Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Эрдэнэбат: Амладаг бус ажилладаг, хэлдэг бус хийдэг ЗГ байна

2016-7-08
0
ЖИРГЭХ

УИХ-ын чуулганаар Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдаар Жаргалтулгын Эрдэнэбатыг томиллоо.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын УИХ-ын чуулганд үг хэллээ. Тэрээр, 

Эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист амьдран суугаа ард иргэд ээ,

Эх дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, сурч байгаа монголчууд аа, 

Монгол Улсын Ерөнхийлөгч өө,

УИХ-ын дарга, эрхэм гишүүд ээ,

 

  УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулиар, Монголын ард түмэн, Монгол ардын намд итгэл үзүүлэн, засаг төрөө төвхнүүлэх хариуцлагатай үүрэг хүлээлгэлээ. УИХ, аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулиар, төр барих бүрэн эрхээ эдэлж, Монгол ардын намаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, нэр дэвшигчдийг дэмжсэн, туурга тусгаар Монгол Улсын бүрэн эрхт эзэд, Монгол түмэндээ талархал илэрхийлье.  Сонгуулийн үр дүнгээр Монгол ардын нам Засгийн газраа байгуулах ажилдаа орж байна. Миний биеийг төр түшилцүүлэхээр сонгож, Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн Монгол ардын нам, Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, итгэл үзүүлэн шийдвэр гаргаж, томилсон та бүхэнд гүнээ талархаж байна.

 

Улсын Их Хурлын  гишүүнээр  улираан  сонгож,  элч  төлөөлөгч,  дуу  хоолойгоо  болгосон,  ардын хувьсгалын өлгий, амуу тарианы эх,  Сэлэнгэ нутгийнхаа зон олны өгөөмөр сайхан сэтгэлд  мэхийн ёслоё.

 

  Монгол Улсын иргэдийн их итгэл, эрэлт хэрэгцээ,  хүсэлт, хүлээлт дагуулсан, улс оронд хямралт нөхцөл байдал нүүрлэсэн, хүндхэн энэ цаг үед, Ерөнхий сайдын албыг хаших болсноо гүнээ ухамсарлаж байна.

 

  Ерөнхий сайдын албан үүргийг чин шударгаар хэрэгжүүлж, Монгол Улсын иргэн, айл өрх бүрт шууд тусахаар ашиг орлогыг нь нэмэгдүүлэх, Монгол Улсынхаа нийгэм, эдийн засгийн хөгжлийг хямралт байдлаас ангижруулахын төлөө бие сэтгэл, мэдлэг чадвар, хичээл зүтгэлээ бүрэн дайчлан ажиллана гэдгээ илэрхийлье. 

 

  Шинээр байгуулагдаж буй Засгийн газрын бүрэн эрхийн хугацаандаа, хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагаа Монгол ардын намаас УИХ-ын 2016 оны сонгуульд дэвшүүлж, сонгогч олон түмний олонхийн дэмжлэгийг хүлээсэн мөрийн хөтөлбөрт, суурилах болно.  УИХ-ын сонгуульд оролцсон бусад улс төрийн нам, эвслийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан тооцоо судалгаатай, бодитой хэрэгжихүйц зорилтуудыг манай Засгийн газар судалж анхааран харгалзах болно.

 

  Шинэ Засгийн газар амаргүй нөхцөлд ажиллах нь тодорхой. Улс орны маань нийгэм эдийн засгийн байдал үнэхээр хүндэрснийг дараах баримтууд харуулж  байна.

 

•  Төсвийн сахилга алдагдаж, улс орон маань өрийн дарамтад ороод байна. Энэ бол бодит хүндрэл.

•  Бизнесийн орчин бүхэлдээ уналттай, зогсонги байна. Монгол Улсад бүртгэлтэй байсан 126 мянган аж ахуйн нэгжээс 2015 оны эцсийн байдлаар 62 мянга гаруй нь үүд хаалгаа хааж тэр хэрээр ажлын байр хумигдаж, иргэдийн орлого буурлаа. 2012 онд ажил хайсан 2 хүний 1 нь ажилд орж байсан бол, одоо 7 хүний 1 нь чадан ядан ажлын байртай болж байна.

•  Эрүүл мэндийн салбарын бодлого алдагдаж, удирдлагын тогтворгүй байдал удаан үргэлжилсний уршгаар эмнэлгүүдийн ачаалал хэтэрч, иргэдийн эрүүл явах, эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээ авах боломж туйлын хомс болсон байна.

•  Төрөөс малчдын талаар баримтлах бодлого, “Монгол мал” хөтөлбөр бүрэн зогсч, малын гаралтай бүх түүхий эд үнэгүйдсэнээс малчдын орлого буурч, амьдрал ахуйгаа авч явах эх үүсвэргүй  болж энэ салбар урьд өмнө байгаагүй хэмжээнд хямарчээ.

•  Атрын гуравдугаар аяныг зогсоосны уршгаар улаан буудай экспортолж байсан манай улс импортлогч болсны горыг газар тариалан эрхлэгчид, хүнс, тэжээл үйлдвэрлэгчид амсч байна.

•  Монгол төрийн алтан аргамжаа болсон гадаад харилцаанд урд өмнө байгаагүй бодлогын алдаанууд гарч, хөрш орнууд, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл алдарч, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаанд ан цав гарчээ.

 

Улс оронд маань бий болоод байгаа нийгэм, эдийн засаг, засаглалын хямралыг гэтэлж, ард түмнийхээ аж амьдралыг өөд татан, улс орноо хөгжил дэвшилд хөтөлж ард түмнийхээ итгэл хүслийг биелүүлэхийн төлөө тууштай ажиллана гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

 

Монгол ардын нам УИХ-ын ээлжит сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртөө “Мэргэжлийн Засгийн газар байгуулах” зарчмыг тунхагласан. Сонгогч түмэн маань ч үүнийг талархан хүлээн авч дэмжлэг үзүүлсэн.

 

Ерөнхий сайдаар томилогдсон энэ мөчөөс эхлэн нийгэм, эдийн засаг, засаглалын салбар бүрийн үйл ажиллагааны өргөн мэдлэгтэй, мэргэшсэн, тулхтай төрийн зүтгэлтнүүдээр бүрдсэн мэргэжлийн Засгийн газраа нэн даруй байгуулж, тогтвортой чадварлагаар ажиллуулна. 

 

Манай Засгийн газар, аливаа популист улс төрийн арга заль, үйл ажиллагаанаас ангид байж , дэвшилттэй арга барил, туршлагыг илүүд үзэж, хийж бүтээх, үр дүнг чухалчлах зарчмыг баримтлан ажиллана. Амладаг бус ажилладаг, хэлдэг бус хийдэг Засгийн газар байна. Алгуурлах цаг хугацаа, орон зай бидэнд байхгүй ээ.

 

Засгийн газрын хөтөлбөрөө нэн даруй боловсруулан УИХ-д өргөн барина. Засгийн газрын мөрийн хөтөлбөр мэргэжлийн, хариуцлагатай, ёс зүйтэй, мерит зарчимд суурилсан төрийн албаар дамжин бодит биеллээ олж, нийгмийн амьдралын бүхий л хүрээнд эерэг үр нөлөөгөө үзүүлдэг жамтай.

 

Улс орноо хямралт байдлаас гаргахын тулд бид богино хугацаанд эдийн засгийг тогтворжуулах тусгай хөтөлбөр боловсруулан батлуулж хэрэгжүүлнэ. Нэн хариуцлагатай, өндөр сахилга баттай төсөв, мөнгөний зөв бодлого явуулж, бизнес эрхлэлтийг дэмжин, төсөв дэх өрийн дарамтыг үе шаттайгаар бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлснээр эдийн засгаа бид өөд татаж чадна. Олон улсын болон бүс нутгийн банк, санхүүгийн байгууллагуудтай нягт хамтран ажиллах шаардлага бид бүхний өмнө зүй ёсоор  тавигдаж байна.

 

Бид гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татаж, ажлын байрыг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг хангана. Эдийн засгийн өсөлтийн томоохон суурь хөшүүрэг нь татвар, санхүү, мөнгөний зөв бодлогоор дамжуулж жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилтын хүрээнд ажлын байрыг буй болгож иргэдийнхээ аж амьдралыг тэтгэнэ.

 

Эдийн засгийн өсөлтийн нааштай үр дүнд тулгуурлан мөнгө, санхүүгийн эхний хуримтлал бий болгож, нийгмийн бодлогын зорилтот хөтөлбөрүүд, нэн ялангуяа нийгмийн халамжийн оновчтой бодлогыг шат дараатайгаар хэрэгжүүлнэ.

 

Салбар хоорондын уялдаа холбоонд онцгой анхаарч, тогтвортой, жигд хөгжлийн төлөө хамтдаа зүтгэж, хамтдаа хөгжих болно.

 

Монгол Улсын эдийн засаг санхүүгийн хүчин чадал, иргэн айл өрх бүрийн  ашиг орлогыг  нэмэгдүүлж хямралт өнөөгийн нөхцөл байдлыг гэтлэн давж, Засгийн газрынхаа хөтөлбөрийн зорилго зорилт, төлөвлөж тунгааж буй ажил арга хэмжээгээ, бодит үр дүнд хүргэхийн тулд, улс орны гадаад дотоод нөхцөл байдал, иргэд олон нийтийн санал, хүсэлт, төрийн үйл хэрэгт нэгэн цаг үед хамтран зүтгэх Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ, Засгийн газрын гишүүд, эрдэмтэд судлаачдынхаа хамтын зөв хандлага, мэргэн оюун ухаанд тулгуурлан ажиллана.

 

Монгол Улсын Их Хурал, Их Хуралд суудалтай нам, бүлэг, бие даагч болон ард иргэд маань зөвд зөөлөн, бурууд хатуу байж манай Засгийн газрыг дэмжиж ажиллана гэдэгт гүнээ итгэж байна.

 

Засгийн газраа ёс зүйтэй, ил тод, хүний төлөө зүтгэж, хөгжлийн төлөө сэтгэх зарчмаар ажиллуулахыг зорих болно. “Санаа зөв бол - заяа зөв” гэсэн ардынхаа зүйр үгээр үгээ өндөрлөе.

 

Хүн ард минь амар амгалан

Хөгжлийн зам саадгүй дардан байх болтугай

Хамтдаа зүтгэж

 

Хайртай Монгол орноо мандуулъя гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (103.212.116.224)
    Harj l bai ugendt itgehee bolison yamar uuruu bichikh bish shalgah ch bish hunii beldsen ug haraad unshdag humuus l dee umnu Ikh hurlaar batalsan 2 Tom bodlogin barimt bichig er durdagdahgui yum togtvortoi hugjil , nogoon hugjlin bodlogo
    2016 оны 07 сарын 10 | Хариулах
  • Ajilt ni amjiltiig hysye!!! (212.234.217.188)
    Ene erenhii said chini ynen itgeltei syyri hymyyjil ylas orond tylhtai ajil hiij yabsan MAN-iin bolobson hychin bna!ajil ni ylam byr yragsilj ard oloniihoo itgel naidbariin dynd ymbaj yabaarai!!!Mongoliin ard tymen ingej doroitoh yosgyi ard tymen syy!!!ene ardchilsan hyjaanyydaas bolj dendyy hyn harah argagyi doosoo orloo doo!!ta nar dees ni tataad abbal daraagiin derben jild ch ard tymen hyndetgeltei handah ni damjiggyi ee!!!ajild ni amjilt hysye!
    2016 оны 07 сарын 09 | Хариулах
  • Ajilt ni amjiltiig hysye!!! (212.234.217.188)
    Ene erenhii said chini ynen itgeltei syyri hymyyjil ylas orond tylhtai ajil hiij yabsan MAN-iin bolobson hychin bna!ajil ni ylam byr yragsilj ard oloniihoo itgel naidbariin dynd ymbaj yabaarai!!!Mongoliin ard tymen ingej doroitoh yosgyi ard tymen syy!!!ene ardchilsan hyjaanyydaas bolj dendyy hyn harah argagyi doosoo orloo doo!!ta nar dees ni tataad abbal daraagiin derben jild ch ard tymen hyndetgeltei handah ni damjiggyi ee!!!ajild ni amjilt hysye!
    2016 оны 07 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.212.117.143)
    toriin alband mergejliin ajlaa meddeg humuusiig demjij tedneer ajliig ni hiilgej cnadbal tuunii tsaana zasgiin gazriin ner hund baidgiig sanaarai
    2016 оны 07 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.9.41.108)
    sain zuvluhuudtei bolooroi, ediin zasag hund baigaa, ZG-aa mergejliin, chadvartai humuuseer burduuleh heregtei, bolovsrol, eruul mend, huduu aj ahui, sangiin yamaa ontsgoi anhaaraarai, olon yamd heregggui, turiin danhaisan tolgoi ediin zasgiig ulam hyamruulna, tsomhon, chadvarlag butetstei baihiig hicheegeerei
    2016 оны 07 сарын 08 | Хариулах
  • Таалагдсангүй (182.160.0.218)
    Дэмжсэн Ерөнхийлөгчөө газар дээр нь мурьдаг гар уу даа
    2016 оны 07 сарын 08 | Хариулах
  • зөв монгол (103.50.207.19)
    амжилт хүсье. ард түмнийхээ итгэлийг дааж ажиллаарай.
    2016 оны 07 сарын 08 | Хариулах
  • zochin (202.131.225.251)
    Suuliin 4 jil sonsoogui ugs bna shuu
    2016 оны 07 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
    1 цаг 32 мин
  • Чонын сүрэгт 12 жил амьдарсан Испанийн “чонон хүү” Маркос Родригес Пантожа 80 насандаа таалал төгслөө
    2 цаг 51 мин
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
    3 цаг 1 мин
  • Холбооны шүүх Д.Трампын 75 оронд тавьсан визны хоригийг хүчингүй болголоо
    3 цаг 9 мин
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
    3 цаг 33 мин
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана
    20 цаг 57 мин
  • COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
    20 цаг 59 мин
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
    21 цаг 3 мин
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
    22 цаг 23 мин
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
    23 цаг 17 мин
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
    23 цаг 42 мин
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    Өчигдөр 14 цаг 01 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    Өчигдөр 13 цаг 57 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    Өчигдөр 13 цаг 52 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    Өчигдөр 13 цаг 41 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    Өчигдөр 13 цаг 39 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    Өчигдөр 13 цаг 37 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    Өчигдөр 13 цаг 31 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    Өчигдөр 12 цаг 30 мин
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК