УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дөнгөж сая эхэллээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Байнгын хороодын дарга нарыг батлах бөгөөд Засгийн газрын бүрэлдэхүүн буюу сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэх юм.
Гэхдээ албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар МАН Засгийн газрын танхимд ажиллах сайд нарынхаа зарим нэрийг өөрчилж магадгүй аж. Хэрэв энэ тохиолдолд МАН-ын өнөөдөр чуулганаар сайд нарын асуудлыг хэлэлцэхгүй хойшлоно.
Харин байнгын хороодын дарга нарт дараахь УИХ-ын гишүүдийг нэр дэвшүүлээд байгаа билээ.
1.Аюулгүй байдал,гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.ЭНХБАЯР
2.Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны дарга- Л.ЭНХ-АМГАЛАН
3.Өргөдлийн байнгын хорооны дарга Д.САРАНГЭРЭЛ
4.Төсвийн байнгын хорооны дарга Ч.ХҮРЭЛБААТАР
5. Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.РАДНААСЭД
6.Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.ТЭРБИШДАГВА
7.Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.ЭНХБОЛД
8.Байгаль орчин, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.ГАРАМЖАВ
Сэтгэгдэл (1)