Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын дарга М.Энхболд БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэд бараалхав

2016-7-18
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Пак Гын Хэд өнөөдөр /2016.07.18/ үдээс өмнө бараалхав.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд уулзалтын эхэнд БНСУ-ын Ерөнхийлөгч Эрхэмсэг хатагтай Пак Гын Хэг АСЕМ-ийн дээд түвшний уулзалтад оролцохын сацуу Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хийсэн албан ёсны хэлэлцээ үр дүнтэй болсонд баяртай байна. Таны Монгол Улсад хийж буй айлчлал хоёр орны харилцаанд нэгэн шинэ хуудсыг нээж, харилцаа, хамтын ажиллагааг шат ахиулан хөгжүүлэх, хоёр орны ард түмний найрсаг харилцааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Улсын Их Хурлын сонгуулийн дүнд МАН парламентад олонхи болж, шинэ Засгийн газраа бүрдүүлэх гэж байна. БНСУ-тай харилцах манай бодлого, үйл ажиллагаанд сонгуулийн дүн нөлөөлөхгүй, хоёр орны Иж бүрэн түншлэлийн харилцааг цаашид бэхжүүлэхэд монголын төр, засаг тууштай ажиллах болно гэдгийг Улсын Их Хурлын дарга энэ үеэр илэрхийлэв.

 

Эрхэмсэг хатагтай Ерөнхийлөгч Пак Гын Хэ цаг зав гарган уулзаж байгаад нь Улсын Их Хурлын даргад талархал илэрхийлээд Улсын Их Хурлын даргаар нь сонгогдсонд нь баяр хүргэж амжилт хүсэв. Мөн тэрбээр АСЕМ-ийн дээд түвшний уулзалтыг эх орондоо амжилттай зохион байгуулсан Монголын төр засаг, ард түмэнд талархал илэрхийлээд Солонгос, Монгол хоёр орны уламжлалт харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд иж бүрэн түншлэлийн түвшинд бүхий л салбарт улам өргөжин хөгжиж байгаад баяртай байгаагаа онцлов. Ялангуяа иргэд хоорондын харилцаа өргөжиж буй нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх таатай нөхцөл болж буйг хатагтай Пак Гын Хэ онцлоод энэхүү харилцааг улам эрчимжүүлэхэд хоёр орны парламент ихээхэн хувь нэмэр оруулж ирсэн уламжлалтай, хоёр орны шинээр бүрдсэн парламентууд ч энэхүү харилцааг шинэ шатанд гаргаж хөгжүүлэхэд идэвх санаачлагатай ажиллана гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.

Монгол Улс, БНСУ-ын харилцаа иж бүрэн түншлэлийн түвшинд бүхий л салбарт өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдаг бөгөөд хоёр орны харилцааны хөгжилд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж, хоёр орны парламентын дарга нарын харилцан айлчлалууд чухал хувь нэмэр оруулсныг Улсын Их Хурлын дарга уулзалтын үеэр онцлоод парламент хоорондын хамтын ажиллагааг цаашид бодитой хөгжүүлэхэд парламентын гишүүд, парламент дахь найрамдлын бүлэг, Тамгын газар, Байнгын хороод хоорондын хамтын ажиллагаа, харилцан айлчлал чухал ач холбогдолтойг тэмдэглэв. Мөн БНСУ нь манай улсын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын дөрөв дэх түнш орон. Цаашид хоёр орны нөөц бололцоо, давуу талуудыг ашиглан эдийн засгийн хамтын ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа дурдав. Түүнчлэн худалдааг либералчлах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь чухал ач холбогдолтой юм. Хоёр улсын хооронд хэтдээ Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах асуудлыг судалж эхлэх, энэ чиглэлд хамтарсан судалгаа хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. БНСУ-ын хөгжлийн албан ёсны тусламж, хөнгөлөлттэй зээл Монгол Улсын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан. Цаашид дэд бүтэц, уул уурхай, эрчим хүч, байгаль орчин зэрэг тэргүүлэх салбар чиглэлд тодорхой төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Улсын Их Хурлын зүгээс анхаарч, дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгааг онцоллоо.

 

Хоёр орны иргэд хоорондын харилцаа ихээхэн өргөжсөн энэ үед агаарын харилцааны салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх нь чухал байгааг Улсын Их Хурлын дарга онцлоод Улаанбаатар-Пүсаны чиглэлд энэ оны 6 дугаар сарын 24-нөөс байнгын нислэг үйлдэж эхэлсэнд баяртай байгаа. Цаашид талуудын нийлүүлж буй суудлын тоог ижил байлгах, Улаанбаатар-Бээжин-Чэжү чиглэлд Монголын талд нислэгийн 5 дугаар эрх олгох зэрэг асуудлыг харилцан ашигтай шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх нь зүйтэй гэж үзэж буйгаа хэлэв. Мөн БНСУ-д манай улсын хамгийн олон иргэн гэрээгээр болон хувиараа ажил хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд манай иргэдийн ажиллах, амьдрах нөхцөлийг сайжруулах талаар БНСУ-ын Засгийн газрын зүгээс цаашид ч анхаарч дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Түүнчлэн хоёр орны харилцаанд орон нутгийн төр, захиргааны байгууллагуудын шууд харилцаа, хамтын ажиллагаа чухал ач холбогдолтойг Улсын Их Хурлын дарга онцлоод 2000 онд Улаанбаатар хотын даргаар ажиллаж байхдаа хоёр орны нийслэл хотын найрсаг харилцааг хөгжүүлэх эхлэлийг тавьснаар Улаанбаатар хотод Сөүл, Намянжү хотын нэрэмжит гудамжууд, Сөүл хотод монгол дунд сургууль, соёлын төв, Намянжү хотод Монголын соёлын төв байгуулагдсан зэргийг онцлон дурдаад энэхүү уламжлалт харилцааг улам өргөжүүлэх, Сөүл хотод Улаанбаатар хотын нэрэмжит гудамж байгуулах нь чухал ач холбогдолтой юм гэлээ.

 

Хатагтай Ерөнхийлөгч Пак Гын Хэ хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны боломж их байгаа хэдий ч хөрөнгө оруулалт, худалдааны эргэлт төдийлөн их биш байгаад анхаарч үүнийг улам өргөжүүлэх, хамтын ажиллагааны уламжлалт салбаруудын зэрэгцээ мэдээллийн технологи, эрүүл мэндийн зэрэг шинэ салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтойг дурдав. Мөн Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах асуудлыг анхаарч судлахаа илэрхийлээд хоёр орны агаарын харилцааны салбарын хамтын ажиллагаа, орон нутгийн шууд харилцааг хөхиүлэн дэмжиж улам өргөжүүлэхийн төлөө байгаагаа дурдлаа. Түүнчлэн БНСУ-д ажиллаж амьдарч байгаа гадаадын иргэд, тэр дундаа монгол иргэдийн ажиллаж амьдрах нөхцөл бололцоог сайжруулах, аюулгүй байдлыг хангахад Засгийн газрын зүгээс анхаарч ирсэн. Би Ерөнхийлөгч болсноосоо хойш гадаадын иргэдийн визийг хөнгөвчлөх чиглэлээр 5 удаа арга хэмжээ авсан, цааашид ч энэ асуудалд анхаарах болно гэлээ.

 

Уулзалтын үеэр талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны болон бүс нутгийн хамтын ажиллагаа, харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцож ярилцлаа.

 

Уулзалтад Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Ганболд, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, албаны бусад хүмүүс байлцлаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Чонын сүрэгт 12 жил амьдарсан Испанийн “чонон хүү” Маркос Родригес Пантожа 80 насандаа таалал төгслөө
    18 мин
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
    28 мин
  • Холбооны шүүх Д.Трампын 75 оронд тавьсан визны хоригийг хүчингүй болголоо
    36 мин
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
    59 мин
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана
    18 цаг 24 мин
  • COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
    18 цаг 26 мин
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
    18 цаг 29 мин
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
    19 цаг 50 мин
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
    20 цаг 43 мин
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
    21 цаг 9 мин
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    22 цаг 23 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    22 цаг 27 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    22 цаг 32 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    22 цаг 43 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    22 цаг 45 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    22 цаг 47 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    22 цаг 53 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    23 цаг 54 мин
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    Уржигдар 15 цаг 34 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    Уржигдар 13 цаг 24 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК