АН-ын ҮЗХ энэ сарын 25-нд хуралдахаар болсон тухай өнөөдөр АН-ынхан мэдэгдлээ. Уг хуралдаанаар өмнөх хуралдаанаар хэлэлцээгүй асуудлаа хэлэлцэх юм байна.
ҮЗХ өнгөрсөн сард хуралдсан ч төлөвлөсөн асуудлуудаа хэлэлцэж амжилгүй тарсан юм. Харин маргааш өдөр нь үргэлжлүүлэн хуралдахаар тогтсон гишүүдийн ирц нь бүрдээгүйгээс тодорхойгүй хугацаагаар хойшлоод байсан билээ.