Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Эрдэнэбат: Төсвийн байгууллагууд Монголдоо үйлдвэрлэдэг бараа бүтээгдэхүүнийг гаднаас авахгүй

2016-8-05
0
ЖИРГЭХ

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, Хүнс хөдөө, аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн нар өнөөдөр Төрийн ордонд хөдөө аж ахуйн салбарын мэргэжлийн холбоод болон төрийн бус байгууллагын төлөөлөлүүдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр төлөөлөгчид салбартаа тулгамдаж буй асуудал цаашдын шийдвэрлэх арга замын талаар өөрсдийн санаа бодлоо хуваалцсан юм. Төр засгаас мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, үйлдвэрлэгчдийг эдийн засгийн чиглэлд дэмжлэг үзүүлэх, хамтарч ажиллах шаардлагатай байгааг хэлж байв. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын ээлжит хуралдаанаар төр,төсвийн байгууллагууд дотооддоо үйлдвэрлэдэг бараа, бүтээгдэхүүнийг гадаадын улс орноос худалдан авахгүй байх чиглэл өгснийг энэ үеэр хэлсэн юм. Хөдөө аж ахуйн салбарынхантай ганцхан удаа  уулзалт хийгээд өнгөрөх биш цаашид салбар, салбараар нь хүлээн авч уулзана гэдгээ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ.

  Махны салбарын тухайд:

 

Монголын махны холбооны удирдлагуудын зүгээс мэргэжлийн холбоодод итгэл үзүүлж төрийн зарим ажил үүргийг гүйцэтгүүлэх талд Засгийн газар анхаарч ажиллах шаардлагатай байгааг хэлсэн. Махны салбарын экспортыг нэмэгдүүлэх тухай тогтмол ярьдаг боловч бодит байдалд ажил хэрэг болох нь тааруухан байгааг тэд шүүмжилж байв. Тиймээс махны экспортыг уул уурхайгаас дутуугүй дэмжиж ажиллахыг сануулсан юм. Үүний тулд малын эрүүл мэндийн тухай хуулийг яаралтай батлуулах шаардлагатай байгааг тус холбооны дэд ерөнхийлөгч М.Төмөрбаатар хэлэв. ОХУ, БНХАУ-тай мах экспортох чиглэлээр хамтарч ажиллахад хамгийн түрүүнд малын махны чанар, эрүүл, аюулгүй байдлын асуудал хөндөгддөг гэсэн юм. Тиймээс энэ хуулийг яаралтай УИХ-д оруулж өгөхийг хүслээ.

Ойн  салбарын тухайд:

 

Ойн салбарыг нэгдсэн бодлогоор зангидмаар байна гэдэг саналыг мэргэжлийн холбоодын зүгээс гаргаж байлаа. Өмнө нь Ойн газар гэж байсан ч татан буугдсан. Үүнээс хойш тус салбарынхан Засгийн газар солигдох бүрт өөр өөр төрийн байгууллагад харъяалагдаж ирснийг хэлж байв. Түүнчлэн хариуцлагагүй уул уурхайн уршгаар ой мод устах аюулд ойрхон байгааг энэ үеэр сануулж байсан юм.  Төр засгийн зүгээс ойн менежментийн урт хугацааны бодлого хэрэгжүүлж,мэргэжлийн холбоодтойгоо уялдаа холбоотой ажиллахыг хүссэн.

 

Барилгын салбарын тухайд:

 

Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооныхон салбар хоорондын уялдаа холбоог сайжруулахад Засгийн газрыг анхаарч ажиллахыг хүслээ. Барилгын материалын үйлдвэрлэл барилгын салбарын тулгын гурван чулууны нэг. Өнгөрсөн хугацаанд салбарууд хоорондоо уялдаатай ажилласны дүнд ноосон эдлэлээр дулаалгын материал хийж, Япон Улсад экспортод гаргасан байна. Ой мод, хуванцрын хаягдлаар шинэ төрлийн бүтээгдэхүүн хийхээр туршилт явагдаж байгааг хэлж байв. Барилгын материалын үйлдвэрлэлийн олонхи нь нийслэлд төвлөрч байгаа. Тиймээс орон нутагт барилгын салбарыг хөгжүүлэхийн тулд үйлдвэрүүдийг хөдөө, орон нутагт байгуулах шаардлагатайг онцоллоо. 

Уулзалтын төгсгөлд  Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Засгийн газрын урилгыг хүлээн авч, дөрвөн цагийн турш  салбарынхаа жаргал зовлонг ярилцсанд баярлалаа. Миний хувьд ганц л зарчим барьж ажилладаг. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэж манай ард түмэн ярьдаг. Би орон нутагт байхаасаа л  энэ зарчмыг  барьж ажиллаж ирсэн. Тухайн сум орон нутагт ажиллаж амьдарч байгаа хүнээс илүү  орон нутгийн жаргал зовлонг мэдэх хүн байхгүй гэж үздэг. Сүүлд Сангийн сайд болсныхоо дараа ч  салбарын бүх эдийн засагч, судлаачдыг цугуулж уулзан, санал бодлыг нь  сонсч байсан. Энэ бол ажлаа мэдэхгүй байгаагийн шинж биш. Тухайн салбарын асуудлыг дотор нь байгаа хүмүүсээс илүү мэдэх хүн үгүй гэж бодсоных. Тийм ч учраас өнөөдөр та бүхнийг урьсан юм. Цаашдаа энэ уулзалтыг жилд хоёроос доошгүй удаа хийнэ. Энэ бол зөвхөн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг боловсруулахаас гадна  Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа  олон салбар, жижиг дунд үйлдвэрийн ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг  Загсийн газар ямар байдлаар бодож төлөвлөх вэ гэдгийг хэлэлцэх зөвлөгөөн уулзалт гэж би хувьдаа ойлгож байгаа.  Ямар ч байсан бизнес эрхлэгчдээ  дэмжсэн жижиг ч болов бодлогыг Засгийн газар авч хэрэгжүүлээд эхэлсэн. Тухайлбал,  НӨАТ-ын хууль дээр жижиг  үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүд дээр багахан хүндрэл гарчихаад байгаа. Үүнийг засч залруулах үүргийг Сангийн сайдад  өгсөн. Ингэснээр Татварын болон  бусад шийдвэрийн хүрээнд үйл ажиллагааг нь зогсоож, дансыг нь хаасан аж ахуйн нэгжүүдийн дансыг нээх үүрэг өгсөн. “Ингэж байж тэр хүмүүсээс авах ёстой төлбөрөө авч чадна. Үйл ажиллагааг нь зогсоочихоод яаж өр, төлбөрөө авах билээ” гэдгийг хэлсэн. Томоохон бодлогуудыг  гаргахдаа та бүхэнтэйгээ хэлэлцэж байж шийдвэрлэнэ. Татварын болон хууль эрх зүйн хяналт шалгалтын орчинд  ямар байдлаар үйл ажиллагаа явуулбал Засгийн газар бизнес эрхлэгчдээ илүү дэмжиж туслах вэ гэдэг дээр  хэд хэдэн шийдвэр гаргахаар ажиллаж  байна. Цаашдаа үйлдвэрлэгчид маань цар хүрээгээ өргөжүүлж, зөвхөн өөрөө өөртөө бизнес хийхээс гадна  бүтээгдэхүүнээ гадагш нь экспортолдог болох хэрэгтэй. Үүний тулд та бүхэн маань хөдөлмөрлө.  Харин төр засгаас ямар дэмжлэг хэрэгтэй байна, түүнийгээ хэл. Ингэж хамтран ажиллаж байж жижиг дунд үйлдвэрлэл хөгжинэ” гэлээ.

Мөн тэрбээр эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар товчхон дурдсан юм.  Тухайлбал, “Өнгөрсөн Засгийн газрын үед маш их хэмжээний мөнгийг эдийн засагт оруулчихсан. Монголбанкнаас мэдээлснээр долоон их наяд төгрөгийг  эдийн засагт эргэлдүүлчихсэн байдаг.  Өөрөөр хэлбэл, Монгол Улсын бүтэн жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний их мөнгийг дөрөвхөн жилийн дотор Монголбанк үйлдвэрлээд эдийн засагт оруулчихсан. Үүнээс болоод  валютын ханшийн өсөлтийг барьж дийлэхэд  хүнд болсон. Цаашдаа хэрхэхиг хэлэхэд бэрх байна. Бид Засгийн газрын хуралдаанаар эдийн засгийн талаарх мэдээллийг сонсоод ҮАБЗ-ийг хуралдуулах нь зүйтэй юм байна гэсэн шийдэлд хүрсэн. Магадгүй цаашдаа Монгол Улс төрийн байгууллагуудынхаа үйл ажиллагааг  хэвийн авч явахад хүндрэлтэй нөхцөл байдалд руу  түлхчихсэн байна. Сонгуульд зориулсан маш олон үйл ажиллагаанаас болоод Монголын эдийн засаг сэхээнд орчихсон байна. Харин энэ хүндрэлээс үндэсний үйлвэрлэлээ  дэмжиж байж л гарна. Үйлдвэржилтийн болон хөрөнгө  оруулалтын бодлого дөрвөн жил буруу явсан учраас Монголын эдийн засаг сөхөрчихөөд байна” гэлээ.

 

Дараа нь ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат  2000 оноос хойш хамгийн хурдан хугацаанд бүрдсэн Засгийн газар болсныг онцолсон. Ерөнхий сайдаа ес, үүнээс хойш 20-иод хоногийн дотор Засгийн газраа албан ёсоор бүрдүүлсэн. Эдийн засаг хямралтай үед шинэ Загсийн газар нэлээд хурд, санаачилгатай ажиллах зарчмыг баримталж байгааг тэрбээр хэлсэн.  Мөн шинэ Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг ахалж байгаагаа тэрбээр энэ үеэр дуулгасан. Тиймээс уулзалтад ирсэн, үг хэлсэн хүмүүсийн санаа оноо Засгийн газрын үйл аижллагааны мөрийн хөтөлбөрт тусна гэдгийг хэлсэн.

 

ХХААХҮЯ-ны сайд П.Сэргэлэн уулзалтыг  зохион байгуулсан болон хүрэлцэн ирсэн хүмүүст талархал илэрхийлэв. Тэрбээр Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх Засгийн газрын мөрийн хөтөлбөрт  салбарынхныхаа  үгийг сонсч, багтаах болно гэдгийг хэллээ.  Салбар яамны зүгээс МАН-ын мөрийн хөтөлбөрт хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр туссан бодлогыг үйл ажиллагааныхаа чиглэл болгож ажиллана гэдгийг ч тодотгосон. Үүний тулд яамныхаа  бүтцэд багахан өөрчлөлт оруулсан гэлээ. Тухайлбал,  Жижиг дунд үйлдвэрийн газар дээр Жижиг дунд үйлдвэр, хоршоодын бодлогыг зохицуулах газар гэж  оруулсан байна.  Ингэнсээр жижиг дунд үйлдвэр, хоршоодын бодлогыг дэмжих үүднээс энэ өгүүлбэрийг оруулсан гэлээ. Мөн Хөнгөн үйлдвэрийн бодлого, худалдаа үйлчилгээний газар гэж нэмж оруулсан байна. Өмнө нь тус яаманд хөнгөн үйлдвэрийн чиглэлээр ганцхан Хүнсний үйлдвэрийн бодлого, хэрэгжилтийн газар, Аж үйлдвэрийн яаман дээр Жижиг дунд үйлдвэрийн газар гэж байжээ. Үүн дээр  хоёр газрыг бодлогоор нэмснээр үндэсний үйлдвэрлэгч, хөрөнгө оруулагч, бизнесмэнүүдээ дэмжих зорилгоор бүтэцдээ хоёр газрыг нэмсэн гэлээ. Мөн тэрбээр үгийнхээ төгсгөлд салбарынхаа эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүдийг ирэх долоо хоногт хүлээн авч уулзана гэдгээ хэлээд  ХХААХҮЯ хэзээд та бүхний өмнө нээлттэй байх болно гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Naraa (202.126.91.218)
    Sain bna geniin uurchlulttei hunsiig bugdiig ustgald oruulj huulin zaaltiig sain bolovsrongui bolgoh heregtei hunsni ayulgui baidlg saijruulah heregtei bna Mongol huni eruul ayulgui baidlin tuluu yum hiihj heregtei Mongold bolovsruulsan hunsnii buteegdehuunii amt chanar orts normiig sain hayanaj chanarin uzlegiig saijruulj olon niited surtalchilah heregtei bna
    2016 оны 08 сарын 08 | Хариулах
  • Зочин (166.216.165.81)
    ипотекийн зээлийн 80 кв м гэсэн хязгаарыг болиулах хэрэгтэй байна. 3 ххэдтэй залуу гэр бл зээлээ толж чадахгй сйрлээ. 3 буюу тнээс дээш ххэдтэй гэр блд тайлбайн хязгаар тогтоохгй дэмжмээр байна.
    2016 оны 08 сарын 07 | Хариулах
  • Зочин (166.216.165.81)
    ипотекийн зээлийн 80 кв м гэсэн хязгаарыг болиулах хэрэгтэй байна. 3 ххэдтэй залуу гэр бл зээлээ толж чадахгй сйрлээ. 3 буюу тнээс дээш ххэдтэй гэр блд тайлбайн хязгаар тогтоохгй дэмжмээр байна.
    2016 оны 08 сарын 07 | Хариулах
  • zochin (202.9.41.170)
    УБ хотын аль дүүрэг хорооноос гадагшаа баригдсан барилгууд 5 -д орж байгаа бэ.захын хороололд үйлчлэхгүй бна.Тодорхой хариулт өгөөч.
    2016 оны 08 сарын 06 | Хариулах
  • зочин (202.9.40.98)
    АНын засгийн газар байхад гадаадад тавьсаг өрийг хэг дарах вэ ямарч ашиггүй олон бондын мөнгөөр өглөө босоод эвдэрдэг зам тавьсан Батүүл хүүгийнхээ гадаадөд байршуулсан мөнгөөр төл
    2016 оны 08 сарын 06 | Хариулах
  • ЗОЧИН (49.0.185.157)
    монголд 2 төрөлийн хулгайч баина 1.хууль,шүүх,цагдаа,Атг,аар хамгаалуулсан төрд ажилаж баигаа хулгаич нар Банкинд хадгалуулсан мөнгийг авчахна 2.гудамжны хулгаич нар кармаа суилаад авана.жирийн иргэнд ажил олдохгүи УИХ Ын гишүүд саид дарга нарын хүүхэдүүд хамгийн цаилин ихтэи ажилд ороно бусад нь 60 тэрвум босгох хүрээнд мөнгө өгөхгүи бол ажилд авахгүи доллор 2500 хүрлэ
    2016 оны 08 сарын 05 | Хариулах
  • ЗОЧИН (49.0.185.157)
    монголд 2 төрөлийн хулгайч баина 1.хууль,шүүх,цагдаа,Атг,аар хамгаалуулсан төрд ажилаж баигаа хулгаич нар Банкинд хадгалуулсан мөнгийг авчахна 2.гудамжны хулгаич нар кармаа суилаад авана.жирийн иргэнд ажил олдохгүи УИХ Ын гишүүд саид дарга нарын хүүхэдүүд хамгийн цаилин ихтэи ажилд ороно бусад нь 60 тэрвум босгох хүрээнд мөнгө өгөхгүи бол ажилд авахгүи доллор 2500 хүрлэ
    2016 оны 08 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.26.195.93)
    Bas oo-n tsaas, salfetik, tsai kofe, book savan, uzeg bal, shiree sandal, komputer printer geed toochood baival yavj ogondoo eronkhii saidgui hahaha...
    2016 оны 08 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.179.29.192)
    8 сараас 12 сар хүртэл урдаас хүнсний ногоо оруулж ирэхээ түр зогсоовол ямар вэ
    2016 оны 08 сарын 05 | Хариулах
  • Зочин (150.129.141.42)
    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа БАЯЖИНА.Зорилго нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Өглөө бүр санаж бай МАН-ыхаан
    2016 оны 08 сарын 05 | Хариулах
  • 15.6% телегч (202.9.41.150)
    Ипотекийн 8-ийн зээлийн 80 м2-ийн хязгаарыг арилгаж егееч еренхий сайдаа.
    2016 оны 08 сарын 05 | Хариулах
  • zochin (202.9.42.2)
    tusvii baiguullaguud gadaadaas yu avdiin bol. tsaas l ih heregledeg dee
    2016 оны 08 сарын 05 | Хариулах
    • Зочин
      Ширээ сандал, компьютэр, принтэр
      2016 оны 08 сарын 05
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана
    16 цаг 10 мин
  • COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
    16 цаг 12 мин
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
    16 цаг 16 мин
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
    17 цаг 36 мин
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
    18 цаг 30 мин
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
    18 цаг 55 мин
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    20 цаг 9 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    20 цаг 13 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    20 цаг 19 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    20 цаг 29 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    20 цаг 31 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    20 цаг 33 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    20 цаг 39 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    21 цаг 41 мин
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    Уржигдар 15 цаг 34 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    Уржигдар 13 цаг 24 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    Уржигдар 13 цаг 17 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    Уржигдар 13 цаг 06 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    Уржигдар 11 цаг 40 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    Уржигдар 11 цаг 18 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК