Энэ сарын 15-18-ны өдрүүдэд дэлхийн монголч эрдэмтний 11 дүгээр их хурал Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээл дор Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. Тэгвэл уг хурлын талаар өнөөдөр 11.00 цагт Иргэний танхимд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяр, Шинжлэх ухааны академийн тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Рэгдэл, Олон улсын монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Төмөртогоо, Монгол судлалын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Заяабаатар нар сэтгүүлчдэд мэдээлэл хийх гэж байна.