Өмнөговь аймгийн ИТХ-ын сонгуулийг ирэх 10 дугаар сард болох орон нутгийн сонгуультай хамтатган явуулах шийдвэр гарчээ.
Тус аймгийн Булган, Номгон сумдад дахин сонгууль явуулахаар аймгийн сонгуулийн хорооноос тогтоол гаргасан аж. Дээрх сумдад МАН-ын хоёр нэр дэвшигчийг материалаа дутуу бүрдүүлсэн гэж үзэн хассан юм. Давж заалдах шатны шүүх хурлаар тэд ялсан тул ийнхүү дахин сонгууль хийхээр тов зарлажээ.