Засгийн газрын хуралдааны талаар ЗГХМА-ны дарга Г.Отгонбаяр мэдээлэл хийлээ.
Тэрбээр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас өгсөн үүргийн дагуу Сангийн сайд Б.Чойжилсүрэн Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийсэн талаар хэлэв. Энэ хүрээнд төсөвт тодотгол хийхээр болж, Сангийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж эхэлсэн байна.
Түүнчлэн Засгийн газрын хуралдаанаар нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтцийг баталжээ. Нийслэлийн болон дүүргийн тамгын газруудын орон тооны хязгаарыг баталсан байна. Өөрөөр хэлбэл, нийслэл өмнө нь зургаан орлогч, 32 агентлагтай ажиллаж байв. Агентлагуудын тоог хадгалж, заримынх нь чиг үүргийг өөрчилжээ.
Сэтгэгдэл (1)