МАН-аас Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг нэр дэвшүүлсэн. Түүнийг Ерөнхий сайдад томилох эсэх асуудлаар МАН-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчтэй өчигдөр зөвшилцсөн. Ерөнхийлөгч өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг хуралдуулж Ерөнхий сайдыг томилох асуудлыг шийдвэрлэнэ гэсэн билээ. Энэ дагуу УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах юм Одоогоор байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдааны тов хараахан гараагүй байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (2)