Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сутай хайрханы төрийн тахилгын ёслол дээр ерөнхийлөгчийн хэлсэн үг

2016-7-25
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өнөөдөр Сутай хайрханы төрийн тахилгын ёслолд оролцож, үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ

 

“Сутай хайрханы тэнгэрийг тайх төрийн их тахилгад хүрэлцэн ирсэн түмэн олон иргэд ээ,

 

Та бүхэндээ дэлгэр зуны шидийн барилдлагат сайн өдрийн мэндийг айлтган дэвшүүлж, санасан гэгээн үйлс бүхэн тань сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг өргөн мэндчилье.

 

Төв Азийн атираат өндөрлөг – Монгол Алтайн нурууны үзэсгэлэн төгс байгалийн үлэмж чанарыг шингээсэн Сутай хайрханыхаа тэнгэрийг тайх төрийн ёслолыг гурав дахь удаагаа хийж, уулынхаа эзэн тэнгэр, лус савдгийг урин залж, аргадан тахиж байна. Бид өнөөдөр хайрхандаа өчлөө өчиж, сацлаа цацаж, хүсэл эгээрлээ бас даатгаж байна.

 

Монгол түмний эртнээс үйлдэж ирсэн уулын тэнгэр тайх ёслол нь манай ард түмний орчлон ертөнцийн гүнзгий, далд чанадын зүй тогтол, жам ёсыг танин барьж, ухааран ойлгож, улмаар түүнд аж амьдрал, ахуй нөхцөлөө зохицуулж ирсэн гүн ухаан, ёс жудаг, заншил бэлгэдлийн цогц үйлдэл билээ.

 

Байгалийн жам хатуу гэж бидний өвөг дээдэс ярьдаг, хэлцдэг. Үнэхээрч тийм. Байгалийн шалгалт шүүлт хэцүү. Авахаа авдаг, өгөхөө өгдөг, ивээхээ ивээдэг, шийтгэхээ шийтгэдэг. Байгалийн хууль бас шударгуу. Үүнийг манай ард иргэд, малчин түмэн сайн мэднэ.

 

Иймээс байгаль бол хамгийн шударга шүүгч мөн гэдгийг онцлон хэлэх нь зүйтэй. Уулын тэнгэрт хүндэтгэл үзүүлж буй энэ ёслол бол цаад утгаараа байгаль хэмээх шударга шүүгчид хүндэтгэл үзүүлж буй хэрэг юм аа.

 

Иймийн учир урин залсан уулын тэнгэр, лусын эзэддээ тахилын дээдийг өргөн барья, тансаг үнэртэнг асаан өргөе, алдрын магтаал, ариун номын дууг сонсгон баясгая, буянт сүргийн манлай халуун хошуутаа зүслэн өргөе. Булт олноороо сүслэн мөргөе.

 

Тахил өргөлийг таалан болгоож, төр улс, түмэн олны хүсэл айлтгалыг болгоон соёрхоно уу.

 

Хөх монгол хөвчин дэлхийд хөгжин дэвжихүйн зохилдох нөхцлийг бүрдүүлж, харшлах шалтгааныг хааж, хамаг олныг амаржуулж, эрхт төрийг бататгаж, тэнгэр заяат Монгол түмнийхээ насан хутгийг нэмж, аман хишгийг аривтгаж, золбоо хийморийг бадрааж, зүрх зоригийг чангалж, тив дэлхийд алдаршуулан дуурсгах тэнхээлэг их авьяас ухаан, эрч хүч, эрдэм чадлыг ивээн соёрхож хайрлана уу.

 

Уул, усны молхи жаахан үр сад биднийгээ ханхийх ханиадгүй, тонхийх томуугүй байлгаж, ган гачиг, зуд турхан, гамшиг зовлон бүхнээс ангид байлгахыг эгээрч буйг минь таалалдаа авна уу.

 

Эрхэм хүндэт иргэдээ,

 

 Сутай хайрханы тахилгын сангийн сударт “Онгон дагшин газрыг ухаж, уул хайрханыг урвуулсан хийгээд ой модыг огтолж, ус мөрнийг булингартуулсан тэргүүтэн ойшоож эс мэдсэний эрхээр тэнгэр, лус савдагтаа омтгой хорлол, осол харшлал алин үйлдсэн бүхнээ илчлэн наманчилму” хэмээжээ. Эртний энэ өчил, наманчлалыг энэ өдөр давтан айлтгая аа. Ингэснээр “Сутай ханы сан”-гийн судар болоод өдгөө үйлдэж буй төрийн тахилгын ёслолын утга санаа нэгэн мөн чанарт нэгдэн нийлж байна.

 

Бидний өвөг дээдэс уул ус, ургамал цэцэгс хийгээд ертөнц дэлхийн юмс бүхнийг амь шүншигтэй хэмээн хүндэтгэн үзэж, аргадан сүслэж, ая зан, жам ёсонд нь амьдрал ахуй, аж байдлаа зохицуулж, зохицож ирсэн нь амьдралын гүн ухаан, чин ариун сүсгийн илэрхийлэл мөн.

 

Ардын уламжлалт энэхүү ёс заншил эдүгээ төрийн зарлигт ёслол хүндэтгэлийн арга хэмжээ болсон нь учиртай. Нэг талаас, энэ нь ардынхаа ухаанаас төр нь суралцаж, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах үйл хэргийг иргэний ёс заншлаар төдийгүй төрийн бодлогоор баталгаажуулан, дэмжин тэтгэж хэрэгжүүлж буйн илрэл юм. Нөгөө талаасаа, уламжлалт ёс заншил, зан үйл, итгэл сүсгийг сэргээж, өвлөн залгамжлуулах нь даяаршиж буй дэлхий ертөнцөд Монгол Монголоороо орших, үндэсний үзэл ухамсар, бахархал омогшлыг бадраан хөгжүүлэх учир холбогдолтой болой.

 

Өргөн  уудам нутагтаа өнө эртнээс аж төрж ирсэн нүүдэлч удмын Монгол түмний ахуй амьдрал, аж төрөх ёс бол байгаль орчинд хамгийн ээлтэй амьдралын хэв маяг билээ. Монгол түмэн маань олон зууны турш байгальтайгаа зохицож, уул ус, газар нутгаа хамгийн ихээр хайрлан хамгаалж ирсэн уламжлалтай, бахархал гавьяатай хүмүүс.

 

Чухамдаа бол манай ухаант өвөг дээдэс маань байгаль орчноо хамгаалах, түүнтэй зүй зохистой харилцах соёлоороо эх дэлхийн манлайлагчид байж ирсэн юм. Өнөөдөр энэ үүрэг Та бидэнд оногдож байна.

 

Өдгөө дэлхий дахинаа төдийгүй Монгол дахь уул уурхайн хөгжлийг дагаад байгальд ээлтэй манай уламжлалт амьдралын хэв маяг өөрчлөгдөж байгаа.

 

Иймд байгаль орчны талаарх бодлого Монгол төрийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болоод байна. Бодлого, хууль, журам боловсруулж мөрдөх нэг хэрэг. Хамгийн гол нь энд төрийн тэргүүнээс эхлээд жирийн иргэн хэн боловч бодит хувь нэмрээ оруулж, байгаль дэлхийдээ буянт үйлийг санаачлан хийх нь чухал юм. Нутаг усандаа эзэн байх гэдэг уул усныхаа нэр алдрыг дуурсгах буянт сайн үйлийг бүтээх явдал мөн.

 

Бодолгүй, болгоомжгүй хийгээд байгальд хэт шуналын үүднээс хандвал эцэг тэнгэр, этүгэн эх биднийг өршөөхгүй. Эрдэнэт хүмүүний сэтгэл ухаанаар хандаж чадвал ээл ивээлээ хайрлана, эс тэгвэл ширвэж шийтгэнэ. Хүн байгалийн хүйн холбоо, шүтэн барилдлагын оньс аньс нь энэ билээ. Үүнийг одоо л ухаарч сэхээрч, засч залруулах, буруу бусчир үйлдлийг таслан зогсоох учиртай.

 

Алив зан үйлийн чиг нь цагаан байваас үйлдэл нь зөв байдаг, аливаа үгийн утга нь зөв байваас үйл нь цагаан гардгийг бүү мартаарай. Басхүү сануулахад, аливаа соёлт хүмүүний үйлдэл, хөдлөлийн илэрхийлэл нь олны дунд байхдаа ч, орь ганцаар суухдаа ч нэг л байвал зүгээр. Зүйрлэвээс, хүмүүн бид хайрхан ууландаа байхдаа ч, хажуу хормойд нь оршихдоо ч түүнд зөв хандах хэрэгтэй. Байгаль орчноо хамгаалах талаар хийх ажил бидэнд их байна.

 

Төрийн тэргүүн миний хувьд мод тарих үндэсний өдөртэй болгох зарлиг гаргаж, байгаль орчинд ээлтэй, хүн ардад өгөөжтэй уул уурхайг хөгжүүлэх бодлогыг баримтлах санаачлага гарган, Засгийн газарт чиглэл өгч ажиллаж байгаа.

 

Байгаль орчинтойгоо зүй зохистой харьцах соёл, хүрээлэн буй орчны талаарх уламжлалт болон орчин үеийн мэдлэг боловсролыг хүүхэд залуус, хүн ардад хүргэх иргэний боловсролын иж бүрэн тогтолцоог бий болгохыг санаачлан хэрэгжүүлж байна.

 

Энэ дашрамд хэлэхэд тахилгын ёслолтой холбогдуулан хүүхэд залуучуудад үндэсний соёл, түүх уламжлал, ёс заншил, нутаг усны тахилгат хайрхан, уул овооны талаар мэдлэг олгох, байгаль хамгаалал, экологийн боловсролыг сурталчлан дэлгэрүүлэх ажлыг орон нутагтаа өргөнөөр зохион байгуулах нь зүйтэй. Уулын тэнгэр тайх ёслол нь ирээдүй хойчоо байгаль дэлхийгээ хайрлах, хүрээлэн байгаа орчиндоо нандин хайраар хандах монгол өвгөдийн маань дэг сургуулийн нэгэн өдрийн мэт боловч мянган зууны хичээл юм шүү.  Залуучууд минь хичээгээрэй.

 

Энд хуран цугласан ахан дүүс ээ,

 

Уламжлал ёсоороо Та бид өнөөдөр уул усны эзэд, хайрханы тэнгэрт адислаж, ариусган бэлтгэсэн идээ тахил, бясалгаж бүтээсэн ном тарни, ариун цагаан сүү, айраг тараг, амтат идээ, зоог шүүс, цайны дээжээ сүслэн өргөе. Сайн хүсэл, сайн үйлсээ шившин даатгая. Жудаг ёсоо дагаж тахилга, тайлгаа журамтай сайхан үйлдэн ёслоцгооё.

 

Монголчууд бид уул, усны эзэн лус савдгийг аргадан тахиж нөхөрлөвөөс нас дэлгэр, идээ ундаа элбэг дэлбэг, ажил үйлс арвин, амжилттай сайн байдаг гэж үздэг. Өвөг дээдэс маань хүмүүн төрөлхтөнийг хүрээлэн буй далд ертөнцийн нөлөөллийг мэддэг байжээ.

 

Тэнгэр газар тэтгэж, нар хур тэгшрээд Алтай нутагт сайхан зун болж байна. Хэдхэн хоногийн өмнө Үндэсний их баяр наадам сайхан болж өнгөрлөө. Түүнчлэн Монгол эх оронд маань бөмбөрцгийн нийт хүн амын 62 хувь нь амьдардаг Ази, Европ хоёр тивийн дээд хэмжээний чуулга уулзалт амжилттай боллоо. Олон улсад сайн харилцаатай, сайн нэртэй байх нь Монголын эрх ашигт нийцнээ. Хоёр хөрштэй Монгол 200 улстай нөхөр байх учиртай. Жижигхэн Монгол томоохон бодолтой байж гэмээнэ энэхүү ээдрээт ертөнцөд оршино тогтноно.

 

Тэнгэр биднийг ивээж байнаа. Байгаль дэлхийтэйгээ хамт ард олны сэтгэл тэнүүн, хүсэл өөдрөг, бүтээл арвин байна.

 

Алтайчууд Та бүхэн өнгөрсөн жилүүдэд нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлээр аймгийнхаа дотоодын нийт бүтээгдэхүүнийг нэлээд хэмжээгээр өсгөж улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулжээ.

 

Монгол хүн бүр ханагар сүрлэг Алтайн уулс адил орчлонгийн олон хүмүүний дунд омог бардам, итгэл төгс, эрхэмсэг амарлангуй, хийморлог явахын ерөөлийг талбия.

 

Сутай хайрхан минь аху төр, ард олноо үеийн үед ивээх болтугай.

Монгол Улс хөгжиж, Монгол хүний цог хийморь өөдлөн бадраг.

Хурай,  Хурай,  Хурай” хэмээв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • zochin (112.72.12.9)
    naadamdaj, shoudaj duusah boloogui yum baihdaa ene erunhiilugch ,zasgiin gazar, uls tur,erdenetiin asuudald anhaarlaa handuulaasai,erdenettei ene elbegdorj yamar negen baidlaar holbootoi gej hardaj bga
    2016 оны 07 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана
    17 цаг 26 мин
  • COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
    17 цаг 28 мин
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
    17 цаг 31 мин
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
    18 цаг 51 мин
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
    19 цаг 45 мин
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
    20 цаг 10 мин
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    21 цаг 24 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    21 цаг 28 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    21 цаг 34 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    21 цаг 45 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    21 цаг 46 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    21 цаг 48 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    21 цаг 54 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    22 цаг 56 мин
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    Уржигдар 15 цаг 34 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    Уржигдар 13 цаг 24 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    Уржигдар 13 цаг 17 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    Уржигдар 13 цаг 06 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    Уржигдар 11 цаг 40 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    Уржигдар 11 цаг 18 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК