Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Эрдэнэбат: Зүүн өмнөд Ази, БНХАУ, ОХУ-руу чиглэсэн экспортын үйлдвэр байгуулах төлөвлөгөөтэй

2016-7-13
0
ЖИРГЭХ

АСЕМ-ын  дээд түвшний уулзалтын хүрээнд зохиогдож буй “Ази-Европын бизнесийн 15 дугаар чуулга уулзалт” эхэллээ. 43 орны 700 гаруй төлөөлөгчид оролцож буй тус уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцож, үг хэллээ. Тэрээр,

 

Хүндэт зочид төлөөлөгчид, хатагтай, ноёд оо,

Та бүхний энэ өдрийн амгаланг эрье.

 

Ази, Европ тивийн бизнесийн салбарын төлөөлөл болсон Та бүхэнтэй Ази-Европын Дээд түвшний уулзалтын 20 жилийн ойн босгон дээр ийнхүү уулзаж байгаадаа туйлын таатай байна. Та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувийн зүгээс чин сэтгэлийн халуун мэндчилгээг дэвшүүлж сайн сайхныг хүсэн ерөөе.

 

1996 онд анх санаачлан байгуулсан АСЕМ хэмээх Ази-Европын яриа хэлэлцээний үйл явцыг Монгол Улс дэмжиж, 2008 онд БНХАУ-ын Бээжин хотноо болсон Ази-Европын Дээд түвшний 7 дугаар уулзалтаар Монгол Улс түнш орон болсон билээ. АСЕМ-ын 20 жилийн ойн босгон дээр Улаанбаатар хотноо болох “Ази-Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалт”-ыг угтан гишүүн орнуудын нийгмийн бүхий л төлөөллийг оролцуулсан нийт 9  дагалдах хурал, түүний дотор “Ази, Европын Бизнесийн 15 дугаар чуулга уулзалт”-ыг амжилттай зохион байгуулж байгааг энэ дашрамд дурдахад таатай байна.

 

Өнөөдрийн чуулга уулзалтад хоёр тивийн томоохон хөрөнгө оруулагчид, бизнесийн байгууллага, хувийн хэвшлийн манлайлагч нар болон олон улсын хөгжлийн байгууллага, банк санхүүгийн байгууллага, худалдаа, аж үйлдвэрийн танхим, бизнесийн холбоод, олон улсын судалгаа, шинжилгээний байгууллагын шийдвэр гаргах түвшний нийт 43 орны 700 гаруй зочид, төлөөлөгчид өөрсдийн байр суурь, санал  бодол, санаачилгыг харилцан хуваалцахаар хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлье.

 

Чуулга уулзалтаар Ази-Европын уялдаа холбоо, жижиг дунд бизнес эрхлэгчдийг олон улсын нэмүү өртгийн сүлжээнд нэгдэх боломж, хөрөнгө оруулалт, ногоон хөгжил зэрэг сэдвийг сонгосон нь Ази, Европын орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааг  өргөжүүлэхэд чухал хувь нэмэр болно.

 

Монгол Улс Ази, Европын хоорондын уялдаа холбоог сайжруулах чиглэлд өөрийн хувь нэмрийг оруулахыг эрмэлзэж ирсэн. Манай улс Ази, Европын 2 том гүрний дунд оршдог газар зүйн өвөрмөц байршилтай. Энэ нь Монголд аливаа бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэн хөрш ОХУ, БНХАУ-ын зах зээлд нийлүүлэхэд хамгийн дөт зам байх боломжийг бүрдүүлдэг онцлогтой. Эрт дээр үеэсээ худалдаа наймааны дамжин өнгөрөх хамгийн дөт зам байсаар ирсэн нь өдгөө ч тэр хэвээрээ, дамжин өнгөрөх аюулгүй, нээлттэй тунель болсоор байна .Энэ оны 6 дугаар сард Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хооронд Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр байгуулагдлаа. Ингэснээр  түүнд тусгагдсан 32 төслийг санхүүжүүлэх эх үүсвэрийг олон улс, бүс нутгийн банк, санхүүгийн байгууллага, хувийн хэвшлийхэнтэй хамтран татах замаар  хэрэгжүүлэх болно. 

 

Мөн уул уурхайн томоохон ордыг  түшиглэн Зүүн өмнөд Ази, БНХАУ, ОХУ гэсэн томоохон зах зээл рүү чиглэсэн экспортын чиг баримжаатай боловсруулах үйлдвэрүүдийг байгуулж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилтыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.  Монгол Улс анхны чөлөөт худалдааны хэлэлцээр болох  "Эдийн засгийн түншлэлийн тухай” хэлэлцээрийг Япон Улстай байгуулсан. Энэ оны 6 сараас эхлэн хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа тус хэлэлцээрийг түшиглэн манай улс үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ Японы болон гуравдагч орны зах зээлд нийлүүлэх, улмаар бүс нутгийн үйлдвэрлэлийн нийлүүлэлтийн сүлжээ, Эдийн засгийн хэлхээ холбоонд бодитоор нэгдэх эрмэлзэлтэй байна. Цаашид манай Засгийн газраас  Монгол Улс бол гадаадын хөрөнгөоруулагчдын итгэлхүлээхчадвартай, хөрөнгөоруулахэрхзүйн таатай орчинтой улс гэдгээ баттатгах чиглэлээр ажиллахаа энэ дашрамд онцлон тэмдэглэе.

 

Монгол Улсын хувьд Ази Европ хоёр тивийн эдийн засаг, улстөр, нийгэм соёлын хүрээн дэх хамтын ажиллагааг үр дүнд чиглэсэн, илүү бодитойгоор хөгжүүлэхэд дөхөм үзүүлэх бодлогыг баримталж байна. Энэ хүрээнд АСЕМ-ын түншүүдээс дэвшүүлж буй АСЕМ-ын эдийн засгийн тулгуурыг  бэхжүүлэх, нэн ялангуяа сүүүлийн 13 жил тасалдаад буй АСЕМ-ын Эдийн засгийн сайд нарын уулзалтыг сэргээн явуулах саналыг бүх талаар дэмжин ажиллах болно.

 

Эрхэмсэг ноёд хатагтай нараа,

 

Төгсгөлд нь,Ази, Европ хэмээх хоёр их тивийг холбох гүүр болж, хоёр тивийн хооронд чөлөөт худалдаа, соёл иргэншлийн хөгжил дэвшилд өөрийн хувь нэмрийг оруулж ирсэн Монгол орны хувьд өнөөдрийн энэхүү бизнес форумыг зохион байгуулж байгаа нь чухал ач холбогдолтой юм.

 

Евро-Азийнэдийнзасгийнхарилцааудааширчбайгаа энэ үед  өнөөдрийн уулзалтынүеэр бизнесийн дуу хоолой болсон Та бүхэн Ази, Европын эдийн засгийн хамтын ажиллагааг сайжруулах талаар Дээд түвшний зочид шууд хэлэлцүүлэг хийх, шийдвэр гаргах хөрс суурь бүрдэх боломжийг бүрдүүлэхүйц  хэлэлцүүлэг, мэтгэлцээн өрнүүлнэ гэж би найдаж байна. Ази Европ илүү өргөн хүрээнд хамтран ажиллахад өнөөдрийн  уулзалтын үйл ажиллагаа чухал үүрэгтэйг онцлон  тэмдэглэж байна.

Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн Та бүхэнд дахин талархал илэрхийлж, манай сайхан оронд тавтай зочлохыг хүсье.

 

Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье.

 

Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа гэж хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • зочин (202.179.8.10)
    ерөнхий сайд та өөрийн ахлах зөвлөхөөр экс Бямбасүрэнг сонгоорой харин ах дүү, танил , өөрөө зөвлүүлмээр хүмүүсийг битгий аваарай хэрэв ийм тэнэг алхам хийвэл та өмнөх е сайдын адил ядахдаа тоогоо ч зөв орон алдахгүй хэлж чаддаггүй циркийн алиалагчаар тойруулна харин та удахгүй огцрох замдаа орно шүү таны зөвлөх бүгд доктор цолтой, 60-с дээш насны, судалгаа шинжилгээ хийж мэддэг өндөр хөгжилтэй орнуудын жишгээр байгаасай гэж танд зөвлөх байна бат үүлийн хэлснээр гудамжинд маш сайн мэдлэг туршлагатай хүмүүс байгаа шүү
    2016 оны 07 сарын 14 | Хариулах
  • зочин (202.179.8.10)
    ерөнхий сайд та өөрийн ахлах зөвлөхөөр экс Бямбасүрэнг сонгоорой харин ах дүү, танил , өөрөө зөвлүүлмээр хүмүүсийг битгий аваарай хэрэв ийм тэнэг алхам хийвэл та өмнөх е сайдын адил ядахдаа тоогоо ч зөв орон алдахгүй хэлж чаддаггүй циркийн алиалагчаар тойруулна харин та удахгүй огцрох замдаа орно шүү таны зөвлөх бүгд доктор цолтой, 60-с дээш насны, судалгаа шинжилгээ хийж мэддэг өндөр хөгжилтэй орнуудын жишгээр байгаасай гэж танд зөвлөх байна бат үүлийн хэлснээр гудамжинд маш сайн мэдлэг туршлагатай хүмүүс байгаа шүү
    2016 оны 07 сарын 14 | Хариулах
  • суга (202.9.42.1)
    Германд хэвлэгдсэн, Баруунд эрэлттэй байгаа, Амазон Amazon -оор 50 US–аар борлогдож буй ОРОС,ХЯТАДЫН ЗАВСРЫН МОНГОЛ УЛС номонд 2 хөршийн ил,далд бодлогыг тод өгүүлжээ. Интерном, УИД, Азхурд орос монгол хэлээрх нь их хямд-25 төг байна. Amazon-ы дорхи холбоосоор httpwww.amazon.comMongoliya-tiskakh-eye-sosedey-blagopriyatnyedp3659592781ref=sr_1_fkmr0_1?ie=UTF8qid=1415521666sr=8-1-fkmr0keywords=mongoliabaasansuren
    2016 оны 07 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.9.40.41)
    Saihan daruuhan zaluu, ger buliiin hunch dajgyi, olon jil ih hurliin gishuun hiisen hun odoo harin caas haralgyi yarij surah heregtei. Busad ornii erunhii said nar yuch haralgyi yarih yum, manai hun caas haraad l tongolzood baih yum. Uur ooloh yum algaa, amjilt husyey
    2016 оны 07 сарын 14 | Хариулах
  • mgluls (73.246.241.79)
    Harin buhuu shudraga yavuulj olon tumend niitssen naadam bolj saihan avtaga arslan turluu buhiin zudag baihgui burentugs batsuuri nart buhiin holboo hariutslaga avaarai
    2016 оны 07 сарын 13 | Хариулах
    • ha ha
      delhiin doog tohuu bolsn,21 zuund amidarch bj camerii n bichlegees zuruu chi yalah u.ha ha
      2016 оны 07 сарын 13
  • asem (103.212.117.23)
    gants buhuu shudarga shuuj chadahgui mongol uls asem iin zochdiin doog tohuu bln doo
    2016 оны 07 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
    1 цаг 32 мин
  • Чонын сүрэгт 12 жил амьдарсан Испанийн “чонон хүү” Маркос Родригес Пантожа 80 насандаа таалал төгслөө
    2 цаг 51 мин
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
    3 цаг 1 мин
  • Холбооны шүүх Д.Трампын 75 оронд тавьсан визны хоригийг хүчингүй болголоо
    3 цаг 9 мин
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
    3 цаг 33 мин
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана
    20 цаг 57 мин
  • COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
    20 цаг 59 мин
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
    21 цаг 3 мин
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
    22 цаг 23 мин
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
    23 цаг 17 мин
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
    23 цаг 42 мин
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    Өчигдөр 14 цаг 01 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    Өчигдөр 13 цаг 57 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    Өчигдөр 13 цаг 52 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    Өчигдөр 13 цаг 41 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    Өчигдөр 13 цаг 39 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    Өчигдөр 13 цаг 37 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    Өчигдөр 13 цаг 31 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    Өчигдөр 12 цаг 30 мин
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК