Шинэ Засгийн газар долоо хоног бүрийн лхагва гаригт хуралдаж байхаар тогтосон билээ. Үүний дагуу Засгийн газар өнөөдөр хуралдах аж.
МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж дэд сайдуудын асуудлыг хэлэлцэж, гишүүдийн санал хураалтаар нэрсийг нь эцсийн байдлаар тодруулсан. Тиймээс Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дэд сайд нарын нэрийг оруулж, эцэслэн шийдэх юм байна. Чиг үүрэг нэгдсэн яамдад хоёр дэд сайд томилно гэх мэдээлэл явж байсан ч МАН-ын Удирдах зөвлөл 13 дэд сайд томилон ажиллуулах шийдвэрт хүрчээ.
Дэд сайдад нэр дэвшигчид
1. Батлан хамгаалах яам Т.Дуламдорж
2. Барилга, хот байгуулалтын яам М.Батбаяр
3. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам Ё.Отгонбаяр
4. Зам, тээврийн хөгжлийн яам Б.Цогтгэрэл
5. Уул уурхайн яам Х.Бадамсүрэн
6. Байгаль орчин, аялал жуулчлалын яам Ц.Батбаяр
7. Гадаад харилцааны яам Г.Тэнгэр
8. Сангийн яам Х.Булгантуяа
9. ХЗДХЯ Б.Энхбаяр
10. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам С.Мөнгөнчимэг
11. ХХААХҮЯ Т.Аубакир
12. Эрчим хүчний яам Т.Гантулга
13. Эрүүл мэндийн яам Л.Бямбасүрэн
Сэтгэгдэл (1)