Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ЗГ-ын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулиудын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

2016-7-21
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы өнөөдрийн /2016.07.20/ нэгдсэн хуралдаан цаг сунган хуралдаж, Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат эдгээр хууль тогтоомжийн төслүүдийн талаархи танилцуулгадаа, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу эдгээр хууль тогтоомжийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр өнөөдөр Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлсэн гэдгээ дурдав.

Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төсөлд шинэ Засгийн газар нь бүтцийн хувьд Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын Шадар сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон асуудал эрхэлсэн сайд нар зэрэг 16 гишүүнтэй байхаар тусгажээ. Үүнд:

 

  1. Монгол Улсын Ерөнхий сайд;

  2. Монгол Улсын Шадар сайд;

  3. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга;

  4. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд;

  5. Гадаад харилцааны сайд;

  6. Сангийн сайд;

  7. Хууль зүй, дотоод хэргийн сайд;

  8. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд;

  9. Батлан хамгаалахын сайд;

  10. Барилга, хот байгуулалтын сайд;

  11. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд;

  12. Зам, тээврийн сайд;

  13. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд;

  14. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд;

  15. Эрчим хүчний сайд;

  16. Эрүүл мэндийн сайд.

 

Мөн шинэ Засгийн газар 13 яамтай ажиллах бөгөөд үүнээс Байгаль орчин, аялал жуулчлалын, Гадаад харилцааны, Сангийн, Хууль зүй, дотоод хэргийн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамд үндсэн чиг үүргийн, харин Батлан хамгаалахын, Барилга, хот байгуулалтын, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын, Зам, тээврийн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн, Эрчим хүчний, Эрүүл мэндийн яам нь чиглэлийн яамд байхаар тусгасан байна.

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаархи саналаа Улсын Их Хуралд өргөн мэдүүлж буйтай холбогдуулан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ. Уг тогтоолын төслөөр шинэ Засгийн газар нь тохируулагч 10, хэрэгжүүлэгч агентлаг 17, нийт 27 агентлагтай ажиллахаар тусгасан бөгөөд Засгийн газрын агентлагуудын тоонд өөрчлөлт орохгүй байхаар зохицуулжээ. Тухайлбал, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө газрыг Хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Гааль, татварын ерөнхий газрыг тусад нь салгаж Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газрыг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрыг Үндэсний статистикийн хороо, Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар болгох, Газрын тосны газар, Ашигт малтмалын газрыг нийлүүлэх, шинээр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар байгуулахаар зохицуулжээ. Түүнчлэн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслүүд болон “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийг шинэчлэн батлахтай холбогдуулан 44 хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна. Ингэснээр дээр дурдсан агентлагуудын чиг үүргийн давхардлыг арилгаж, нөөцийг зөв хуваарилах, салбарын хэмжээнд төрийн бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг зохион байгуулах ажлыг чанартай, үр дүнтэй, шуурхай, хүртээмжтэй явуулах шаардлага хангагдана гэж үзэж буйгаа Ерөнхий сайд хэллээ.

Эдгээр хууль тогтоомжийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн талаархи Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцуулав. Тус байнгын хорооны гишүүдийн дийлэнх олонхи нь эдгээр хууль тогтоомжийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжсэн юм.

Мөн хууль тогтоомжийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс гаргасан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, тус намын бүлгийн дарга С.Эрдэнэ танилцуулав. Тус намын бүлэг зургаан үндэслэл бүхий санал, дүгнэлт гаргаж, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнтэй холбогдсон эдгээр хуулийн төслүүдийг дэмжих боломжгүй гэж үзсэн байна.

Ерөнхий сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Сарангэрэл, О.Баасанхүү, Ц.Даваасүрэн, Х.Нямбаатар, Г.Занданшатар, С.Эрдэнэ, Ж.Энхбаяр нар Ерөнхий сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулав. Хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, С.Эрдэнэ, Г.Занданшатар, О.Баасанхүү нар саналаа хэллээ.

 

Ингээд байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон 58 гишүүн санал нэгтэйгээр Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Засгийн газрын бүтцийн тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийг шинэчлэн батлахтай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул хууль тогтоомжийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлснээр чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.179.31.98)
    Ард түмэн чинь та харт бүрэн итгэл хүлээлгэсэн АН-аас асуух юу байсан юм.Зоригтой санасанаараа хийж ажиллах хэрэгтэй Гүйх нохойд гүйхгүй нохой саад гэгчээр АН-ынхны бэлэглэсэн орон тоо бүтэц бүрэлдэхүүнээс нь хасагдаж өөрсдийнх нь хүмүүс хасагдчих нь гэж үхтлээ айж байх шиг байнаа даа янз нь 2012 онд АН-ынхан яаж дураараа дургиж байлаа та нар хүний үгийг авахгүй мөнөжд УИХ гишүүн сайд дарга нар байх юм шиг бодож байлуу.Ард түмэн чинь та нарт үнэлэлт дүгнэлтээ өгөөд улс орноо удирдаж явж чадахгүйг чинь хэлээд байхад юу гэж сургаж зөвлөх гээд байгаа юм.Амаа хумхиад сууж бай
    2016 оны 07 сарын 21 | Хариулах
  • bandan (202.9.41.77)
    Zorigtoi khurdan shuurkhai alillakh kheregtei. Yunaas aij,khenees sanal avakh yum be.Toriin alban khaagchidiig sain coolokh kheregtei.Khedkhen arvan mayngan khunees bolj kheden zuun mayngan khun olsoj baina.Ikhenkh n khulgaichidiin akh,duu nar baigaa shuu dee.Zov ajillaj baina.
    2016 оны 07 сарын 21 | Хариулах
  • Бичээч (202.131.252.213)
    1238 хүнийг чөлөөлж оронд нь намдаа өөрсөддөө мөнгө босгох чиг үүрэг бүхий ДЭД САЙД хэмээх МАНуухайнуудыг ажиллуулах нь дээ.Аж үйлдвэрийн яамгүй, дэд сайдуудтай, олон давхар дээлтэнтэй засаг байгууллаа. Хэлж байсан үг хийж байсан ажлаасаа ухарсан байна.
    2016 оны 07 сарын 21 | Хариулах
  • Зочин (59.153.113.47)
    АН-ыг харалгүйгээр өөрсдөө бүтэцээ хийгээд явах нь зөв. харин ч 2012 онд АН- дөнгөж гараад галзуурч байсаныг бодоход ултай суурьтай хийж байна
    2016 оны 07 сарын 21 | Хариулах
  • Бичээч (202.131.252.213)
    АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн хожно. ҮР ДҮН нь ИЛ. МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа БАЯЖИНА. Зорилго нь ТЭР. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ТЭР. МАН аахилахыг нь аахилна. ЧАДАЛ нь тэр. САНАЖ ЯВ. МАН-ыхаан.
    2016 оны 07 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Чонын сүрэгт 12 жил амьдарсан Испанийн “чонон хүү” Маркос Родригес Пантожа 80 насандаа таалал төгслөө
    19 мин
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
    29 мин
  • Холбооны шүүх Д.Трампын 75 оронд тавьсан визны хоригийг хүчингүй болголоо
    37 мин
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
    1 цаг 0 мин
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана
    18 цаг 25 мин
  • COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
    18 цаг 27 мин
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
    18 цаг 31 мин
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
    19 цаг 51 мин
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
    20 цаг 44 мин
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
    21 цаг 10 мин
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    22 цаг 24 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    22 цаг 28 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    22 цаг 33 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    22 цаг 44 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    22 цаг 46 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    22 цаг 48 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    22 цаг 54 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    23 цаг 55 мин
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    Уржигдар 15 цаг 34 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    Уржигдар 13 цаг 24 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК