УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 13.00 цагт товлолоо. Уг хуралдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшигч Ж.Эрдэнэбатыг томилох эсэх асуудлыг хэлэлцэнэ. Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж гишүүдийн 100 хувийн саналаар Ж.Эрдэнэбатыг дэмжсэн юм. Чуулганы хуралдаанаар мөн Х.Энхжаргалыг АТГ-ын даргад томилох эсэхийг хэлэлцэнэ.
Т.Энхэлээ