Он гарсаар усны осол, үерийн аюулын тохиолдол 13 аймгийн 25 суманд 25 удаа, нийслэлийн гурван дүүрэгт таван удаа гарч 11 хүүхэд, 25 том хүн осолджээ.

Он гарсаар усны осол, үерийн аюулын тохиолдол 13 аймгийн 25 суманд 25 удаа, нийслэлийн гурван дүүрэгт таван удаа гарч 11 хүүхэд, 25 том хүн осолджээ. Олон хоног үргэлжлэн орсон борооны улмаас голуудын усны түвшин огцом нэмэгдсэн, их халалтын улмаас иргэд сэрүүцэх зорилгоор гол, усанд орохдоо аюулгүй байдлаа хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна. Мөн бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гол ус руу явуулахгүй байх, хамт олон, найз нөхдөөрөө аялал зугаалгаар явахдаа архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байж, учирч болзошгүй эрсдэлээс амь нас, эрүүл мэндээ хамгаалж, сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.
Б.Чимэг