АН-ын онцгой комисс өнөөдөр 11:00 цагт Ардчилсан намын төв байрандаа мэдээлэл хийхээр болсон байна.
Тодруулбал АН-ын Гүйцэтгэх зөвлөл өнгөрсөн сарын 20-ны өдөр хуралдаж, УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн явцад гарсан хууль бус үйлдэлд судалгаа хийж, дүгнэлт гаргах онцгой комиссыг байгуулсан талаараа өмнө нь мэдээлсэн. Онцгой комиссын даргаар УИХ-ын гишүүн Я.Санжмятав, дэд даргаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэ ажиллаж байгаа юм. Тэгвэл дээрх асуудлаар онцгой комисс мэдээлэл хийх аж.
Сэтгэгдэл (2)