УИХ-ын Байнгын хороо хуралдаж УИХ-ын дэд хорооны дарга нарыг баталлаа.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар ёсзүйн дэд хорооны даргад Д.Лүндээжанцангийн нэрийг дэвшүүлэн батлав.
Мөн Нутгийн удирдлагын дэд хорооны даргыг сонгох тухай Б.Жавхлан, УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргад Ц.Нямдорж, Сонгогчийн нэрсийн жагсаалт бүртгэлийн хяналтын дэд хороо О.Содбилэг, Хуульзүйн байнгын хорооны хурлаар хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дэргэдэх агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны дарга Б.Батзориг, ЖДҮ-ийн хөгжлийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нарын нэрийг дэвшүүлж баталлаа.