Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Эрдэнэбат: Монгол судлалын чанар, үр дүнг шинэ шатанд гаргах хэрэгтэй

2016-8-15
0
ЖИРГЭХ

        Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Олон улсын монголч эрдэмтдийн XI их хуралд оролцож байгаа эрдэмтэн судлаачдад Засгийн газар, Монгол судлалын үндэсний зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэж амжилт хүслээ. 


Тэрбээр хэлсэн үгэндээ “Монгол судлаачид бол монгол орон, монголчуудын тухай шинжлэх ухааны үндэстэй, хамгийн бодитой мэдээллийг дэлхий дахинд түгээдэг хүмүүс. Монгол судлаачдыг гадна ертөнц дэх монгол орон, монголчуудын элч төлөөлөгч гэж болно. Тиймээс монгол судлаачдын тоо өсөж, монгол судлалын сургалт, судалгааны төвүүд нэмэгдэхийн хэрээр гадаад ертөнц бидний талаар хамгийн бодитой, үнэн зөв мэдээллийг авах болно. Ийм боломж улам өргөжиж байна” гэж тэмдэглэлээ. 


Төр, засгаас монгол судлалыг бодлогоор дэмжих болсноор энэ салбарт эерэг дүн гарч эхэллээ. Монгол судлалын байгууллага, эрдэмтдийн сургалт, судалгаа идэвхжиж, БНУУ-ын Өтвөш Лерандын их сургууль, АНУ-ын Берклей их сургууль  монгол судлалын салбар шинээр нээсэн бол ХБНГУ-ын Бонны их сургууль, сургалт, судалгаагаа үргэлжлүүлж, томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж  байна. Канад, Итали, Турк зэрэг улс монгол судлалын төв шинээр нээх талаар санал солилцож байгаа юм.  Үүнтэй зэрэгцэн дотоодын монгол судлалын төвүүдийн үйл ажиллагаа идэвхжиж, судалгааны томоохон суурь бүтээл туурвих, олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, судалгаа хийх чиглэлээр ч санаачилга гарч байна. 


Монгол судлалыг бодлогоор дэмжсэний дүнд сонирхон суралцагч оюутан залуусын идэвх сэргэж эхэллээ. Тухайлбал өнгөрсөн жил зохион байгуулсан Олон улсын залуу монгол судлаачдын зуны сургуульд дэлхийн 10 орны 17 төвийн 28 залуу судлаач оюутан оролцсон бол энэ жилийнхэд 12 орны 19 төвийн 30 залуу судлаач оролцохоор болжээ. Гэхдээ монгол судлалын салбарт хүндрэл, бэрхшээлтэй асуудлууд багагүй байна. Төсөв хөрөнгөөс шалтгаалж, гадаадын монгол судлалын төвүүдийг тогтвортой дэмжиж чадахгүй байгаа учир хүсэлт гаргасан төвүүдэд жил бүр ээлжлэх зарчмаар дэмжлэг олгож ирсэн байна. 


Иймээс төсөв мөнгөний боломжийг бүрдүүлж, гадаадын монгол судлалын төвүүдийг тогтвортой дэмжих, батлагдсан зардлыг түргэн шуурхай шилжүүлэх талаар анхаарч ажиллахыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат холбогдох байгууллагад чиглэл болгоно гэдгээ монголч эрдэмтдэд амлалаа. Мөн монгол судлаачид манай улсын номын сан, архивт  сууж, судалгааны эх хэрэглэгдэхүүнтэй танилцахад тулгардаг бэрхшээлийг арилгаж, таатай нөхцөл бий болгох ёстой гэж тэрбээр үзэж буйгаа илэрхийлэв. Монгол судлалын сургалт, судалгаанд оролцох гадаадын эрдэмтэн судлаач, оюутан залуусыг Монгол Улсад зорчиход визийн түргэн шуурхай, хөнгөлөлттэй үйлчилгээ бий болгох талаар судалж, зохистой хувилбараар шийдэхээ онцоллоо.


Цаашид гадаад орнуудад хадгалагдаж байгаа ховор баримт сэлтийг судалгааны эргэлтэд оруулах, эрдэмтдийн гарт хүргэх санал, санаачилгыг Засгийн газар бодлогоор дэмжих юм. Монгол судлалын төв, эрдэм шинжилгээний байгууллага, мэргэжлийн холбоод ажлаа уялдуулж, хамтран ажиллан чанар, үр дүнг шинэ шатанд гаргахад анхаарах нь чухал байгааг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлсэн үгэндээ тэмдэглэлээ. 


Энэ нь хүн төрөлхтөний түүх, дэлхийн нийгэм соёлд монголчуудын оруулсан хувь нэмэр, үзүүлсэн нөлөөлөл, эзлэх байр суурийг үнэн зөвөөр тодруулах, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд судалгаа шинжилгээнд суурилсан зарчим хэвшихэд тулгуур үндэс болно хэмээн найдаж байгаагаа хэллээ. 


Олон улсын монголч эрдэмтдийн XI их хуралд оролцогсод “Монгол хэл бичиг судлал”, “Монголын түүх судлал”, “Монголын соёл, утга зохиол судлал”, “Монголын нийгэм, эдийн засгийн судлал”, “Монголын олон улсын харилцаа судлал” гэсэн таван чиглэлээр илтгэл, хэлэлцүүлэг хийх юм хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

0
ЖИРГЭХ
Санал болгох
COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (182.160.1.203)
    songoson bish bur hetsuudehnedee
    2016 оны 08 сарын 15 | Хариулах
  • СУДЛААЧ (122.201.31.163)
    МОНГОЛ СУДЛАЛ МАШ ЗОГСОНГИ БАЙДАЛД ОРСОН.ДЭЭР ҮЕИЙН САЙХАН ЭРДЭМТЭД ТУХАЙЛБАЛ Ш. НАЦАГДОРЖ,Х. ПЭРЭНЛЭЙ ,Ц.ДАМДИНСҮРЭН ЗЭРЭГ ЭРДЭМДЭТ БАЙХГҮЙ. ДАХИЖ ТЭДНИЙ ДАЙТАЙ ЭРДЭМТЭД ТӨРӨХГҮЙ Л БОЛОВ УУ. ТЭГЭЭД ОДОО ТЭДНИЙ ХИЙСЭН ЗҮЙЛИЙГ ХУУЛААД Л НЭРЭЭ ТАВИХААС Ч ЯАХАВ ДЭЭ.
    2016 оны 08 сарын 15 | Хариулах
  • Зочин (37.59.63.190)
    Manai mongols uls tvvhendee hariihand tolgoi gudailgaj vzeegvi uls ym shvv odoogiin ene tord garsan hvmvvs l muu baina saynii songuuli ugaasaa luiwriin songuuli bolson 100 000 aas j ilvv hvn MAHAN g songoson bsn gj taamgalj bn
    2016 оны 08 сарын 15 | Хариулах
  • zochin (37.59.63.190)
    MAN AN ylgaagvi muusain luiwarchid MAHAN Enhbayriig l gargaj irtsgeey
    2016 оны 08 сарын 15 | Хариулах
  • irged (37.59.63.190)
    Монгол орноо хөл дээр нь босгож, эмхэлж цэгцлэхгүй бол Хятадын эсвэл Оросын Монгол улс гэж нэрлэгдэх нь цаг хугацааны асуудал болоод байна. МАХН Н.Энхбаяр л улсаа хөл дээр нь босгож чадах ганц удирдагч
    2016 оны 08 сарын 15 | Хариулах
  • zaluu (209.249.157.69)
    MAN g songoloo gd yuu ch oorchlogdohkvee MAHAN Enhbayriig l namriin songuuliar songii
    2016 оны 08 сарын 15 | Хариулах
  • зочин (202.21.120.242)
    Одоо эрдэмтэд амьд ажиллаж Монгол гэр бүл, Монгол хүүхэд судлалыг хөгжүүлэх цаг болсон байна
    2016 оны 08 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана
    14 цаг 54 мин
  • COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
    14 цаг 56 мин
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
    15 цаг 0 мин
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
    16 цаг 20 мин
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
    17 цаг 13 мин
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
    17 цаг 39 мин
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    18 цаг 53 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    18 цаг 57 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    19 цаг 2 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    19 цаг 13 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    19 цаг 15 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    19 цаг 17 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    19 цаг 23 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    20 цаг 24 мин
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    Уржигдар 15 цаг 34 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    Уржигдар 13 цаг 24 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    Уржигдар 13 цаг 17 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    Уржигдар 13 цаг 06 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    Уржигдар 11 цаг 40 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    Уржигдар 11 цаг 18 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК