий хийгээрэй. Төрд ийм сайн уламжлал үлдээмээр байгаа юм. Хийж байгаа ажил, бүх архив, бүх зүйлээ шилжүүлж өгөх хэрэгтэй. Нэг хуудас цаас ч дутаахгүй байх хэрэгтэй. Ажил шилжүүлж өгдөг ажлыг зөв сайн хиймээр байгаа юм.

 

Үүн дээр та бүхэн сайн жишиг үзүүлж ажиллах байх гэж найдаж байна.

 

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат: -Төрийн ажлын тасралтгүй байх зарчмыг үргэлжүүлээд явна.

 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Ойрд цаг агаарын байдал хүндрэлтэй байна. Олон улсын цаг агаарын төлөвөөс харахад цаг агаарын ердийн бус үзэгдэл гэж манай зүүн талаар орж ирж байгаа асар их халалт, түүнийг дагасан аадар бороо зэрэг цаг агаарын хүндрэлтэй байдал үүсэх магадлал их байгаа. Тиймээс Ерөнхий сайд, Онцгой байдал онцгой анхаарч ажиллах хэрэгтэй.

 

Ерөнхий сайд бол шөнө утасдсан ч утсаа авдаг, хүн дуудсан ч босдог ийм ажил шүү дээ. Монгол Улсын төлөө 24 цаг сэтгэлээ чилээж, ажлаа хийж явах ийм л ажил гэдгийг хэлье. Их баярлалаа гэлээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ШИНЭЭР ОЧИХ ЗТЯ-НЫ САЙДАД ДАЙХ ҮГ (150.129.143.155)
    ЗТЯ-НААС, АТҮТ-ӨӨС АПУ Г.БАТХҮҮ УГШИЛЫН ХУРД ХҮЧ ТАРГА ТЭВЭЭРЭГ МЭДЛЭГ БОЛОВСРОЛ МУУТАЙ ӨВӨРХАНГАЙГААС ХАМЖ ИРСЭН МАЛЧИН ГОЛЦУУ ХҮМҮҮСИЙГ ХУЙГААР НЬ ХАЛАХ ХЭРЭГТЭЙ. ХӨДӨӨ МАЛ МАЛЛАХ ХҮНГҮЙ БОЛЖ БАЙХАД МЭРГЭЖЛИЙН МАЛЧИД НЬ ЗТЯ-НД ӨРӨӨНҮҮД ДҮҮРГЭЭД АЖЛАА МЭДЭХГҮЙ КОФЕ УУЖ, КОМПЬЮТЕР СУРАХ ГЭСЭЭР АРВААД ЖИЛ БОЛЛОО.
    2016 оны 07 сарын 07 | Хариулах
    • Инженер
      Бас Сангийн яам, Эрчим хүчний яаманд байгаа мангар хүүхдүүдийг нь зайлуул.
      2016 оны 07 сарын 07
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
    1 цаг 35 мин
  • Чонын сүрэгт 12 жил амьдарсан Испанийн “чонон хүү” Маркос Родригес Пантожа 80 насандаа таалал төгслөө
    2 цаг 53 мин
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
    3 цаг 3 мин
  • Холбооны шүүх Д.Трампын 75 оронд тавьсан визны хоригийг хүчингүй болголоо
    3 цаг 11 мин
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
    3 цаг 35 мин
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана
    20 цаг 59 мин
  • COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
    21 цаг 1 мин
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
    21 цаг 5 мин
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
    22 цаг 25 мин
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
    23 цаг 19 мин
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
    23 цаг 44 мин
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    Өчигдөр 14 цаг 01 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    Өчигдөр 13 цаг 57 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    Өчигдөр 13 цаг 52 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    Өчигдөр 13 цаг 41 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    Өчигдөр 13 цаг 39 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    Өчигдөр 13 цаг 37 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    Өчигдөр 13 цаг 31 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    Өчигдөр 12 цаг 30 мин
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК