Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Батцэнгэл: ИТХ-ын хууль бус шийдвэрийг Ерөнхий сайд батламжлахгүй байх гэж найдаж байна

2016-7-22
0
ЖИРГЭХ

УИХ, аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль болж өнгөрөөд багагүй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд шинээр бүрдсэн парламент, аймаг, нийслэлийн ИТХ анхдугаар хуралдаанаа хийж Засаг дарга, ИТХ-ын дарга нарыг тодруулж эхлээд буй. Гэвч зарим аймагт нэр дэвшигчидтэй холбоотой Сонгуулийн хууль зөрчсөн асууцал сөхөгдөж буцаан татах шүүхийн шийдвэр хүртэл гарч эхлээд байна. 

 

Тухайлбал, Сүхбаатар аймгийн ИТХ-ын сонгуульд АН, МАН-ынхан 16, 16 буюу тэнцүү суудал авчээ. Тус аймгийн ИТХ нь 33 төлөөлөгчтэйгөөс МАН-ын нэр дэвшигч Д.Болдбаатарыг шүүхийн шийдвэрийн дагуу аймгийн Сонгуулийн хорооноос хасч, дахин сонгууль явуулах шийдвэрийг гаргасан байна. Гэтэл МАН-ын нэр дэвшигчийн жагсаалтаас хасагдсан Д.Болдбаатарыг оролцуулан 17 хүний бүрэлдэхүүнтэйгээр аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдааныг хийж Засаг даргаараа Энхтөрийг сонгож батламжлуулахаар Ерөнхий сайдад хүргүүлээд байгаа аж. Энэ талаар өмгөөлөгч Б.Батцэнгэлтэй ярилцлаа.

 

-Сүхбаатар аймгийн ИТХ-д 16 суудал авсан МАН-ынхан хууль бусаар анхдугаар хуралдааныг хуралдуулж Засаг даргад нэр дэвшигчээ тодруулсан юм байна. Энэ талаар тодруулахгүй юу. Яг ямар шалтгаанаар хууль бус гэж үзэж байгаа юм бэ?

 

-Сонгуулийн хуульд 70.1.3- д “Аливаа үйлчилгээг үнэ төлбөргүй болон хөнгөлттэй үзүүлэх”, 70.1.4-т “нийтийг хамарсан ... урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага цайллага зохион байгуулах, ивээн тэтгэх”,70.5.3-д “сонгогчдын саналыг татах зорилгоор энэ хуульд зөвшөөрснөөс бусад бүх төрлийн үйлчилгээ зохион байгуулах, ивээн тэтгэх”, 70.5.10 “Сонгогчдын саналыг татах зорилпюр өөрөө болон бусдаар бусдаар дамжуулан ... эд бараа төлбөргүй тараах’’-ыг хориглоно гэж заасан байдаг.

 

Гэтэл Сүхбаатар аймгийн Дарьганга сум, аймгийн ИТХ- ын 3 дугаар тойрогт нэр дэвшигч Д.Болдбаатар, О.Балжинням нар зургаадугаар сарын 6-нд Сонгуулийн хуулийг ноцтой зөрчсөн үйлдэлд гаргаж, нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулсан байдаг. Ингэхдээ сумын төвийн болон хөдөөгийн малчин залуусыг “Залуу малчдын уулзалт", “Залуучуудын холбооны уулзалт" гэж худал хэлж зөөвөрлөн авчирч, намын байран дээрээ тэдгээр залуусын хүсэлтийг  харгалзахгүйгээр хүчээр намын батлах гардуулсан байдаг юм.

 

Мөн МАН-аас нэр дэвшигч О.Балжиннямын хамаатан болох ухуулагч Гангамаагийн “Энгүүн” болон “Эрдэнэ-Уул”,“Есөн-Эрдэнэ” цайны газруудад хооллосон. Улмаар тэр өдрийнхөө орой нь уулзалт, шоу арга хэмжээ, урлагийн тоглолт зохион байгуулсан. Дараа нь, Д.Болдбаатар, Г.Сүхбаатар, Б.Нямдорж, Т.Баярсайхан нарын хүмүүс тэдгээр залуусыг үдэж гаргаж өгөх нэрийдлээр архи согтууруулах ундаа хэрэглүүлсэн байдаг. Энэ нь Сонгуулийн хуулийг ноцтой зөрчсөн. Бидний хувьд нэр дэвшигч Д.Болдбаатарын хууль зөрчсөн үйлдлийг баримт, гэрч нарын мэдүүлгээр баталгаажуулан зургаадугаар сарын 23-нд аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан.

Шүүхээс бидний гомдлыг авч хэлэлцээд гэрчийн мэдүүлгүүд болон холбогдох баримтын дагуу Д.Болдбаатарыг Сонгуулийн хууль зөрчсөнийг тогтоосон. Д.Болдбаатар нь шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж аймгийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан ч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэваэр үлдээсэн.

 

Шүүхийн шийдвэрийн дагуу Д.Болдбаатарыг аймгийн Сонгуулийн хорооноос нэр дэвшигчийн жагсаалтаас хасах шийдвэр гаргасан. Гэтэл аймгийн ИТХ-д 16 суудал авсан МАН-ынхан Д.Болдбаатарыг буцаан татах нь шүүхийн шийдвэрээр тодорхой болчихсон байхад хууль зөрчин анхдугаар хуралдааныг хуралдуулж Засаг даргад Энхтөрийг нэр дэвшүүлэхээр болсон. Тэгэхээр Сүхбаатар аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдааны шийдвэр ч хууль  зөрчсөн, хүчин төгөлдөр бус.

 

-Шүүхийн шийдвэрийн дагуу Сонгуулийн хорооноос Д.Болдбаатарыг буцаан татаж дахин сонгууль явуулах шийдвэр гаргасан байхад аймгийн ИТХ-д оролцуулж хуралдсан хэрэг үү. Тэгэхээр аймгийн ИТХ- ын анхдугаар хуралдаан ч хууль зөрчсөн болох нь ээ?

 

-Тийм. Сонгуулийн хорооноос хоёр ч шатны шүүхийн шийдвэрт үндэслэж Д.Болдбаатарыг түдгэлзүүлсэн. Гэтэл Д.Болдбаатар шүүхийн шийдвэр, Монгол Улсын хууль тогтоомжийг ноцгой зөрчиж ИТХ-д оролцсон. Тэгэхээр аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан ч хүчин төгөлдөр бус.

 

-Аймгийн Засаг даргад нэр дэвшигч Энхтөрийн нэрийг батламжлуулахаар Ерөнхий сайд руу албан бичиг явуулсан байгаа гэсэн?

 

-Аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан хууль зөрчсөн гэдгийг холбогдох байгууллагаас тогтоогоод хүчин төгөлдөр бус гэж үзсэн. Гэтэл аймгийн МАН-ын хорооноос Энхтөрийг Засаг даргад нэр дэвшүүлсэн тухайгаа Ерөнхий сайдад албан бичгээр мэдэгдсэн байна лээ. Гэтэл тэрхүү албан бичиг нь ямар ч тамга, тэмдэггүйгээр барахгүй албан бланк дээр бус бичгийн цаасан дээр бичиж явуулсан байсан. Яг л хоорондоо захиа дамжуулж байгаа юм шиг. Анхнаасаа эгүүлэн татагдсан төлөөлөгчийг оролцуулж, хууль бусаар бусаар хуралдсан аймгийн ИТХ-ын шийдвэрийг Ерөнхий сайд батламжлахгүй байх гэж найдаж байна. Үнэхээр хууль тогтоомжоо мөрддөг бол Ерөнхий сайд  Энхтөрийг батламжлахгүй байх.

 

-Аймгийн Засаг даргад нэр дэвшүүлээд байгаа Энхтөр энэ албанд очих шалгуурыг хангаж байгаа юу?

 

-Хангахгүй байгаа Монгол Улсын Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад нэр дэвишигчид тодорхой шалгуурыг тавьсан байдаг. Наад зах нь төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан байх энгийн шаардлага байдаг. Гэтэл Энхтөр нь төрийн албанд гурван жил ажиллах нь байтугай нэг ч хоног ажиллаагүй юм билээ. Хууль бусаар ИТХ-ыг хуралдуулж ийм хүнийг сонгож байгаа нь өөрөө ноцтой асуудал.

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Зочин (112.72.11.111)
    MAN I in teneguud yah hi in haragdasch
    2016 оны 07 сарын 23 | Хариулах
  • Би (202.179.31.84)
    Тэнэг дуракууд мангарууд
    2016 оны 07 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.10.23.1)
    МАН-ын дарга болох гэж улайрч байна даа...
    2016 оны 07 сарын 22 | Хариулах
  • irgen (203.91.117.8)
    MAn -n doldoi nar yasan ix xutsaj bnaa. komunistuud bsan tsagd mongol xugjixgui gedgiig oilgoxgui yum daa. malnuud
    2016 оны 07 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.179.31.87)
    Б. Батцэнгэл гэж ямар хүн байна. Харах юмсан. Зургийг нь тавьчаач. Ерөнхий сайдын зураг байна. Уг нь ярвсан хүнийх нь зураг баймаар...
    2016 оны 07 сарын 22 | Хариулах
  • Зочин (103.23.51.2)
    Ерөнхий сайд аа таньд эрх мэдэл, шийдвэр гаргах чадвар байна уу толгой чинь эргээд юу болоод байгааг ч мэдэхгүй байна уу
    2016 оны 07 сарын 22 | Хариулах
    • zochin
      deedex yariltslagaa oilgoj unshaach mal aa
      2016 оны 07 сарын 22
  • Ан (202.179.31.87)
    АН-ынхан ялагдахаараа нээх энхийн цагаан тагтаанууд болох юм. Батсуурь тахимаа өгч сур. Дандаа дарга хийж, дарангуйлагч байна гэж юу байхав. Ард түмний сонголтийг хүндэлж сур.
    2016 оны 07 сарын 22 | Хариулах
  • анхаа (202.179.31.2)
    АН-ыхан СӨНӨӨНӨ. Ард түмэн ЯДУУРНА. ҮР ДҮН нь ИЛ. МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө ХОХИРООД үлдэнэ. Зорилго нь ТЭР. АН идэхийг нь иднэ. СУРСАН нь ТЭР. АН амаараа шоудаж аахилахыг нь аахилна. ЧАДАЛ нь тэр. САНАЖ ЯВ. МАН-ыхаан
    2016 оны 07 сарын 22 | Хариулах
  • Зочин (103.212.118.208)
    ХЭ ХЭ ХЭ АН ХЭЗЭЭ Ч БҮТЭЭЖ БАЙГААГҮЙ. ХАРИН БУСДЫН БҮТЭЭСНИЙГ ХУУРЧ, ХУВЬЧИЛЖ БАЯЖИХАА БОЛ ХИЙЖ ЧАДДАГ.
    2016 оны 07 сарын 22 | Хариулах
  • Дорж (103.212.118.208)
    Хөөе юун балаг вэ. АН төрийн 3 өндөрлөгийг, бас УИХ, Засаг, Хууль шүүхийг авч 4 жил ажиллахдаа монголын төр, эдийн засаг, нийгмийг самарч дампууруулсан. Энэ балгийг чинь арилгуулах гээд ард түмэн шинэ сонголт хийсэн. Одоо та нар зүгээр үрэн таран хийсэн хөрөнгөндөө цадсан бол аятайхан бай.
    2016 оны 07 сарын 22 | Хариулах
  • иргэн (103.212.118.208)
    АН-ЫНХАНД ОЙ САНАМЖ БАЙНА УУ. САЯХАН Л ИТХ-ЫН ОЛОНХИОР НЭР ДЭВШҮҮЛСЭН ОЛОН АЙМГИЙН НЭР ДЭВШИГЧИЙГ ЗАСАГ ДАРГААР БАТЛАМЖЛАХГҮЙ ПЭЭДЭГНЭЖ БАЙГААГҮЙ БИЛҮҮ. АН ЮУ Ч БҮТЭЭДЭГҮЙ, ХАРИН МАШ САЙН ИДЭЖ, УУЖ, НУРААЖ ЧАДДАГИЙГ АРД ТҮМЭН ХАРААД МЭДРЭЭД СОНГОЛТОО ХИЙЛЭЭ. ОДОО ТА НАР ХОЛ ОЧИЖ ХУЦ.
    2016 оны 07 сарын 22 | Хариулах
  • үнэн (112.72.12.3)
    МАН-хан энэ байтугай их зүйлийг хийх шинжтэй ИХ-н чуулганыг харахад тодорхой байна энэ нөхөд өөрсдийн тарьсан балагаа цэвэрлэх биш бүр дээр нь нэмж сүйтгэх бололтой догоо
    2016 оны 07 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.131.252.213)
    АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн хожно. ҮР ДҮН нь ИЛ. МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа БАЯЖИНА. Зорилго нь ТЭР. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ТЭР. МАН аахилахыг нь аахилна. ЧАДАЛ нь тэр. САНАЖ ЯВ. МАН-ыхаан.
    2016 оны 07 сарын 22 | Хариулах
  • зочин (202.180.220.172)
    Батсуурь минь булайг чинь дэлгээд өгнө шүү, Ардчилсан намынхан хүний амьдралаар тоглохоо больмоор юмаа, эрх мэдэл гэдэг чинь тийм чухал зүйл үү, хүн чанартай баймаар юм
    2016 оны 07 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана
    17 цаг 26 мин
  • COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
    17 цаг 28 мин
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
    17 цаг 31 мин
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
    18 цаг 51 мин
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
    19 цаг 45 мин
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
    20 цаг 10 мин
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    21 цаг 24 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    21 цаг 28 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    21 цаг 34 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    21 цаг 45 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    21 цаг 46 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    21 цаг 48 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    21 цаг 54 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    22 цаг 56 мин
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    Уржигдар 15 цаг 34 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    Уржигдар 13 цаг 24 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    Уржигдар 13 цаг 17 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    Уржигдар 13 цаг 06 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    Уржигдар 11 цаг 40 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    Уржигдар 11 цаг 18 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК