Өнгөрсөн зургаадугаар сарын 29-нд болсон Өмнөговь аймгийн ИТХ-ын сонгуульд МАН-ын 19 нэр дэвшигч ялалт байгуулж, олуулаа болсон.
Гэвч аймгийн Сонгуулийн хороо Номгон, Булган сумдад нэр дэвшсэн С.Цэрэнбаяр, Б.Батаа нарыг материалаа дутуу бүрдүүлсэн гэж үзэж, өрсөлдөөнөөс хассан байна.
Үүнийг нэр дэвшигчид эсэргүүцэж, Өмнөговь аймгийн захиргааны хэргийн шүүхэд хандсанаар анхан болон давж заалдах шатны шүүх дээр ялалт байгуулсан билээ. Энэ шийдвэрийн дагуу аймгийн Сонгуулийн хорооноос дээрх хоёр суманд орон нутгийн сонгуультай хамтатган аравдугаар сард дахин сонгууль явуулах товыг зарлажээ.