Хуульзүйн байнгын хороо дөнгөж сая хуралдаж Ерөнхий сайдад нэр дэвшигч Ж.Эрдэнэбатын асуудлыг хэлэлцэж дэмжлээ. Одоо уг асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж байна. Яг одоо Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан Ерөнхий сайдад нэр дэвшигч Ж.Эрдэнэбатыг байнгын хорооны хуралдаанд танилцуулж байна. Үүний дараа чуулган хуралдаж уг асуудлыг хэлэлцэнэ.
Т.Энхэлээ