АСЕМ-ын дээд түвшний уулзалтад оролцохоор Бүгд найрамдах Сингапур улсын Ерөнхий сайд Ли Хсиен Лүүн Монголд газардлаа. Түүнийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн тэргүүтэй албаны хүмүүс угтан авав.
Бүгд найрамдах Сингапур улсын Ерөнхий сайд Ли Хсиен Лүүн нь Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх удаагийн уулзалтад оролцохоор төлөвлөж байна. Ерөнхий сайд Ли Хсиен Лүүний манай улсад хийх энэхүү айлчлал нь Сингапур Улсын Засгийн газрын тэргүүний хувьд манай улсад хийж буй анхны айлчлал юм.
Т.Энхэлээ