УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг маргааш 11.00 цагт зарлалаа. УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гаригийн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэх үед УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авсан юм.
Тэгвэл завсарлагын хугацаа өнөөдөр дуусаж байгаа учир маргааш анхдугаар чуулган уг асуудлыг хэлэлцээд хаах чиг барьж байгаа аж.
Дашрамд өгүүлэхэд чуулганы хуралдааны өмнө 10.00 цагт УИХ дахь Ардчилсан намын бүлэг хэвлэлийнхэнд мэдээлэл хийхээр болжээ.