Хилийн заагт хөл хорионы зурвас байгуулахаар болов

Монгол-Оросын хилийн заагт хөл хорионы зурвас байгуулахаар болжээ. Ингэснээр алдуул малыг буцаах, мал амьтныг халдварт өвчнөөс сэргийлэхэд тустай ажил болно гэж Тувагийн Засгийн газар мэдээлсэн байна. Энэ бүс нутгаар мал орж гарах нь их байдаг аж. Энэ он гарснаас хойш Орос руу 67, Монголын хил рүү долоон толгой малыг буцаасан байна. Хулгайлагдсан болон хил давсан алдуул малыг яаралтай буцаах талаар нутгийн эрх бүхий байгууллага хангалтгүй ажиллаж байгааг Тувагийн Засгийн газар шүүмжлээд хилийн хөл хорионы зурвасыг байгуулж дуусах хүртэл зөрчил гардаг гол газруудад цагдаагийн эргүүл ажиллуулахаа мэдэгджээ.
Д.Ундрах 24tsag.mn