БНСВьетнам Улсын Ерөнхий сайд Нгуен Суан Фук манай улсад айлчлахаар өнөө өглөө "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа. Ерөнхий сайд Нгуен Суан Фукийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн тэргүүтэй албаны хүмүүс угтаж авсан юм. Түүний айлчлал долдугаар сарын 13-16-нд үргэлжлэх бөгөөд тэрбээр Ази-Европын 11 дэх удаагийн Дээд түвшний уулзалтад оролцож, Монгол-Вьетнамын бизнес форумд оролцохоор төлөвлөж байна.
Айлчлалын үеэр Ерөнхий сайд Нгуен Суан Фук Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай албан ёсны хэлэлцээ хийж, Улсын Их Хурлын дарга М.Энхболдтой хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)