АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт амжилттай үргэлжилж байна. Уг уулзалтад оролцохоор 12 орны Ерөнхийлөгч, 25 орны Ерөнхий сайд нар хүрэлцэн ирсний зэрэгцээ 4000 гаруй зочид төлөөлөгч манай улсад морилоод байна. Уулзалтаар Ази, Европын орнуудын эрх тэгш харилцаанд суурилсан улс төр, эдийн засаг, нийгэм соёлын нийтлэг тулгамдсан асуудлыг хэлэлцдэг Засгийн газар хоорондын албан бус яриа хэлэлцээний хамтын ажиллагаа бөгөөд 2 жил тутамд хуралддаг. Энэ удаагийн хурлаар АСЕМ-ын өнгөрсөн 20 жилийн үйл ажиллагааны дүгнэлт, ирээдүйн 20 жилийн хэтийн төлөвлөгөөг гаргах юм.
Тэгвэл АСЕМ-ын гишүүн орнуудад ямар улсууд багтдаг талаарх мэдээллийг хүргэе.
24tsag.mn