
Учир нь “Өнөөдөр” сонинд дурдсанаар тэрбээр Монгол ОХУ-ын бүрэлдэхүүнд ороход холбоотой хэлэлцээрт 2012 оны 4-р сарын 12-нд ОХУ-ын ерөнхийлөгч асан Д.Медведев, Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар гарын үсэг зурсан хэмээн мэдэгдсэн байсан нь итгэхэд бэрх хэрнээ сонирхол татаж байна. Үүнийг нь саяхан ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин соёрхон баталсан гэсэн байжээ. Хачирхалтай нь Монгол тус улсын харьяат болсон өдрийг 2014 оны тавдугаар сараас шинэ баяр болгон тэмдэглэж эхлэх бөгөөд Улаанбаатарын төв талбайд 10 мянган үзэгчийн суудалтай павильон бариад эхэлсэн гэсэн байна.
Сергей Лавров энэ өгүүлэлд Монгол нь ОХУ-ын муж болсны дараа хэрхэх талаар төлөвлөгөө гаргаад амжсан байх юм. Крилл бичгийг хэвээр нь үлдээж, дунд сургуульд орос хэлийг заавал үзэх хичээлийн тоонд оруулах, хүн ам цөөтэй тул цыгануудыг Монголд нутагшуулах гэнэ. Энэ мэт Монголыг мужаа болгох нь шийдэгдсэн мэтээр ярьсан Оросын гадаад хэргийн сайдын мэдэгдлийг эсэргүүцэж Тамбов, Эрхүү хотод байгаа 150 орчим монголчууд жагсаал хийхээр болсон тухай сонсогдож байна. Одоогоор Сергей Лавровын эл яриаг батлах өөр эх сурвалж байхгүй байгаа ч ОХУ, Монголын харилцаанд багагүй шуугиан дэгдээлээ. Үнэхээр ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголыг ОХУ-ын муж болгох хэлэлцээр хийсэн үү?
Уг нийтлэлийн орос хэлээр гарсан эхийг эндээс үзнэ үү?
Мөн novolitika.info сайтад гарчээ.
Т.Гэрэл