Эдийн засгийн хямрал бодитойгоор нүүрлээд байгаа Евро бүсийн орнуудын ажилгүйдэл түүхэнд байгаагүй өндөр хэмжээнд хүрчээ.

Эдийн засгийн хямрал бодитойгоор нүүрлээд байгаа Евро бүсийн орнуудын ажилгүйдэл түүхэнд байгаагүй өндөр хэмжээнд хүрчээ. Энэ бүс нутгийн 17 үндэстний ажилгүйдлийн түвшин тавдугаар сарын байдлаар 11,1 хувьд хүрсэн байна. Мөн Евро бүсээс гадна байдаг Европын 27 оронд 10,3 хувьтай болсон тухай Европын Холбооноос өчигдөр мэдээллээ. Өөрөөр хэлбэл 25 сая хүн ажилгүй байгаа юм. Энэ дундаас хамгийн их эрсдэлтэй байгаа нь Испани. Тус улсын ажилгүйдлийн хэмжээ 24,6 хувьтай байгаа бөгөөд 5,7 сая хүн ажилгүйчүүдийн эгнээнд орсон байна.
Б.Баяр