МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна. Энэхүү хуралдаанаард маргаашийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж томилох дэд сайд нарын асуудлыг хэлэлцэж байгаа аж.
Ж.Эрдэнэбатын Мэргэжлийн Засгийн газар нь 13 яам, 16 сайдтай ажиллахаар болсон бол яамдын тоогоор 13 дэд сайд ажиллана гэсэн хүлээлт бий.
Дэд сайдуудад
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга -Ш.Солонго
Сангийн дэд сайд - З.Мэндсайхан /Сангийн яамны Хөрөнгө оруулалтын газрын дарга/
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд - Б.Мөнгөнчимэг
Батлан хамгаалахын дэд сайд - Эрдэнэбаатар
Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд - Ж.Саулэ /МАН-ын нарийн бичгийн дарга/
Гадаад харилцааны дэд сайд - Х.Булгантуяа /МАН-ын нарийн бичгийн дарга/
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд - Н.Удаанжаргал /МОХ-ны Ерөнхийлөгч/
Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд -
Зам тээврийн дэд сайд - Б.Цогтгэрэл /УИХ дахь МАН-ын бүлэг/
БСШУС-ын дэд сайд - Я.Төмөрбаатар /МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын ахлах зөвлөх/
Барилга, хот байгуулалтын дэд сайд - Б.Амарсанаа /МАН-ын УЗ-ийн гишүүн/
Эрчим хүчний дэд сайд - А.Тлейхан /УИХ-ын гишүүн асан/
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд - С.Оюунбилэг /МАН-ын УЗ-ийн гишүүн/
Эрүүл мэндийн дэд сайд - Д.Очирбат /УИХ-ын гишүүн асан/ нарын нэр яригдаж байна.
Гэхдээ нэг яамны дэд сайдад олон нэр дэвшигч байгаа учраас санал хураалт явуулна гэх мэдээлэл ч байгаа юм.
Сэтгэгдэл (3)