УИХ-ын анхдугаар чуулган дөнгөж сая хаалтаа хийлээ.
Өнөөдрийн хуралдаанаар ЗГХЭГ-аас Самдангийн Цэдэндамбыг, УИХ-ын Тамгын газраас Балдангийн Баатарзоригийг 58 гишүүнээс 21 гишүүн нь дэмжин 87.9 хувийн саналаар, Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилох асуудлыг хэлэлцэн Б.Баатарзоригыг 58 гишүүнээс 51 нь дэмжиж 87.9 хувийн саналаар, С.Цэдэндамбыг 58 гишүүнээс 50 нь дэмжиж 86.2 хувийн саналаар тус тус Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томиллоо.
Анхдугаар чуулганыг хааж УИХ-ын дарга М.Энхболд хэлсэн үгэндээ "УИХ-ын сонгуулийн дүнд байгуулагдсан шинэ парламент нь 2000 оноос хойш хамгийн богино хугацаанд хуралдаж шинэ Засгийн газрыг байгуулсан байна. Засгийн газар шуурхай ажиллаж, мөрийн хөтөлбөрийг боловсруулах шаардлагатай байна.
ОХУ-ын эзэмшиж байсан “Эрдэнэт”-ийн 49 хувийг хувийн хэвшилд шилжүүлсэн асуудлаар иргэдээс санал гомдол их ирж байгаа тул энэ асуудлаар ажлын хэсэг байгуулан, яаралтай УИХ-д тайлагнах ёстой. УИХ-ын анхдугаар чуулганыг өндөрлүүлж байна” хэмээлээ.
Сэтгэгдэл (2)