Өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллагад иргэд, байгууллагаас гэмт хэргийн шинжтэй 37 үйлдлийг бүртгэгджээ. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан 25 хэргийн эзэн холбогдогчийг тогтоон үргэлжлүүлэн шалгаж байна.

Өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллагад иргэд, байгууллагаас гэмт хэргийн шинжтэй 37 үйлдлийг бүртгэгджээ. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан 25 хэргийн эзэн холбогдогчийг тогтоон үргэлжлүүлэн шалгаж байна. Уг хоногт нийслэлд хүнийг алах нэг, хүчиндэх нэг, хулгайлах тав, булаах нэг, дээрэмдэх хоёр, танхайрах долоон хэрэг гарсан байна. Мөн зам тээврийн 29 осол бүртгэгдэж, 25 хүн гэмтсэн байна. Түүнчлэн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 238 хүнийг эрүүлжүүлжээ.
Б.Чимэг