УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдад томилох эсэхийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд Ерөнхий сайдад хандан үг хэлж байна.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Айл бүрт нэгээс хоёр ажилгүй хүн байна. Тэгэхээр ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдээ ажилтай болгох хэрэгтэй гэдэг дээр та ямар арга хэмжээ авах вэ. Мөн өнгөрсөн хугацаанд төрийн албыг төрлийн алба болгосон байдлыг хэрхэн өөрчлөх вэ. Зарим яам, агентлагийг Засгийн газрын харьяанд хүргүүлсэн байдал шүүмжлэл дагуулж байгаа. Жишээ нь би Статистикийн ерөнхий газрыг УИХ-ын харьяанд байх ёстой гэж үзэж байгаа. Та энэ талаар ямар байр суурьтай ажиллах вэ.
УИХ-ын гишүүн, Ерөнхий сайдад нэр дэвшигч Ж.Эрдэнэбат: Хөдөө аж ахуйн салбарт бидэнд маш их боломж бий. Энэ боломжоо ашиглаж, иргэдээ ажлын байраар хангахад анхаарч ажиллана. МАН мэргэжлийн Засгийн газар байгуулна. Мэргэжлийн гэдэг бол зөвхөн сайд нар нь мэргэжлийн байх тухай ойлголт биш. Сайдаасаа эхлээд, төрийн бүхий л шатандаа мэргэжлийн хүн ажиллахыг хэлж байгаа.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (2)