Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын дарга М.Энхболд Франц улсад эмгэнэл илэрхийлэв

2016-7-15
0
ЖИРГЭХ

Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө,
Эрхэм хүндэт Төр, Засгийн тэргүүн нар аа,
Эрхэм хүндэт зочид,төлөөлөгчид өө,
Хатагтай, ноёд оо,
 
Юуны өмнө Франц Улсад эмгэнэлт үйл явдал тохиосонд Монгол Улсын парламентын нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлж байгааг хүлээн авна уу.


 
Улаанбаатар хотноо энэ оны  04 дүгээр сард чуулсан Ази, Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтын дүнг Ази-Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалтад танилцуулах завшаан тохиож байгаад баяртай байна. 


 
Энэ боломжийг ашиглан манай сайхан оронд хүрэлцэн ирсэн Та бүхэнд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, Монгол Улсад тавтай зочлохыг хүсэн ерөөе. 


 
Монгол Улсын Их Хурал Ази, Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтыг эх орондоо амжилттай зохион байгуулж, уулзалтад  32 орны 170 гаруй төлөөлөгчид өөрийн орны парламентаа төлөөлөн оролцсон бөгөөд  уулзалтаас  Тунхаглал баталсныг Та бүхэнд уламжлахад таатай байна.  


 
Бид уулзалтын нэгдсэн хуралдаанаа "АСЕМ дахь Ази-Европын Парламентын Түншлэлийн үүрэг, оролцоо" сэдвээр, салбар хуралдаануудыг "Үр дүнтэй олон талт харилцаа, хамтын ажиллагаа" болон "Ирээдүйн төлөөх түншлэл" сэдвийн хүрээнд зохион байгуулж, Ази-Европ хоёр тивийн нийтлэг эрх ашиг, хөгжил цэцэглэлтийн төлөө, оновчтой шийдэл, хамтын ажиллагааны төлөө хоёр тивийн хууль тогтоогчид санал бодлоо уралдуулж, ажил хэрэгч, харилцан ойлголцсон, нөхөрсөг яриа өрнүүлсэн. 


 
Ази-Европын Парламентын Түншлэлийн уулзалт нь хоёр тивийн хамтын ажиллагааны салшгүй хэсэг бөгөөд, өнгөрсөн 20 жилийн хугацаанд Ази-Европын улс төр, эдийн засаг, нийгэм соёлын хэлхээ холбоо өргөжин тэлэхэд, Ази, Европын орнуудын хууль тогтоох байгууллагуудын хооронд харилцаа холбоо тогтоож,  гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд тодорхой хувь нэмрээ оруулсан.   


Улаанбаатар хотноо болсон 9 дүгээр  уулзалтаар бид терроризм, уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн 2030 он хүртэлх хөтөлбөр, гамшгаас сэргийлэх менежмент, эрчим хүчний аюулгүй байдал, дүрвэгсдийн асуудал зэрэг олон чухал асуудлыг хамтдаа  хэлэлцсэн юм.  


 
Ази, Европын парламентчид бид АСЕМ-ын үйл явцыг өөрсдийн идэвхтэй оролцоо, хүч чармайлт төдийгүй институт хоорондын уялдаа холбоогоор бататган бэхжүүлж, Ази, Европын улс түмний нийтлэг эрх ашиг, зорилгын төлөө парламентуудын үүрэг ролийг нэмэгдүүлэн ажиллахаар тохиролцсон.  


 
Мөн Ази-Европын Парламентын Түншлэлийн ажлын арга барилыг сайжруулах, хэлэлцсэн асуудлууд, гаргасан шийдвэрүүдийг бодит ажил хэрэг болгох,  АСЕМ-ын үйл явцын хүрээнд тѳр, засгийн газрууд, бизнес, иргэний нийгмийн байгууллагуудын уялдаа холбоог боловсронгуй болгох талаар шинэ санал санаачилга гарсныг тэмдэглэн хэлэхийг хүсч байна. 
 


Парламентчид бид олон улсын болон бүс нутгийн улс төр, нийгэм, эдийн засгийн байдлыг хэлэлцэж, маргаантай асуудлуудыг эв зүйгээр зохицуулах, тулгараад буй сорилтуудаа зөв зүйтэй, үр дүнтэй шийдвэрлэхийн төлөө хамтын ажиллагаа, түншлэлээ гүнзгийрүүлэх нь чухал гэдэгтэй санал нэгдэцгээсэн. 


 
Ази, Европын Парламентын Түншлэл нь  АСЕМ-ын үйл ажиллагааг бүх талаар дэмжиж ирсэн бөгөөд  цаашид ч идэвхтэй дэмжиж   ажиллахаа  хоёр тивийн хууль тогтоогчид Улаанбаатарын уулзалтад санал нэгтэй дахин нотолсон.


Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,


 
Ази, Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтыг эх орондоо зохион байгуулсан нь бидний хүсэл, зорилтуудын нэг илэрхийлэл байсан бөгөөд Улаанбаатарын уулзалт Ази-Европын Парламентын Түншлэлийг цаашид бэхжүүлэхэд тодорхой  хувь нэмэр оруулсан гэдэгт эргэлзэхгүй байна.
 


АСЕМ-ын 20 жилийн ойг тохиолдуулан Та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дахин дэвшүүлж, Ази-Европын Дээд түвшний уулзалтын ажиллагаанд амжилт хүсье. 


 
Анхаарал тавьсанд баярлалаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
    14 мин
  • Чонын сүрэгт 12 жил амьдарсан Испанийн “чонон хүү” Маркос Родригес Пантожа 80 насандаа таалал төгслөө
    1 цаг 32 мин
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
    1 цаг 42 мин
  • Холбооны шүүх Д.Трампын 75 оронд тавьсан визны хоригийг хүчингүй болголоо
    1 цаг 51 мин
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
    2 цаг 14 мин
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана
    19 цаг 38 мин
  • COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
    19 цаг 40 мин
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
    19 цаг 44 мин
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
    21 цаг 4 мин
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
    21 цаг 58 мин
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
    22 цаг 23 мин
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    23 цаг 37 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    23 цаг 41 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    23 цаг 47 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    23 цаг 57 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    23 цаг 59 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    Өчигдөр 13 цаг 37 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    Өчигдөр 13 цаг 31 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    Өчигдөр 12 цаг 30 мин
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК