зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шинзо Абэ бараалхлаа

2016-7-14
0
ЖИРГЭХ

        Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр /2016.07.14/ Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ бараалхлаа.

 

Улсын Их Хурлын дарга М.Энхболд Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэтай уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлээд АСЕМ-ын дээд түвшний уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэнд талархаж буйгаа уламжилсан юм.

 

Тэрбээр, хэдхэн хоногийн өмнө Японы Парламентын Зөвлөхүүдийн танхимын ээлжит сонгуульд Либерал Ардчилсан нам ялалт байгуулсанд баяр хүргээд энэ нь Ерөнхий сайд Шинзо Абэгийн хэрэгжүүлж байгаа бодлогыг японы ард түмэн өндрөөр үнэлж, дэмжиж байгаагийн илрэл хэмээн тэмдэглэн хэллээ. Түүнчлэн Улсын Их Хурлын дарга Бүгд Найрамдах Бангладеш Ард Улсын Дакка хотноо гарсан террорист халдлагын улмаас Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын долоон зөвлөх ажилтны амь нас эрсэдсэнд гүнээ харамсаж буйгаа илэрхийлээд Монгол Улс терроризмын бүхий л хэлбэрийг эрс буруушаахаас гадна Япон Улс болон Олон улсын хамтын нийгэмлэгтэй терроризмын эсрэг хамтран ажиллах болно хэмээлээ.

 

Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Улсын Их Хурлын даргатай уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө ажиллах болно гэлээ.

 

Ноён Ерөнхий сайд Шинзо Абэ, Монгол Улсад Ерөнхий сайдын хувиар гурав дахь удаагаа айлчилж байна гээд эдгээр айлчлал хоёр орны харилцааг өргөжүүлэхэд ач холбогдолтой болохыг тэмдэглэв. Тэрбээр, “Хоёр улс дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой удахгүй болох гэж байна. Энэхүү харилцааг бэхжүүлэхийн тулд нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэж хэллээ.

 

Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг гээд УИХ-ын сонгуулиар Монгол ардын нам ялалт байгуулж, шинэ Засгийн газар эмхлэн байгуулагдах гэж байна. Япон Улстай харилцах манай бодлого, үйл ажиллагаанд сонгуулийн дүн нөлөөлөхгүй. Стратегийн түншлэлийн харилцааг цаашид бэхжүүлэхэд монголын төр, засаг тууштай анхаарч ажиллана гэв.

 

Түүнчлэн тэрбээр, Монгол Улсын ардчилал, шинэчлэлийг гүнзгийрүүлэх, орчин үеийн хөгжлийн суурийг тавихад Япон Улсын дэмжлэг, зээл, тусламж онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн. Цаашид ч энэхүү дэмжлэг, тусламж Монгол Улсын хөгжилд зайлшгүй шаардлагатай. Үүний сацуу харилцан ашигтай, урт хугацааны эдийн засгийн түншлэлийг хөгжүүлэхийн төлөө байгаа хэмээсэн.

 

Хоёр орны харилцаанд Япон Улсын Парламентын хоёр танхимын дарга нар, Парламентын гишүүд, Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн болон Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн гишүүд үнэтэй хувь нэмэр оруулж буйг Улсын Их Хурлын дарга дурдаад Японы Парламент дахь Япон, Монголын бүлэг Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр /ЕРА/-г соёрхон батлуулах, монгол иргэдийн Японд зорчих визийн нөхцлийг хөнгөвчлөх асуудлыг шийдвэрлүүлэхэд дорвитой үүрэг гүйцэтгэсэнд талархаж байгаагаа мөн илэрхийллээ.

 

Улсын Их Хурлын дарга М.Энхболд, “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хүчин төгөлдөр болж, саяхан тус хэлэлцээрийн Хамтарсан хороо анхдугаар хурлаа зохион байгуулсан. Цаашид энэхүү хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд японы талтай нягт хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй байна. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдсанаар хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалт тууштай өснө гэдэгт эргэлзэхгүй байна” гэлээ. Мөн “Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр”-ийн биелэлт 90 хувьтай байгааг дурдаад дараагийн шатны Дунд хугацааны шинэ хөтөлбөрт Японтой хамтран хэрэгжүүлэх төслүүд, нэн ялангуяа төмөр зам, нүүрс, химийн аж үйлдвэр, аж үйлдвэрийн кластер байгуулах зэрэг мега төслүүдийг хэрэгжүүлэх асуудлыг тусгах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.

 

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ хоёр улсын харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа дахин илэрхийлж, хоёр улсын олон жилийн мөрөөдөл байсан эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хүчин төгөлдөр болсонд баяртай байна гээд АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад амжилт хүслээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол Улсын Засгийн газар болон "Газпром" НХН хоорондын хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
С.Амарсайхан: Франц улстай Онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Э.Бат-Амгалан: Барилгын салбарын 100 жилийн ойг салбарын хөгжил, шинэчлэлийн стратегийн эргэлтийн цэг болгоно
Ө.Сумъяабаатар: БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газрын тэтгэлэгт Баянгол дүүргээс 10 хүүхэд тэнцсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол Улсын Засгийн газар болон "Газпром" НХН хоорондын хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
    16 цаг 8 мин
  • Төрийн банк “Тогтвортой өсөлт, хамтын түншлэл” арга хэмжээг зохион байгууллаа
    16 цаг 15 мин
  • ТАНИЛЦ: Явган зорчигчдод зам тавьж өгөөд баруун эргэх 11 уулзвар
    16 цаг 19 мин
  • С.Амарсайхан: Франц улстай Онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    16 цаг 30 мин
  • “Автомашингүй өдөр” энэ сарын 13-нд болно
    16 цаг 47 мин
  • Ирэх сараас МИАТ ТӨХК Баянхонгор чиглэлд нислэг үйлдэнэ
    16 цаг 55 мин
  • Толгойт хотыг орон сууцжуулах газар чөлөөлөлт эхэллээ
    17 цаг 4 мин
  • Э.Бат-Амгалан: Барилгын салбарын 100 жилийн ойг салбарын хөгжил, шинэчлэлийн стратегийн эргэлтийн цэг болгоно
    17 цаг 6 мин
  • П.Баярцэнгэл: Аавдаа өгсөн амлалтаа маргааш биелүүлэх гэж байгаадаа баяртай байна
    17 цаг 21 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллерийг хүлээн авч уулзлаа
    17 цаг 30 мин
  • Ө.Сумъяабаатар: БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газрын тэтгэлэгт Баянгол дүүргээс 10 хүүхэд тэнцсэн
    17 цаг 30 мин
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
    18 цаг 25 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёнтой утсаар ярилаа
    19 цаг 18 мин
  • “Rhyme” УСК-ны орон нутаг дахь нээлт Хөвсгөл, Дархан, Эрдэнэтэд энэ сарын 6,7-ны өдрүүдэд болно
    19 цаг 30 мин
  • У.Хүрэлсүх: Монгол, Австралийн хооронд шууд нислэг үйлдэж эхэлснээр аялал жуулчлал, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
    19 цаг 49 мин
  • Ус цаг уур, орчны шинжилгээний салбарт шинэ үеийн супер компьютерын технологи нэвтэрлээ
    19 цаг 55 мин
  • Өнгөрсөн наймдугаар сар 1940 оноос хойш тохиолдож байгаа бага тунадастай 38 дахь сар боллоо
    19 цаг 56 мин
  • Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
    20 цаг 6 мин
  • Нэгдсэн төслийн удирдлагын газар болон Монголын Төмөр замын инженерүүдийн холбоо хамтран ажиллана
    20 цаг 38 мин
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    20 цаг 49 мин
  • Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдааны үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс ОНЦЛОХ 15 эшлэл
  • Монголоор дамжин өнгөрөх "Сибирийн хүч-2" хийн хоолойн тухай та юуг мэдэх ёстой вэ?
  • БАРИМТ: Дэлхийн анхны "дархан цаазат" газар буюу Богдхан уулыг тахиж ирсэн түүх
  • БАРИМТ: Дорнодын өргөн талаас Төв цэнгэлдэхийн тайзнаа...
  • Шинэ Зеландын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли гэж хэн бэ?
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • АН-ын даргын төлөө Б.Пүрэвдорж нарын гишүүнтэй өрсөлдөж буй Б.Отгонбат ямар боловсролтой вэ?
  • 24 БАРИМТ: 15 жилийн дараа ДАШТ-д шөвгөрсөн Японы эмэгтэй шигшээ баг
  • ФОТО: Ардчилсан намын даргаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл сонгогдлоо
  • Төрийн банк 396 харилцагчаа урамшуулах аяныг зарлалаа
  • Есдүгээр сард гол мөрний усны түвшин огцом нэмэгдэж, үерлэж болзошгүй байна
  • БӨХ: Намрын улирлын нээлтийн барилдаан энэ сарын 13-нд болно
  • Дэлхийн II дайны төгсгөл
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
  • П.Баярцэнгэл: Аавдаа өгсөн амлалтаа маргааш биелүүлэх гэж байгаадаа баяртай байна
  • ХОМ: Ардчилсан намын "шинэхэн" дарга О.Цогтгэрэл
  • "Rhyme" уран сайхны киног үзэх ТАВАН шалтгаан
  • Энэ сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • ЗГ: Багшийн хөгжлийн гурван жилийн төлөвлөгөө боловсруулж, багшийн дундаж цалинг нэмэгдүүлэхэд анхаарна
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад ажиглагчаар оролцоно
  • "Rhyme" уран сайхны киног үзэх ТАВАН шалтгаан
  • Монголоор дамжин өнгөрөх "Сибирийн хүч-2" хийн хоолойн тухай та юуг мэдэх ёстой вэ?
  • БАРИМТ: Дэлхийн анхны "дархан цаазат" газар буюу Богдхан уулыг тахиж ирсэн түүх
  • БАРИМТ: Дорнодын өргөн талаас Төв цэнгэлдэхийн тайзнаа...
  • Шинэ Зеландын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: 15 жилийн дараа ДАШТ-д шөвгөрсөн Японы эмэгтэй шигшээ баг
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
  • АН-ын даргын төлөө Б.Пүрэвдорж нарын гишүүнтэй өрсөлдөж буй Б.Отгонбат ямар боловсролтой вэ?
  • ФОТО: Ардчилсан намын даргаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл сонгогдлоо
  • ХОМ: Ардчилсан намын "шинэхэн" дарга О.Цогтгэрэл
  • 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт өгөх нийцлийн аудитыг эхлүүлжээ
  • Ө.Сумъяабаатар: БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газрын тэтгэлэгт Баянгол дүүргээс 10 хүүхэд тэнцсэн
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Төрийн банк 396 харилцагчаа урамшуулах аяныг зарлалаа
  • Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдааны үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс ОНЦЛОХ 15 эшлэл
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг 8.9 тэрбум төгрөгөөр арвижуулжээ
  • П.Баярцэнгэл: Аавдаа өгсөн амлалтаа маргааш биелүүлэх гэж байгаадаа баяртай байна
  • Монголбанк 8 дугаар сард 690.1 кг үнэт металл худалдан авлаа
  • Г.Занданшатар: Уул уурхай, нүүрс, алтны үнэ өсөхөөр л дагаад урсгал зардлаа нэмдэг жишгийг халснаараа хэмнэлтийн төсөв боллоо
  • "Хүүхдүүдэд илгээсэн захидал бол зөвхөн Г.Занданшатарынх биш, Засгийн газрын захидал" гэв
24 баримт
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
  • 24 БАРИМТ: 15 жилийн дараа ДАШТ-д шөвгөрсөн Японы эмэгтэй шигшээ баг
  • Монголоор дамжин өнгөрөх "Сибирийн хүч-2" хийн хоолойн тухай та юуг мэдэх ёстой вэ?
  • БАРИМТ: Дэлхийн анхны "дархан цаазат" газар буюу Богдхан уулыг тахиж ирсэн түүх
  • Шинэ Зеландын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК