АН-ын даргыг түр орлон гүйцэтгэгч Д.Эрдэнэбат өнөөдөр намынхаа шинэчлэлийн хорооны залуусыг хүлээн авч уулзав. АН-ын дэргэдэх шинэчлэлийн хорооны залуус нь олон жилийн өмнөөс намынхаа шинэчлэлийг ярьж, Их хурлыг хуралдуулахыг шаарддаг байсан. Тэд сонгуулийн дараа дахин байр, сууриа илэрхийлж намаа ялагдуулсан дарга З.Энхболд, ЕНБД Л.Эрхэмбаяр нарыг чөлөөлөгдөхийг шаардаж байсан юм.
Харин өнөөдөр тэд АН-ын түр орлон гүйцэтгэгч Д.Эрдэнэбаттай уулзлаа. Энэ үеэр Д.Эрдэнэбат АН-ыг шинэчлэгдэх ёстой гэдгийг илэрхийлээд Үндсэн дүрмийг шинэчлэх болон намын Их хурлыг зохион байгуулах ажилд гаргасан бүх саналуудыг нээлттэй хүлээн авч хамтран ажиллахаа илэрхийлжээ.
Сэтгэгдэл (3)