УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдад томилох эсэхийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд Ерөнхий сайдад нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авч байна.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Та ирэх жилүүдэд энэ улсыг нэг төсөвтэй болгох ёстой. Мөн өрийнхөө менежментийг сайжруулах хэрэгтэй” гэлээ.
Харин УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Хариуцлагын систем Монгол Улсад байхаа больчихсон. Бүх шатны хариуцлагын системд онцгойлон анхааруулъя. Монгол улс нэг их том эдийн засагтай улс биш. Сайн менежмент хийвэл богино хугацаанд сайжирна. Уул, уурхайгаас бусад салбараас хараат болдог баймаар байна” гэлээ.
Т.Энхэлээ